Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2024/00473

 

 

 

 

 

 2024       05        24                                         151/ШШ2024/00473

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  гэх газар оршин суух Б овогт Э М холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.173.802,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ЗГ1162130116001709 дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй нийт 1.173.802,36 төгрөгийг зээлдэгч Э.Моос гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч Э.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.М нь "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 1.173.802,36 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 1.173.802,36 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Э.М холбогдуулан гэрээний үүрэгт 1.173.802,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага 1.173.802,36 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Э.М нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.173.802,36 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.722 төгрөгийн тал хувь 16.361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16.361 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 16.361 төгрөгийг хариуцагч Э.Моос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТҮВШИНЖАРГАЛ