| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00554/И |
| Дугаар | 151/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2024/00458
2024 05 .6 .5./ШШ2024/00458
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах “Т ББСБ” ХХК,
Хариуцагч: оршин суух Б овогт Ж Пд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 573.348,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын .6-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
..-Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд Ж.Паас нийт 573.348,50 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Ж.П нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ж.П нь “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага шаардлагыг 573.348,50 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5.202393.0 тоот дансанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
..-Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Пд холбогдуулан гэрээний үүрэгт 573.348,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Ж.П нь нэхэмжлэлийн шаардлага 573.348,50 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5.202393.0 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иймд “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.П нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.., 74.2, 75, .23 дугаар зүйлийн .23..-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Ж.П нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 573.348,50 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор “Т ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь 5.202393.0 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .7.860 төгрөгийн тал хувь 8.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8.930 төгрөгийг Төрийн сангийн .00.4000094. тоот данснаас, үлдэх 8.930 төгрөгийг хариуцагч Ж.Паас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ