Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2023/0048

 

                                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                   Хэргийн индекс: 159/2023/0042/3                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* холбогдох

Дүгнэлтийн шаардлага: “******* холбогдох 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан.

            2.Хариуцагч  Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* “иргэн ******* эзэмшил газрын хэмжээг сунгаж хашаа барьсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь “иргэн ******* эзэмшил газрын хэмжээг сунгасан” зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ГА-02 дугаартай материалыг хяналаа.

Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч *******гийн “...2020 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж байна. 2020 онд анх худалдан авахад сунгаж барьсан байсан” гэх мэдүүлэг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар иргэн ******* нь эзэмшил газрын хэмжээнээс хашаагаа тэлж граш барьсан болох нь тогтоогдсон байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзолын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заасан байна. Иргэн *******гийн эзэмшил газрын хашааг тэлж, граж барьсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “эдлэн газар нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн” зөрчлийн шинжтэй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн эзэмшил газрын хашааг тэлж, граш барьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасныг зөрчиж “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хуулийг бурууг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийдвэр оногдуулсныг өөрчилж, мөн хуулийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 32 дугаартай прокурорын дүгнэлтэд “Эрх бүхий албан тушаалтаны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтэд дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар сумын оршин суух, ******* нь эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлж хашаа барьж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

2.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно” гэж заасан байна. *******гийн эзэмшил газрын хэмжээнээс илүү газрыг ашиглаж хашаа барьсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “эдлэн газар нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн зөрчлийн шинжтэй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд иргэн *******гийн эзэмшил газрын хэмжээнээс илүү газрыг ашиглаж хашаа барьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан байна гэсэн тухайд:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4- “...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж заасан бөгөөд С.Энхмаа эзэмшил газрын хэмжээнээс илүү газрыг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан...” гэх нэр томъёо байдаг ба “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн...” гэж байдаггүй. Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих болон өөр чиглэлэээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэл болгон хэрэглэдэг.

Иймд зөрчил шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоосон байх тул ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Эрх бүхий байгууллагын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 32 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хангаж шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх зөрчил тогтоогдсон гэж үзэж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах хариуцлага хүлээлгэсэн байна.

Иргэн Г.Саранд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт байршилтай 583 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд эзэмшиж авсан газраас гадна 47 м.кв хэмжээгээр сунган хашаалж газрын хэмжээг дур мэдэн ихэсгэж нэмэгдүүлсэн, тухайн илүү газраа эзэмших эрхгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, нийт талбайг харуулсан зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Холбогдогч ******* нь тухай газар орчинд нийтэд нь 630 м.кв газрыг хашаалсан үйлдэлд итгэмжлэлээр төлөөлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг заасан арга хэмжээг сунгуулах хүсэлт гаргахын өмнө авхуулсан байна.

Хариуцагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасныг зөрчиж Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж холбогдогч ******* шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн ******* Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр шийтгэл оногдуулсныг өөрчилж, мөн хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өөрчлөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хангаж, ******* холбогдох 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст 500.000 төгрөгөөр торгох гэснийг 30.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах гэж өөрчлөлт оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БУРМАА