Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/02495

 

2024 05 06

 

184/ШШ2024/02495

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ********, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************, ************* тоот хаягт оршин суух, ******** овогт ***********ийн ************** /РД:************/-т холбогдох

Гэр хорын хохиролд 1,228,904 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 4-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газраас нэхэмжлэлдээ:

...************** нь 2021 ны 9 сарын 20-оос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **********ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтээ ял шийтгүүлсэн. Түүний гэм буруутай үйлдлийн улмаас иргэн *********** эрүүл мэндэд хохирол учирч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 1,228,904 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-ийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан байна. Мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д ...нийтийн эрх ашиг зөрчигдвөл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоно, 41 дүгээр зүйлийн 41.1-д ...төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж заасан. Энэ хүрээнд хариуцагч************ 1,228,904 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч ************тайлбартаа:

 

...Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,228,904 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулна гэв.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,228,904 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 30-нд 200,000 төгрөг, 6 сарын 30-нд 200,000 төгрөг, 7 сарын 30-нд 200,000 төгрөг, 8 сарын 30-нд 200,000 төгрөг, 9 сарын 30-нд 200,000 төгрөг, 10 сарын 30-нд 228,904 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь хариуцагч ************** холбогдуулан 1,288,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч хариуцагчийн нөхцлийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Хариуцагч 1,228,904 төгрөгийг 2024 оны 5 сарын 30-нд 200,000 төгрөг, 6 сарын 30-нд 200,000 төгрөг, 7 сарын 30-нд 200,000 төгрөг, 8 сарын 30-нд 200,000 төгрөг, 9 сарын 30-нд 200,000 төгрөг, 10 сарын 30-нд 228,904 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ***********холбогдох 1,228,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ********* холбогдох 1,228,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч *********л нь нэхэмжлэлийн шаардлага 1,228,904 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 30-нд 200,000 төгрөг, 6 сарын 30-нд 200,000 төгрөг, 7 сарын 30-нд 200,000 төгрөг, 8 сарын 30-нд 200,000 төгрөг, 9 сарын 30-нд 200,000 төгрөг, 10 сарын 30-нд 228,904 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ************* улсын тэмдэгтийн хураамж 17,022 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100200900941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ