Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2024/00049/И |
Дугаар | 143/ШШ2024/00172 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 143/ШШ2024/00172
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 143/ШШ2024/00172*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Д*******,*******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 5 797 437 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Н, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Өмнөговь аймгийн*******ын 2 дугаар багийн нутагт байрлах Батаар авто засварын газарт Нт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан. Ингээд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл өгч тухайн хэргийн болсон зүйлд гомдолтой байгааг бичгээр гарган өгсөн. Өргөдлийн дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б.Сармандах гэх хүн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Тухайн үед би шинжээч эмчид үзүүлж биед учирсан гэмтлүүдийг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтээр тархи доргилт, хамар ясны хугарал учирсныг тогтоолгосон.
Ингээд миний гомдол өргөдлийг маань хуулийн дагуу шалгах байх гэтэл хуулийн хүрээнд үнэн бодитоор тогтоож өгөөгүйгээс болж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 143 тоот тогтоолыг гардуулан өгсөн.
Тогтоолтой танилцаад тогтоолд дурдсан миний хэлээгүй зүйл бичигдсэн байгаа талаарх гомдлоо дээд албан тушаалтанд гарган өгсөн боловч хэргийг хаасан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн ба хэрэгт авагдсан мэдүүлгийг нягтлан сайн шалгахгүйгээр гомдлыг минь хүлээж авалгүйгээр хэрэг хаагдсан юм.
Уг нь би...тэр хүний үйлдэлд гомдол байхгүй,..тухайн үед болсон зүйлийг эргэцүүлж бодоход Гомбожавыг яг санаатай ч цохиогүй байх үнэхээр санамсаргүй л болсон байх гэж бодож байна гэх ...зүйлийг хэлээгүй юм. Гэтэл хэлсэн болгож бичсэн байдаг. Би боловсрол эзэмшээгүй тул ямар ч бичиг үсэг мэдэхгүй, уншиж, бичиж чаддаггүй учраас гарын үсэг зураарай гэхээр нь мөрдөгчөөс өгсөн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Уншиж чадахгүй учир юу гэж мөрдөгч бичсэн сайн ойлгоогүй ...ингээд би хаана хэнд гомдол гаргахаа ч мэдэхгүй, худлаа зүйл бичсэн байна гэж хэлсэн ч тоогоогүй учраас өргөдөл бичсэн зүйл хуулийн байгууллагаар шалгагдалгүй Гомбожавт ашигтай байдлаар ямар нэгэн ял шийтгэл авалгүй өнгөрсөн.
Би Наас эмчилгээтэй холбоотой зардал, олох ёстой байсан буюу өвчтэй байх хугацааны цалин зэргийг гаргуулан авахаар удаа дараа нэхсэн боловч өгч чадахгүй гэх зүйлийг хэлсээр олон хоног өнгөрлөө. Хүнээс асууж сурагласаар шүүхийн байгууллагад хандах боломжтой болохоо мэдэж одоо ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч миний хувьд тухайн өдөр болсон хэргээс болж надад тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл авсан учраас яаралтай Улаанбаатар хот явж үзүүлэх улмаар тэндээ хагалгаанд орохоор болсон тул хагалгаа хийлгэсэн, үүний дараа эмчийн зүгээс хагалгааны дараах гам дэгийг буюу 3 сар сайн барих хэрэгтэй, тэгээд эмчийн хяналтад байх ёстой гэсэн тул 3 сар ажлаа хийлгүй гамаа бариад 3 сар дуусангуут ажилдаа 2022 оны 08 сард эргэн орж өнөөдрийг хүртэл Батаар авто засварын газарт авто засварчны ажлыг хийж байна.
Гэмтэл авсан цагаас хойш эмчилгээндээ зарцуулсан 1 731 837 /нэг сая долоон зуун гучин нэгэн мянга найман зуун гучин долоо/ төгрөг, 2022 оны 05 сараас 2002 оны 08 сар хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан тул олох ёстой байсан цалин хөлс 4 065 600 төгрөг буюу нийт 5 797 437 төгрөгийг хариуцагч Наас гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ы гаргасан нэхэмжлэлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. ы хувьд эрүүл мэндийн хохирол учирсан нөхцөл байдал үүссэн үйл баримт байдаг. Энэ үйл баримт нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Батаар Авто сервисийн газарт ажил үүргээ гүйцэтгэж явахад болсон. Ажил үүргээ гүйцэтгээд, автомашины доогуур орж үзлэг оношилгоо хийж байхад хариуцагч саад учруулсан байдаг. Тэр үед авто засварчин ы хувьд хариуцагчид шаардлага тавьсан. Наад машин дээрээс чинь ойчно. Дээшээ өргөөтэй байгаа автомашины доогуур орж болохгүй гэж хэлсэн байдаг. Ийнхүү шаардлага тавихад хариуцагч Нын зүгээс ихэд дургүйцсэн. Хажуугаас нь хөндлөнгөөс оролцоод байх тул нэхэмжлэгч та ямар ядаргаатай хүн бэ гэж хэлсэн байгаа. Тиймээс энэ 2 хүний хооронд зөрчилдөөн үүссэн. Үл ялих зөрчилдөөн үүсээд, хариуцагч Н тухайн машин засаж байсан ы араас хөшиглөж, хамар руу цохисон. Хамраа дараад газар хэвтэж байхад нь ирж 2,3 удаа хөшиглөсөн байдаг. Тухайн өдөр цагдаагийн байгууллагад хандсан.
Ингээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Эргүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичиг үсэг сайн мэдэхгүй, эрх үүргээ мэдэхгүйн улмаас өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй. Тиймээс хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ тогтоолд манайх гомдол гаргах эрхээ эдэлсэн боловч үр дүнд хүрээгүй. Гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан. Тухайн хохирогчийн мэдүүлэг өгөх цаг хугацаанд эмчилгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт хамт хийгдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт, хамар ясны хугарал үүсэн байсан. Гэмтлийг хавтаст хэргийн 22 дугаар талд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 254 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгсөн. хамар ясны хугарлаа эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад үзлэг оношилгоо, шинжилгээ хийлгүүлээд, хамрын хагалгаанд орсон нөхцөл байдал байгаа. Ингээд эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Нт төл гэж хэлэхэд хэл амаар доромжилж, төлөхгүй гэж хэлсэн. Тиймээс энэ хохирлоо барагдуулахаар Иргэний хуулийн 505 дугаар зүйл, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх ашгаа хамгаалуулах, учирсан хохирол, төлбөрөө нэхэмжлэхээр шүүхийн байгууллагад хандсан.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны зардал бүхий нэхэмжлэлийг гаргасан. Үүнд эмчилгээтэй холбоотой зардал 1 731 837 төгрөг нь баримттай зардал, 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл 3 сар ажилгүй байсан хугацааны цалин болох 4 065 600 төгрөг, нийт 5 797 437 төгрөгийг хариуцагч Наас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн байх хугацааны талаар тайлбарлахад хариуцагч Нын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаалт мэдүүлэг авахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.2 дугаар зүйлд зааснаар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн субьектив шинж нь санаатай байдлаар үйлдэгддэг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах заалтууд байдаг. Энэ хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шалтгаан нөхцөл нь болохоор гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байдаг. Ныг болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол энэ зүйл хэсгийг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилж өгөөгүй. Санаатай үйлдэгдээгүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд нь тухайн гэм хорыг нөхөн төлөх үүргийг хүлээхээр хуульчилсан. Тиймээс хариуцагч Наас ы нэхэмжилж байгаа 5 797 437 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Батаар гэх засварын газар очсон. Тус газрын засварчин Ланд 200 загварын автомашины бензин насосыг залгах гээд сууж байсан. Би хажууд нь зогсоод харж байсан. Гэтэл задалж мэдэхгүй цахилгааны утсыг нь тасдах гээд татаж дугтраад эвдлэх гээд байхад нь наад утсыг нь залгаас ишнүүрээр нь дарж салгадаг юм гэж хэлсэн. Гэтэл өөдөөс яасан олон юм хуцдаг хөгшин хар писда вэ чамаар заалгахгүй гэж учиргүй хэл амаар доромжилж уурласан. Тухайн үед машины банкийг аваад шалаар нэг бензин асгасан байсан. Намайг хэл амаар доромжлох үедээ засварчин Баярсайхан, машины эзэн хоёр банкны насосоо задлах гээд сууж байсан. Би гарах гээд алхтал бензин асгасан плитан шалан дээрээ хальтарч ойчихдоо дарж унасан тэр үед хамраа ямар нэг эд зүйлд цохисон байх бусдаар би тэр хүнтэй хэл ам хийж хэрүүл зодоон болоогүй. Сууж байгаа хоёр хүнийг би яаж цохих билээ. Худлаа үгээр гүтгэж намайг зодсон гэмтээсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Тухайн засварын газрын камерын бичлэгийг шүүх шинжилгээний ажилтан, мөрдөн байцаагч нар зургаар баталгаажуулж авч хэрэгт хавсаргасан байгаа. Камерын бичлэгээр зодолдох цохих асуудал гаргаагүй нь тогтоогдсон. нь камерын бичлэг авах үед ажлаа хийгээд байж байсан. Би өдөр болгон энэ хүнийг ажил дээрээ байгаа үгүйг хардаг байсан. Тогтмол ажил дээрээ байдаг байсан. Юун хөдөлмөрийн чадвараа алдах вэ эмнэлгээр явж эмчлүүлсэн гэж хэлж байгаа нь бүгд худлаа, намайг гүтгэж байгаад гайхаж байна. Худал хэл амаар доромжилж эцэс сүүлд нь ааваас нь ах хүнээс мөнгө нэхээд хэл ам татлаад явж байгаа энэ хүний асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нөхцөл байдалд байсан хүн л болсон үйл явдлыг үнэн бодитоор хэлнэ. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би авто засвар дээр очиход миний таньдаг хүний машины бензин насосыг нь сугалчихсан байсан. Тухайн машиныг дээш нь өргөчихсөн байсан. Миний машин биш учраас би доогуур нь орох ямар ч шаардлага байхгүй. Намайг орж очиход бензин насосыг нь сугалчихсан цахилгааны утсыг нь хүчээр таслах гэж байсан. Би ахмад хүн учраас миний дүү наадхыг чинь ишнүүр дээр нь дараад салгачихдаг гэж хэлэхэд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгтэл тэр шалан дээр машины банкийг сугалаад авчихсан 10 литр орчим шатахуун асгачихсан байсан. Би тэр шатахуун дээр халтирч унахдаа гараа хүчтэй саваад засварчныг оночихсон. Би тэрийгээ мэдээгүй. Тэр үеийн камерын бичлэг дээр байгаа. Тэгээд намайг гараад явсны дараа араас залгаад хамар хугалчихлаа, цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад очсон.Тэр үед би цохиогүй, та нар камерын бичлэгээ шүүх хэрэгтэй. Хүний машиныг засахгүй эвдэлж байсан гэж хэлэхэд хариуцаж байсан эмэгтэй намайг яах гэж энд орж ирсэн юм гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би тухайн үед уучлалт гуйгаад явсан. Би халтирч унахдаа өвдгөө гэмтээсэн. Би д ч хэлж байсан. Би гомдол мэдүүлээгүй байхад яагаад ингээд байгаа юм гэхэд чамайг цагдаад өгсөн, эрүү хэрэг үүснэ гэж хэлсэн. Би тэр хүнд гар хүрээгүй. Камерын бичлэг нь хүртэл байхад худлаа гүтгэж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тэр үйл явдлыг цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Батаар авто засварын газар аюулгүй ажиллагаагаа хангаж шатахуун асгаагүй байсан бол би халтирч унаж өвдгөндөө гэмтэл авахгүй байсан. Баярсайхан нь өөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс болж ийм үйлдэл болсон. Би зодсон зүйл байхгүй. Нэхэмжилж байгаа баримтууд нь зарим нь арилсан, давхардсан байсан. Мөн урьдчилгаа 1 200 000 төгрөгийн баримт нь ямар эмчилгээ үйлчилгээ авсан нь тодорхойгүй. Асралт мэд эмнэлгийн 5 гэж дугаарласан баримт нь клиник, цээжний эх зураг, зүрхний бичлэг хийсэн төлбөрт нийт 45 000 төгрөг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээний нийт төлбөр 135 000 төгрөг зэрэг нь хамрын гэмтэлд хамааралгүй байх тул миний бие төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 254 тоот шинжээчийн дүгнэлтээр д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүд 2.4 гэмтлийн хөнгөн зэрэгт, хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэлд хамаарах ангиллыг гэмтлийн дараах шалгуур шинжээр тогтооно. Мөн 2.4.1-т гэмтэлд түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагаа, хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доошгүй, түр хугацаа сарнисан гэснээс харахад 3 сар ажилгүй байсан хугацааны цалин нэхээд байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ы гэмтэл нь дээд хугацаа нь 28 хоног, түүнээс доош хугацаагаар эрүүл мэнд нь түр сарнисан болох нь тогтоогдсон байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргах нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй. Харин д ажил олгогч болон Батаар авто засварын газар аюулгүй ажиллагаа хангаж ажиллаж чадаагүйгээс миний бие халтирч унаж хөнгөн гэмтэл авсан. Мөн халтирч унаснаас болж ы хамар гэмтсэн гэж үзвэл эдгээр нь хоорондоо шалтгаант холбоо үүсгэж байх тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж зааснаар ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Нт холбогдуулан гэм хорын хохиролд 5 797 437 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч тал шаардах эрхээ: Нт зодуулснаас болж тархи доргилт, хамар ясны хугарал гэмтэл авсан. Эмчилгээний зардал 1 731 837 төгрөг, 2022 оны 05 сараас 2002 оны 08 сар хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 065 600 төгрөг буюу нийт 5 797 437 төгрөгийн хохирол гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч Н нь татгалзлын үндэслэлээ: ыг зодоогүй. Миний үйлдлээс болж хохирол учирсан гэж намайг гүтгэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
1. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Н нь ы биед тархины доргилт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 143 тоот тогтоол /хх-ийн 35-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 254 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/, нэхэмжлэгч ы шинжээч эмчид үзүүлж биед учирсан гэмтлүүдийг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтээр тархи доргилт, хамар ясны хугарал учирсныг тогтоолгосон гэсэн тайлбар, хариуцагч Нын д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан гэсэн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Нын хууль бус, болгоомжгүй үйлдлийн улмаас ы эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч эмчилгээний зардал 1 731 837 төгрөгийг шаарддаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлэн хохирлыг тооцож гаргав.
1. Асралт мед эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн болон шинжилгээний баримтууд 1 200 000+134 000+30 000+120 000+45 000 төгрөгийн баримт /хх-13-16/, Сити фарм МЭИК-ийн баримт /122 837+35 000/ /хх-17-18-р хуудас/ нийт 1 686 837 төгрөгийн хохирлыг эмчилгээний зардал гэж үзэн нэхэмжлэгч д олгох нь зүйтэй гэж үзэв.
нь цээжний эгц зураг, зүрхний бичлэгт 45 000 төгрөг зарцуулсан нэг цаг хугацаанд гаргасан 2 баримт ирүүлсэн байх тул нэг баримтыг үнэлж, эмчилгээний зардлаас нэг баримтыг хасч тооцов.
2. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 сараас 2002 оны 08 сар хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан тул олох ёстой байсан цалин хөлс 4 065 600 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Батаар авто инженеринг ХХК нь нэхэмжлэгч ыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болсон хэргээс хойш 3 сар ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгээгүй гэсэн тодорхойлолтыг ирүүлжээ.
нь 2022 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хөдөлмөрийн чадвар алдсанаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй болох нь баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал хэрэгт амбулториор эмчлүүлэгчийн карт эх хувиар авагдсан боловч түүнийг ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн тухай тэмдэглэл, эмчийн магадлагаа хэрэгт авагдаагүй байна.
2022 оны 01 сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал ажил олгогч буюу Батаар авто инженеринг ХХК-аас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоор тогтоогддог тул дээрхи хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд нэхэмжлэгч нь тухайн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 4 065 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгч ийн Шүүх шинжилгээний шинжээчийн хамрын яс хугарсан дүгнэлтийг гаргасан тул буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 709 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наас 41 939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Наас 1 686 837 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, илүү нэхэмжилсэн 4 110 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 709 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наас 41 939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.