| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00394/И |
| Дугаар | 151/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2024/00418
2.24 .5 .2 151/ШШ2.24/..418
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хоригдож буй ялтан Жаргалант овогт З Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж 61.5...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2.24 оны .4 дүгээр сарын .3-ны өдөр хүлээн авч, 2.24 оны .4 дүгээр сарын 1.-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд иргэн Д.Б нь манай компанийг хууран мэхэлж хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийх замаар 61.5...... төгрөгийн хохирол учруулаад байгаа тул бидэнд түүнээс хохирлоо барагдуулахад хууль шүүхийн шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б миний бие “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.22 оны .7 дугаар сарын 29-ний өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 61.5...... төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 61.5...... төгрөгийг 2.24 оны .9 дүгээр сарын .1-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч Д.Б холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 61.5...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2.22 оны .7 дугаар сарын 29-ний өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 61.5...... төгрөгийг 2.24 оны .9 дүгээр сарын .1-ний өдрийн дотор “З” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 47..364.2 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2.22 оны .7 дугаар сарын 29-ний өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 61.5...... төгрөгийг 2.24 оны .9 дүгээр сарын .1-ний өдрийн дотор “З” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 47..364.2 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.45. төгрөгийн тал хувь 232.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 232.725 төгрөгийг Төрийн сангийн 1..14....941 тоот данснаас, үлдэх 232.725 төгрөгийг хариуцагч Д.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч “З” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ