Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/00213

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/00213

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Б овогт Б Б /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  байранд оршин байрлах, НШШт холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: ншг Д.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 000000 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Б миний зүгээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шийдвэр гүйцэтгэгч Д.Ө (тэтгэвэрт гарсан)-ын оронд томилогдсон ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Гт 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хүсэлт гаргасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан хариу өгсөн, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад Гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр татгалзсан хариу өгсөн, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад Гомдол гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр татгалзсан хариу өгсөн. Ингээд хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Баатар овогтой Б би иргэн М.Заас ..............................................ын орон сууцыг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 68,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоо энэ байрандаа амьдарч байгаа юм. 

Тухайн үед уг орон сууц нь Голомт банкны ипотекийн зээлийн барьцаанд байсан тул би банкны зээлийн үлдэгдэл 18,509,797 төгрөгийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас суллаж, чөлөөлүүлсэн ба үлдэгдэл 49,490,203 төгрөгийг М.Зт өөрт нь төлж, нийт 68,000,000 төгрөг төлж, Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварыг төлж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт орон сууцны өмчлөлийг шилжүүлэх хүсэлтийг бүрдүүлж өгсөн боловч тус хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэ газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-нд илгээсэн албан тоотын дагуу уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гээд тухайн албан бичгийн хуулбарыг өгч, тухайн орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр бүртгэсэн боловч Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г Б.Б миний нэр дээр гаргаж өгөхөөс татгалзаж, уг албан бичгийг хүчингүй болговол гэрчилгээг өгнө гэж хэлсэн. Гэтэл миний хувьд М.Зыг бусдад ямар нэг өртэй байсныг огт мэдээгүй, мэдэх боломжгүй бөгөөд 2021 оны 5 дугаар сард орон сууц худалдах-худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулахад уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх асуудал огт яригдаагүй байсан юм. 

Дээр дурдсан орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан тоот нь шүүхийн шийдвэрт нэр дурдагдаж, заагдаагүй хөрөнгөнөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн 30,000,000 төгрөгийн өр төлбөрийн асуудал дээр бүхэл бүтэн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус байна. Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай Хариу мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч Б.Б надад огт хамааралгүй буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамж дурдсан байна. Учир нь би тухайн орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр худалдаж авсан. 

Ийнхүү шат шатны байгууллагын хариу зөрүүтэй байгаа төдийгүй миний бие залуу хүний хувьд анх удаа өөрийн гэсэн орон сууцтай болох гээд цуглуулсан 68,0 сая төгрөгөө өгчхөөд өнөөдрийг хүртэл үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсоор байна. Тиймээс ншшггагД.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 000000 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь М.Заас Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж, 58в байр, 20 тоотын орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 68,000,000 төгрөгөөр худалдан авч, гэрээг нотариатаар баталгаажуулан, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлөөд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтээ өгсөн боловч ншшггагД.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн албан бичиг байна, тухайн орон сууцны өмчлөх эрх шилжих боломжгүй гээд шийдвэрлэж өгөөгүй бөгөөд энэ албан бичгийг хүчингүй болгуулбал гэрчилгээг нэр дээр шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. М.З нь тухайн байр өр төлбөртэй байсан гэдгийг гэрээ хийх үед огт мэдэгдээгүй, гэрээг нотариатаар батлуулах үед нотариатч мөн ямар нэгэн асуудал байгаа тухай мэдэгдээгүй.

Тус орон сууцны эрхийг түдгэлзүүлсэн албан бичигт шүүхийн шийдвэрт нэр дурдагдаж заагдаагүй хөрөнгөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг харахад 30,000,000 төгрөгийн өр төлбөр нэхэмжилж буй асуудал орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Нэхэмжлэгч анх удаа 68,000,000 төгрөгөөр орон сууц худалдаж аваад нэр дээрээ шилжүүлэх гэтэл гэрчилгээ нь гарахгүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө энэ байранд амьдардаг ч гэрчилгээгүй учир өмчлөгч гэж үзэхгүй байдалд хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэсэн байдаг гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгч тогтоол биш албан бичиг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, мөн шүүхийн шийдвэрт нэр дурдаж заагдаагүй хөрөнгөнөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч М.З /00000/-т холбогдох 103,000,000 төгрөгийн 3 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын дугаар 16-ны өдрийн 182/ШШ2020/01605 дугаар захирамжаар М.Заас 30,000,000 төгрөг гаргуулж, Б.Энхтөрд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11 дэх зүйлийг үндэслэн төлбөр төлөгч М.ЗоригтБ өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206025703 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 58в байр 20 тоот хаягт байршилтай орон сууцыг түдгэлзүүлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаар албан бичгийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаар албан бичигт тус орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн хариу ирсэн байна. 

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ төлбөр төлөгч М.Зтай 2021 оны 5 дугаар сард орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандаж өмчлөх эрх шилжүүлсэн нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.З /РД:00000/-ийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаар албан бичгээр Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч талаас тогтоол гаргаагүй гэж тайлбарлаж байна, гэтэл 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20300924/03 дугаартай тогтоол гарсан байдаг гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, М.З, Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/302 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 400 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/18 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны 000 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/15 тоот албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0791 дугаартай итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20300924/003 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1-175/21469 дугаартай итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаартай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3-1/1831 дугаартай албан бичгийг гаргаж өгсөн.

 

5.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШт холбогдуулан ншшггагД.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 000000 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

М.З нь тухайн байр өр төлбөртэй байсан гэдгийг гэрээ хийх үед огт мэдэгдээгүй, гэрээг нотариатаар батлуулах үед нотариатч мөн ямар нэгэн асуудал байгаа тухай мэдэгдээгүй.

Тус орон сууцны эрхийг түдгэлзүүлсэн албан бичигт шүүхийн шийдвэрт нэр дурдагдаж заагдаагүй хөрөнгөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг харахад 30,000,000 төгрөгийн өр төлбөр нэхэмжилж буй асуудал орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч өөрөө энэ байранд амьдардаг ч гэрчилгээгүй учир өмчлөгч гэж үзэхгүй байдалд хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэсэн байдаг гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгч тогтоол биш албан бичиг гаргасан байдаг.

мөн шүүхийн шийдвэрт нэр дурдаж заагдаагүй хөрөнгөнөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь буруу гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын дугаар 16-ны өдрийн 182/ШШ2020/01605 дугаар захирамжаар М.Заас 30,000,000 төгрөг гаргуулж, Б.Энхтөрд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11 дэх зүйлийг үндэслэн төлбөр төлөгч М.ЗоригтБ өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 666 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 58в байр 20 тоот хаягт байршилтай орон сууцыг түдгэлзүүлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаар албан бичгийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаар албан бичигт тус орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн хариу ирсэн байна. 

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлдээ төлбөр төлөгч М.Зтай 2021 оны 5 дугаар сард орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хандаж өмчлөх эрх шилжүүлсэн нь хууль бус байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.З /РД:00000/-ийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаар албан бичгээр Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20300924/03 дугаартай тогтоол гарсан гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Б.Б болон М.З нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж 58в байр 20 тоот, 42 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай 666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 68,000,000 төгрөгөөр Б.Б нь М.Заас худалдаж авахаар харилцан тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг төлбөрийг бүрэн төлж, талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.

Мөн зүйлийн 44.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж тус тус зохицуулжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 175 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20300924/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1605 дугаар шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.2.14 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч М.ЗоригтБ өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 58в байр, 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлт хэлтэст Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01605 дугаар шийдвэрээр М.Заас 30,000,000 төгрөгийг гаргуулж Б.Энхтөрд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч МЗБ өмчлөлийн ............ тоот эрхийн улсын бүртгэлийн 666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг тодруулан гэрчилгээг хуулбарлан ирүүлнэ үү гэжээ.

 

Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаар албан бичгээр НШШт Иргэн М.З /00000/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 666 дугаартай Х..................т хаягт байршилтай орон сууцны эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн бөгөөд Голомт банк ХХК-тай байгуулсан 2013 оны №.... дугаартай ипотекийн гэрээ бүртгэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсралтаар хүргүүлэв гэжээ.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан байх бөгөөд уг тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 11 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар хүргүүлж, уг албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн үл хөдлөх хөрөнгөд тусгай тэмдэглэл хийсэн талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б болон М.З нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дээрх ажиллагаа хийгдсэний дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч тал орон сууцны эрхийг түдгэлзүүлсэн албан бичигт шүүхийн шийдвэрт нэр дурдагдаж заагдаагүй хөрөнгөөс өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар тогтоол хэлбэртэй гараагүй албан бичиг гаргасан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэхээр заасан байх бөгөөд НШШ нь дээрх хуульд заасны дагуу төлбөр төлөгч М.ЗоригтБ улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлсэн тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэхээр заасан ба шүүхийн шийдвэрт нэрлэн заагдсан хөрөнгийн хувьд зөвхөн хөрөнгийн эрх түдгэлзүүлэхээр зохицуулаагүй байна.

 

Тодруулбал, НШШ нь төлбөр төлөгч М.ЗоригтБ улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэхдээ М.ЗоригтБ өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 58в байр, 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 666 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тухайн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч НШШт холбогдох ншшггагД.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 000000 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШт холбогдох ншшггагД.Өы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 000000 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС