Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/02493

 

 

2024 05 06

 

 

184/ШШ2024/02493

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 Нэхэмжлэгч: ************ дүүргийн ********-р хороо, Бага тойруу, **************, өөрийн байр, *********тоот хаягт байрлах, ************ ББСБ ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********, Овоотын ************ тоот хаягт оршин суух, ********* овогт ************ын ************ /РД:У**************/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 980,459.10 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэг ************ ББСБ ХХК нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ************нь манай компантай 2021 оны 4 сарын 28-ны өдөр ЗГ2120821Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 39.6% хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориуцлалтаар зээлж авсан. 2024 оны 1 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 619,860.17 төгрөг, төлөх ёстой хүү 312,322.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,276.22 төгрөг, нийт 980,459.10 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 980,459.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.************ тайлбартаа:

...************ ББСБ-ын нэхэмжилсэн 980,459.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулна гэв.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 980,459.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 20-ний өдөр 80,459.10, 6 сарын 20-ний өдөр 100,000, 7 сарын 20-ний өдөр 200,000, 8 сарын 20-ний өдөр 300,000, 9 сарын 20-ний өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч ******** холбогдуулан 980,459.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч хариуцагчийн нөхцлийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Хариуцагч 980,459.10 төгрөгийг 2024 оны 5 сарын 20-ний өдөр 80,459.10, 6 сарын 20-ний өдөр 100,000, 7 сарын 20-ний өдөр 200,000, 8 сарын 20-ний өдөр 300,000, 9 сарын 20-ний өдөр 300,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.************д холбогдох 980,459.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.************д холбогдох иргэний хэрэгт Хариуцагч С.************ нь нэхэмжлэлийн шаардлага 980,459.10 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 20-ний өдөр 80,459.10, 6 сарын 20-ний өдөр 100,000, 7 сарын 20-ний өдөр 200,000, 8 сарын 20-ний өдөр 300,000, 9 сарын 20-ний өдөр 300,000 төгрөгийг нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28,082 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч С.************гаас 14,041 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 14,041 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ