Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00343

 

 

 

 

 

 

 2024       04        19                                            151/ШШ2024/00343                                                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, 4 дүгээр байрны 1 тоотод оршин суух Б овогт Ц Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Иймд Ц.Б намайг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Т аймгийн Э сумын Нарлаг цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Ц.Бын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар албан бичиг (хх-3), Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар захирамжийн хуулбар (хх-4), Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-5-6), Т  аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар захирамжийн хуулбар (хх-7), Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-8-9), Т аймгийн Э сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-10-12),  Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/0180 дугаар зөвлөмжийн хуудас (хх-14), гэрч Д.Дуламсүрэнгийн шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-17), гэрч Н.Б хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-18-20), Т аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын хуулбар (хх-21), гэрэл зургууд (хх-22), 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0096 дугаар итгэмжлэл (хх-23), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-29), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 365 дугаар албан бичиг (хх-33), Ц.Бын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт (хх-34-35),  Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаар албан бичиг (хх-36), Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр захирамжийн хуулбар (хх-37), Т аймгийн Э сумын ардын депутатуудын  хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-38-39), Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар (хх-40), гэрч Н.Б иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-42,  44), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ц.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч Ц.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Иймд Ц.Б намайг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Т аймгийн Э сумын Нарлаг цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Ц.Бын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-2),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар албан бичиг (хх-3),

- Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар захирамжийн хуулбарт “...Ц.Быг 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түр томилон...” гэх бичилт (хх-4),

- Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаар захирамжийн хуулбар, хавсралтад “...Ц.Б цэцэрлэгт асрагч...” гэх бичилт (хх-5-6),

- Т  аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар захирамжийн хуулбарт “...Ц.Б...” гэх бичилт (хх-7),

- Т аймгийн Э сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Ц.Б...” гэх бичилт (хх-10-12)

- Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/0180 дугаар зөвлөмжийн хуудас (хх-14),

--Гэрч Д.Дуламсүрэнгийн шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-17),

- Гэрч Н.Б хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-18-20),

- Т аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар тушаалын хуулбар (хх-21),

- Гэрэл зургууд (хх-22),

- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0096 дугаар итгэмжлэл (хх-23),

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-29),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 365 дугаар албан бичиг (хх-33),

- Ц.Бын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн картад “...Т аймгийн Э сумын цэцэрлэгт асрагчаар...” гэх бичилт (хх-34-35)

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаар албан бичиг (хх-36),

- Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр захирамжийн хуулбарт “...Ц.Быг 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсугай...” гэх бичилт (хх-37),

- Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийн хуулбар, хавсралтад “...Ц.Быг асрагчийн ажлаас чөлөөлж угаагчийн ажилд 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлэн томилсугай...” гэх бичилт (хх-38-39),

- Т аймгийн Э сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжийн хуулбарт “...Ц.Б...” гэх бичилт (хх-40),

- Гэрч Н.Б иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-42,  44), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Б нь Т аймгийн Э сумын Цэцэрлэгт 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал асрагчаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл угаагч, асрагчаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ц Быг Т аймгийн Э сумын Цэцэрлэгт 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал асрагчаар, Т аймгийн Э сумын Цэцэрлэгт 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал угаагч, асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ