Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 159/ШШ2022/0051

 

                                                                                              

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Ундарга капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “...“Хүннү стийл” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн бүртгэл /солбицол бүхий кадастрын зураглал/ нь “Ундарга капитал” ХХК-ийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай тул хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... “...“Хүннү стийл” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн бүртгэл /солбицол бүхий кадастрын зураглал/ нь “Ундарга капитал” ХХК-ийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай тул хүчингүй болгуулах” тухай гэжээ.

            Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/537 дугаар захирамжаар “Их хөндий” нэртэй газарт нэхэмжлэгч “Ундарга капитал” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Хүннүстийл” ХХК-ийн ******* сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг олгох боломжгүй тул Ашигт, малтмал газрын тосны газрын Кадастрын системээс чөлөөлсөн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ундарга капитал” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогд уулан гаргасан “...“Хүннү стийл” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн бүртгэл /солбицол бүхий кадастрын зураглал/ нь “Ундарга капитал” ХХК-ийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай тул хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ундарга капитал” ХХК-ийн гаргасан “...“Хүннү стийл” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн бүртгэл /солбицол бүхий кадастрын зураглал/ нь “Ундарга капитал” ХХК-ийн хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай тул хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР