Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00453

 

 

 

 

    2024        05        15                                        151/ШШ2024/00453

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч:  т байрлах Тнэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух Иовогт У.Г холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12.093.022 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У.Гнь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Х”-гаас 10.000.000 төгрөгийн зээлийг “Цэвэр сүү” төсөл хэрэгжүүлэхээр авсан бөгөөд зээл төлж дуусах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан боловч эргэн төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд хүлээн зөвшөөрдөг ч зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 9.440.803, зээлийн хүү 613.006, алданги 2.039.214,  нийт 12.093.022 төгрөгийг гаргуулж Хг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч У.Гнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие У.Гнь нэхэмжлэгч Тнэхэмжлэлийн шаардлага 12.093.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 12.093.022 төгрөгийг 8 хувааж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.593.022 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Тнь хариуцагч У.Г холбогдуулан гэрээний үүрэгт 12.093.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч У.Гнь нэхэмжлэлийн шаардлага 12.093.022 төгрөгийг 8 хувааж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.593.022 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Иймд Тнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Гнь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч У.Гнь нэхэмжлэгч Тнэхэмжлэлийн шаардлага 12.093.022 төгрөгийг 8 хувааж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.593.022 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У.Гулсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 104,219 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ