Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2024/00420

 

 

 

 

 

  2024       05        03                                          151/ШШ2024/00420                                                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух Д овогт Ц С,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Ц.С нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Иймд намайг Т аймгийн А сумын арван жилийн дунд сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Т аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/18 дугаар албан бичиг (хх-3), Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хуудас (хх-4), Ц.Сын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5), Ц.Сын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6), Т аймгийн  Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр албан бичиг (хх-7), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тушаалын хуулбар (хх-8), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаар тушаалын хуулбар (хх-9), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаалын хуулбар (хх-10), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалын хуулбар (хх-11), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбар (хх-12), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дүгээр тушаалын хуулбар (хх-13), гэрч Ч.Охөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-14), гэрч Л.Пхөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-16), Ц.Сын 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-21), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 410 дугаар албан бичиг (хх-25), Ц.Сын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-26-27), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар албан бичиг (хх-28), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тушаалын хуулбар (хх-29), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тушаалын хуулбар (хх-30), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаар тушаалын хуулбар (хх-31), Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 90б дугаар тушаалын хуулбар (хх-32), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаалын хуулбар (хх-33), Т аймгийн А сумын арван жилийн дунд с захирлын 1991 оны 05  дугаар сарын 14-ний өдрийн 30  дугаар тушаалын хуулбар (хх-34), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбар (хх-35), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тушаалын хуулбар (хх-36), Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дүгээр тушаалын хуулбар (хх-37), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

4. Шүүхээс гэрч Ч.О, Л.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-41), зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ц.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч Ц.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...Иймд намайг Т аймгийн А сумын арван жилийн дунд сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/18 дугаар албан бичиг (хх-3),

- Т аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хуудас (хх-4),

- Ц.Сын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5),

- Т аймгийн  Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр албан бичиг (хх-7),

- Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тушаалын хуулбарт “...Ц.Сыг 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хичээлийн байрны үйлчилгээний ажилтнаар...” гэх бичилт (хх-8),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дүгээр тушаалын хуулбарт “...Ц.С...” гэх бичилт (хх-13),

- Гэрч Ч.Охөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-14),

- Гэрч Л.Пхөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-16),

- Ц.Сын 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-21),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 410 дугаар албан бичиг (хх-25),

- Ц.Сын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст “...Т аймгийн А сумын арван жилийн дунд сургуульд цэвэрлэгч...” гэх бичилт (хх-26-27),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар албан бичиг (хх-28),

- Ц.Сын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тушаалаар цэвэрлэгчээр ажиллуулав. 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр тушаалаар жижүүрээр томилов” гэх бичилт (хх-29),

- Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тушаалын хуулбарт “...үйлчилгээний ажилтан Ц.С...” гэх бичилт (хх-30),

- Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаар тушаалын хуулбарт “...үйлчилгээний ажилтан Ц.С...” гэх бичилт (хх-31),

- Т аймгийн А сумын 10 жилийн дунд сзахирлын 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 90б дугаар тушаалын хуулбарт “...Сүйлчилгээний ажилтан Ц.С...” гэх бичилт (хх-32),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар тушаалын хуулбарт “...үйлчлэгч Ц.С...” гэх бичилт (хх-33),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалын хуулбарт “...үйлчлэгч Ц.С...” гэх бичилт (хх-34),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалын хуулбарт “...Ц.Сыг хичээлийн байрны үйлчлэгчээр...” гэх бичилт (хх-35),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тушаалын хуулбар (хх-36),

- Т аймгийн А сумын арван жилийн дунд сзахирлын 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дүгээр тушаалын хуулбарт “...Ц.С...” гэх бичилт (хх-37),

- Гэрч Ч.О, Л.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-38-41), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.С нь Т аймгийн А сумын Ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ц.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Ц Сыг Т аймгийн А сумын Ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байрны жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ