| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00354/И |
| Дугаар | 151/ШШ2024/00342 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00342
2024 04 19 151/ШШ2024/00342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: газар оршин суух Б овогт Б Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Б.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Иймд намайг Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл грушик, ачигчаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өсвөр үхрийн фермд үхэрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саниторчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Миний бие Б. Т өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар,
1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал өсвөр үхрийн фермд үхэрчнээр,
1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал галч, үхэрчнээр,
1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сенитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Б.Тын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-5), Т аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 860 дугаар албан бичиг (хх-6), Х цэргийн тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн а/489 дугаар лавлагаа (хх-7), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбар (хх-8), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-9-11), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбар (хх-12), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбар (хх-13-14), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тушаалын хуулбар (хх-15), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 458 дугаар тушаалын хуулбар (хх-16), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр тушаалын хуулбар (хх-17), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-18-19), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-20-22), гэрч М.Мгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-23-24), гэрч М.Нийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-25-27), Б.Тын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-32), Б.Тын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-61) зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 364 дүгээр албан бичиг (хх-37), Б.Тын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-38-39), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 250 дугаар албан бичиг (хх-40), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбар (хх-41), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-42-44), 1986 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 30 дугаар тушаалын хуулбар (хх-45), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тушаалын хуулбар (хх-46), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 458 дугаар тушаалын хуулбар (хх-47), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-48-50), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-51), Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-52-53), гэрч М.М, М.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54, 56-57), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Б.Тын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Т нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“Миний бие Б. Т өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
Т аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар,
1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал өсвөр үхрийн фермд үхэрчнээр,
1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал галч, үхэрчнээр,
1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сенитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Б.Тын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-5),
- Т аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 860 дугаар албан бичиг (хх-6),
- Х цэргийн тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн а/489 дугаар лавлагаа (хх-7),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар тушаалын хуулбарт “...Б.Т ачигч...” гэх бичилт (хх-13-14),
- Гэрч М.Мгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-23-24),
- Гэрч М.Нийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-25-27),
- Б.Тын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-32),
- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 364 дүгээр албан бичиг (хх-37),
- Б.Тын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст “...Т аймгийн Б сумын өсвөр үхрийн фермд үхэрчнээр...” гэх бичилт (хх-38-39),
- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 250 дугаар албан бичиг (хх-40),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тушаалын хуулбарт “...1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Б.Тыг өсвөр үхрийн фермд малчнаар...” гэх бичилт (хх-41),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр тушаалын хуулбар, хавсралтад “...Б.Т өсвөр үхрийн малчин...” гэх бичилт (хх-42-44),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 90 дугаар тушаалын хуулбарт “...Б.Тыг 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс грушикаар...” гэх бичилт (хх-45),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар тушаалын хуулбарт “...Б.Тыг 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс өсвөр үхрийн фермд үхэрчнээр...” гэх бичилт (хх-46),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 458 дугаар тушаалын хуулбарт “...Б.Тыг галчаар...” гэх бичилт (хх-47),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр тушаалын хуулбарт “...Б.Т галч...” гэх бичилт (хх-48-50),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралтад “...Б.Тыг 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сенитарчаар...” гэх бичилт (хх-51),
- Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 291 дүгээр тушаалын хуулбар, хавсралтад “...Б.Т сенитарч...” гэх (хх-52-53),
- гэрч М.М, М.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-54, 56-57)
- Б.Тын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-61) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Т нь Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал өсвөр үхрийн фермд үхэрчнээр, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал галч, үхэрчнээр, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сенитарчаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Б.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б Тыг Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйн суурь үхрийн фермерт 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал үхэрчнээр, Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйд 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал галч, үхэрчнээр, Т аймгийн П нэрэмжит Б сангийн аж ахуйд 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сенитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ