| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00545/И |
| Дугаар | 151/ШШ2024/00461 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00461
2024 05 20 151/ШШ2024/00461
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч оршин суух Б овогт Б Хд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.610.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Х нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Х”-гаас 20.000.000 төгрөгийн зээлийг “Сүү хүлээн авах, тээвэрлэх, бага оврын сүү боловсруулах үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлэхээр авсан бөгөөд зээл төлж дуусах хугацаа 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон.
Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан боловч эргэн төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд хүлээн зөвшөөрдөг ч зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүй байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3.151.016, зээлийн хүү 18.130, алданги 441.143, нийт 3.610.288 төгрөгийг гаргуулж Хг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Х нь нэхэмжлэгч Тнэхэмжлэлийн шаардлага 3.610.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага 3.610.288 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т аймгийн Ж сумын Х нь хариуцагч Б.Хд холбогдуулан гэрээний үүрэгт 3.610.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага 3.610.288 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иймд Тнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Тнэхэмжлэлийн шаардлага 3.610.288 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Хгээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 36.357,5 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ