| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00417/И |
| Дугаар | 131/ШШ2024/00304 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2024/00304
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* дүгээр баг, ******* байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* сум, дугаар багт оршин суух, овогт ийн д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б.******* миний бие 2*******2 онд А.тэй үерхэж эхэлсэн бөгөөд 2*******8 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2*******4 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр охин , 2*******8 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү нар төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй. Удаа дараа согтуу ирж, хэрүүл өдөн хэл амаар доромжилдог байсан.
Тухайлбал 2020 онд согтуугаар хэрүүл өдөж, гар хүрэхэд нь цагдаа дуудаж өгсөн. Цагдааг явсны дараа цагдаа дуудсан гэх шалтгаанаар зүүн гарын махыг тасартал зодсон.
Тэрээр 2021 онд шоронгоос суллагдсан гэх найзтайгаа уулзаж, архи ууж ирээд төрсөн эхийг минь хэл амаар хөөж явуулсан. Тухайн үед эх маань хүүхдүүдийг харж байсан.
Миний хүү амарч унт гэж хэлсний төлөө салаавч гарган доромжилсон. Эхийг явсны дараа гэрийн тавилга, зурагт стенк эвдэж хагалсан. Мөн намайг янхан минь, миний гэрээс зайл гэж орилж, гар хүрсэн.
Бид хоёр 2022 онд ярилцаад нэг өрөө байраа томсгохоор шийдэж, байраа худалдаж, түр хугацаагаар эцгийндээ амьдрах болсон. Энэ хугацаанд архи ууж, хэл амаар доромжилж, байр хулгайгаар зарсан гэсэн.
******* сумаас 2024 онд 03 дугаар сарын 31-ний өдөр ирээд хэрүүл өдөж, энэ гэр эзэнтэй болоо юу гээд учиргүй толгой руу цохисон гэх зэрэг олон удаагийн хүчирхийллийн улмаас болж, салах шийдэлд хүрсэн.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү, нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг А.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянхонгор аймгийн Рашаант байр тоотод байрлах 2 өрөө байрнаас надад болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Б.******* миний бие А.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Б.*******ын нэхэмжлэлтэй А.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7 дугаар зүйлийн 7.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч хариуцагч А.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ