Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

Б.Г, Б.Б, И.А, Р.О,

Э.Ч, С.Б, “Э” ХХК нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх, И.Оюунгэрэл, Э.Наранцацрал, 

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, И.А, Р.О, С.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г, Б.Б, И.А, Р.О, Э.Ч, С.Б, “Э” ХХК нарт холбогдох 1728000730118 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. З овгийн Б-ын Г, эрэгтэй,

2. Б овгийн Э-ийн Ч, эрэгтэй,

3. Х овгийн Б-ийн Б, эрэгтэй,

4. Л овгийн С-ийн Б, эрэгтэй,

6. П овгийн Р-ийн О, эмэгтэй,

7. “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Монгол Улсын хуулийн этгээд,

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сард “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б багийн Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч “Э” ХХК /хуулийн этгээд/ нь 2017 оны 09 дүгээр сард компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б багийн Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийг гарган ажлын хэсэг байгуулсан боловч, ажлын хэсгээс гаргасан зөвлөмжгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Баруун даянгар гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр “Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсны улмаас 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч Б.Б нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтнээр, шүүгдэгч С.Б нь Ө аймгийн Ц сумын багийн засаг даргаар, шүүгдэгч И.А нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр, шүүгдэгч Р.О нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын Засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Баруун даянгар гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр “Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, улмаар 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

“Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Э” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Ч, Б.Б,  С.Б, И.А, Р.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-г 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарыг  нийтийн албанд томилогдох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч “Э” ХХК нь шүүхээс оногдуулсан 20000000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, хэрэгт 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус битүүмжилсэн 2017 оны 9-р сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 40000000 төгрөгийн үнэ бүхий 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 35000000 үнэ бүхий 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 35000000 төгрөгийн үнэ бүхий 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 130000000 төгрөгийн үнэ бүхий 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор Robex 2900LC-7  1 ширхэг, нийт 240000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ганзоригоос 120000000 /нэг зуун хорин сая/ төгрөг, “Э” ХХК-иас 120000000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг зарж борлуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Г нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Чойжилсүрэн, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г-с 1463775 төгрөг, шүүгдэгч Б.М-с 1463775 төгрөг гаргуулж байгаль орчны санд оруулах шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Г-ийн илүү төлсөн 4299426 төгрөг, Э ХХК-ний төлөөлөгч Б.М-ийн илүү төлсөн 10551300 төгрөгийг тус тус Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.М, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын 34 дүгээр нүүрт “...шүүгдэгч Б.Ганзориг нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Б.Г-ийн хувьд өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв” гэжээ. Тогтоолын 35 дугаар нүүрт “..шүүгдэгч Б.Г, Э ХХК нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь” гэжээ. Дээрх 2 дүгнэлт нь Б.Г гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, хамтран оролцсон бол ямар хэлбэр, оролцоотой байсныг тодорхойлж мэдэх боломжгүй байна. Энэхүү тодорхойгүй байдал үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “..шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг... тусгана” гэх заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй.

Б.Г нь 2017 оны 09 дүгээр сард Д гэх газарт алт хайх үйлдэл хийхдээ хэн нэгэнтэй хамтран үйлдээгүй. Өөрийн хувийн ашиг сонирхлоороо үйлдсэн. Хэргийн газарт байсан техникүүд нөхөн сэргээлт хийх зорилгоор очоод байсан талаар тогтвортой мэдүүлж ирсэн.

Бүх техникүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар бэлтгэж ирүүлсэн гэж үзэн улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2017 оны зун Э ХХК-ийг Б.М худалдан авсан үйл явдлаас эхлээд 2017 оны 09 дүгээр сард Б.Г алт хайх үйлдэл хийсэн хүртэлх бүх үйл явдлыг бүхэлд нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж шүүхээс дүгнэсэн нь алдаатай. Оролцогч нарын үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан, үйлдлийн зорилго юу байсан талаар нарийвчилж шинжлэн судлах ёстой.” гэжээ. 

Өмгөөлөгч И.Олонмөнх нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ЭШШЭ ХХК нь Б.Г-д нөхөн сэргээлт хийх төслийн шалгаруулалтад ороход шаардлагатай материалыг бүрдүүлж шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах эрхийг итгэмжлэлээр олгосон.

Нөхөн сэргээлтийг эхлүүлснийг мэдээгүй байсан гэдэг. Мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 23-наас эхэлснээс хойш даруй 4 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дүгээр зүйлийн 1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 дүгээр сард дууссан.

Иймд Э ХХК-д Эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б, И.А, Р.О, С.Б нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: 1. Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Ү, Б , Д-ын 4 талбайн 55,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсгийг томилж, ажлын хэсгийн ахлагчаар Б.Б, гишүүдэд И.А, Р.О, С.Б, Т.О гэх захирамж гарсны дагуу ажлын хэсгийнхэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5 аж ахуйн нэгжээс ирүүлсэн нөхөн сэргээлтийн материалыг хянан үзэж компаниудын материал бүрэн эсэхийг шалгаж тэмдэглэлд тусгаж тэмдэглэлийг дуусгасан.

Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд бид ямар нэг компанид давуу байдал бий болгож сонгон шалгаруулсан зүйл байхгүй байгаа нь хавтас хэрэгт авагдсан.

Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй Засаг дарга Э.Ч нь танилцаад өөрийн давуу эрхийн хүрээнд дур мэдэн дутуу материал ирүүлсэн “Э” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдэл нь хавтас хэрэгт тодорхой байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг дүгнэн үзээгүй.

2. Биднийг яллах дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...“Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж үзсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэх хүрээг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хуульчилсан байхад нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийгдээд байгаа мэтээр гуйвуулан мушгиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

3. Анхан шатны шүүх бид бүгдийг ажил албан тушаалын тодорхойлолтод заасан ямар ажлын чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс энэ гэмт хэрэг гараад байна гэдгийг нягталж үзээгүй. Хавтас хэрэгт бидний ажлын байр, албан тушаалын тодорхойлолт авагдаагүй, ямар чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдал бий болгоод байгаа болон ажлын чиг үүрэг нь юу вэ гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “албан тушаалын тодорхойлолт” гэж юуг хэлэх талаар тодорхойлсон байхад хэт нэг талыг барьж ажлын хэсгийн хуралд орсноороо буруутгагдаж байгаад гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд шалтгаант холбоотой төдийгүй, нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Бид 2017 оны 8 дугаар сараас хойш энэ хэрэгт гэрчээр 5-6 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ олон жилийн хугацаанд биднээс гэрчийн эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулан мэдүүлэг авч байсан. Гэрч болж явцгааж байгаад гэнэт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Сэжигтэй байх ёстой этгээдийг гэрчээр оролцуулж гомдол, санал, хүсэлт, татгалзах гэх мэт эрхийг эдлүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах...” гэж заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Бидний үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай шинжийг агуулаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Г-ийн хувьд гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн. Э ХХК мөн адил гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд шинжлэн судалсан баримтууд, Байгал орчны газрын 2453 дугаартай гэрчилгээний дагуу хугацаа дууссан эсэхийг тодруулахад Э ХХК хугацаа сунгаагүй байсан гэх тодорхойлолт албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс үзвэл ЭШШЭ ХХК-ийн эрх дууссан, хугацаагаа сунгаагүй, нөхөн сэргээлт хийдэггүй байсан болох нь тодорхойлолтоор тогтоогдсон. Эрхээ сунгагдаагүй байх хугацаанд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдсон. Ингээд шалгах хугацаанд тендер хууль бус болох нь тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Уг гэмт хэрэг нь хөнгөн ял шийтгэлтэй гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчилнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй. Тиймээс уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэсэн хуулийн заалтад нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шийтгэх тогтоолын 34-35 дугаар хуудаснаас үзвэл Г-“г хувийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хэрнээ дараа нь Э ХХК-тай хамтран гэмт хэрэг үйлдсэн байдлаар дүгнэсэн. Яллах дүгнэлтэд зааснаас өөрөөр хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон. Яллах дүгнэлтийн хүрээнээс гарч шийдвэрлэсэн нь шүүгдэгч Г-ийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд Г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон. Гэтэл нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор авчирсан бүх техникүүдийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор авчирсан гэж үзэн хураах албадлыг арга хэмжээ хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой ямар нэгэн хөрөнгө ороогүй байхад хамтран хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг төсөөтэй хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр 3, 4 хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтүүдийг хэлэлцэх боломжгүй учир гэм буруугийн шатанд хэлэлцье гэсэн боловч хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа нь хүсэлт гаргах эрхийг хязгаарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3-т заасан заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол нь хууль зөрчсөн, процессын алдаатай гарсан. Гэтэл үүнд үндэслэн гарсан шийдвэр, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.

Гомдолд дурдаагүй нэг асуудал бол эд мөрийн баримтыг шинжлэн судлаагүй. Авто машинуудыг шинжээч нь харалгүйгээр, бичиг баримтуудыг судлалгүйгээр дүгнэлт гаргаж процесс зөрчсөн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ““Э” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Э ХХК-г гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зарыг харан оролцохоор Г-д итгэмжлэл өгч уг асуудлыг хөөцөлдүүлсэн. Ц сумын нутагт зарласан сонгон шалгаруулалтад оролцоод гэрээ байгуулж, бэлтгэл ажлыг хангах эрхийг Г-д олгосон. Хавтаст хэргийн 167-169 дүгээр талд авагдсан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г Э ХХК-ийг төлөөлж Ц сумын Засаг дарга Ч-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Э ХХК-ийн захирал М бол шүүхийн аль ч шатанд ажил эхлэхийг зөвшөөрөөгүй. Бэлтгэл ажил хангах үүрэг өгсөн гэдэг талаараа мэдүүлдэг. Ийм нөхцөл байдлаас анх хэрэг үүссэн. Дээд шүүхээс хэргийг буцаасан үндэслэл, нөхцөлийг анхаарч үзэх хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 6 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү. Учир нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ гэсэн ойлголттой байсан. Ингээд техник хэрэгслүүдээ авчраад ажиллагаа хийж амжаагүй байтал Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирсэн гэж Ганзориг мэдүүлдэг. Бусад гэрч нарын мэдүүлгээр ч давхар нотлогддог. Бүх техник хэрэгслүүдийн үнийн дүнг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул өөрчилж, хөнгөлж өгнө үү.

Тухайн нөхөн сэргээлтийн эвдэрсэн газрын үнэлгээг дахин хийлгэсэн. Хамгийн сүүлд гаргасан үнэлгээгээр 975 000 төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бага хэмжээний учирсан болохыг болон өмнө нь гаргасан хохирлын үнэлгээний дагуу компани 9 сая гаруй төгрөгийн хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Э ХХК-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Тухайн нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалт зарлахад Э ХХК-аас өөр компаниас материал ирүүлээгүй. Тухайн материал нь сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгаагүй байсан талаар сонгон шалгаруулалтын багийн гишүүд Ч-д мэдэгдсэн. Гэтэл Ч өөр компаниас материал ирүүлээгүй учир Э ХХК-д энэ талаар мэдэгдэхэд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар холбогдох газарт нь материалаа өгчихсөн гэсэн хариу ирүүлсэн тул удахгүй сунгагдчих юм байна гэж үзээд гэрээ байгуулсан. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан дараа ажил гүйцэтгээрэй гэсэн байдлаар гэрээ байгуулсан. Гэтэл Э ХХК болон Г нар гэрээ байгуулагдсаныг далимдуулан дур мэдэн ажил гүйцэтгэсэн. Шүүгдэгч нар албан тушаалаа урвуулан ашигласан, компанид давуу байдал олгоогүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгосон гэж үзэх албан тушаалтнуудад шүүгдэгч нар орохгүй. Иймд хуулийн үйлчлэлээрээ миний үйлчлүүлэгч нар хамаарахгүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийг зөрчсөн эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Албан тушаалын гэмт хэрэг гэдэг тодорхой материаллаг хохирол учруулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч нарын хувьд сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгасан болохоос энэ компанийг шалгаруулсан гэх шийдвэр гаргасан зүйл байхгүй. Ажлын хэсгийн хуралд сууж тэмдэглэлд бичигдсэнээр гэм буруутайд тооцогдсонд гомдолтой байна. Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат, “Э” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, шүүгдэгч Б.Б, И.А, Р.О, С.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сард “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч “Э” ХХК /хуулийн этгээд/ нь 2017 оны 09 дүгээр сард компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийг гарган ажлын хэсэг байгуулсан боловч, ажлын хэсгээс гаргасан зөвлөмжгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр “Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсны улмаас 2017 оны 09 дүгээр сард тус компани болон Б.Ганзориг нар нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч Б.Б нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтнээр, шүүгдэгч С.Б нь Ө аймгийн Ц сумын багийн Засаг даргаар, шүүгдэгч И.А нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр, шүүгдэгч Р.О нь Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Бортээг багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Баруун даянгар гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр “Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсны улмаас 2017 оны 09 дүгээр сард тус компани болон Б.Г нар нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, байгаль орчинд 975850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.П-ийн:  “Э” ХХК болон М, Г нар 2017 онд Ө аймгийн Ц сумын нутаг болох Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал эрж байсан байна. ...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалын баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасан тул тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн үнийг Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулмаар байна.”  /4 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/ гэх,  

Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн: “улсын дугаартай маркийн экскаватор ...миний эзэмшлийн хөрөнгө.” 2 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал/ гэх,

Иргэний нэхэмжлэгч П.Д-ын: “ улсын дугаартай маркийн авто ачигч автомашин миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч хөрөнгө байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Ө аймгийн Ц сумын Д гэх газарт байсан өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн авто ачигч автомашинаа очиж авсан. ...Тухайн үед намайг Е нөхөн сэргээлтийн ажил байна машинаа түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд бид нар аман гэрээ хийгээд мөнгө төгрөгөө бэлнээр бүгд авцгаасан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал/ гэх,

Иргэний нэхэмжлэгч У.П-ийн: “2017 оны 09 дүгээр сард намайг Д аймагт байхад манай найз А утсаар нөхөн сэргээлт хийх ажил байна гэж хэлэхээр нь Ө аймгийн Ц суманд очсон. Тэгээд би “Э” ХХК-д хувиараа хөлсөөр улсын дугаартай ковшоор тэр газар нөхөн сэргээлт хийсэн. Би тэр Б.Г гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаараа хоорондоо тохиролцоод 10 гаран хоног ажилласан. Тэр газрын үйл ажиллагааг зогсоосон. Ямар нэгэн цалин аваагүй. Би тэр унаж байсан гэх улсын дугаартай ковш машинаа үлдээчихсэн байснаа эргээд 2018 оны 08 дугаар сард би өөрөө явж тэр ковшийг Д аймагт авч ирсэн.” / 2 дугаар хавтаст хэргийн 188-189 дэх тал/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Э.С-ын: “2017 оны 09 дүгээр сард шиг санаж байна Д гэх газар очиход 3-4 гэр барьсан нөхөн сэргээлтийн ажил явуулах гэж байгаа гэсэн газар байсан. Би очоод 2 хоног сул зогсоод ажил байхгүй байсан тул ахалж байгаа гэх залуутай нь уулзахад /нэрийг нь мэдэхгүй , зүүн хацартаа сорвитой залуу/ та явж бай ажил эхлээд ажил гарахаар хэлнэ гэхээр нь машинаа орхиод Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Ингээд 20 орчим хоног хүлээгээд чимээгүй болчихоор нь буцаж очоод машинаа аваад ирсэн. Намайг Ө аймагт очоод байхад Цагдаагийн шалгалт явж байна гээд хүмүүс ирж байсан. Тэгээд машины бичиг баримтыг шалгахад нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтаа өгч байсан. Харин дараа нь Ганзориг миний бичиг баримтыг авч ирж өгч байсан.” /З дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал/ гэх,

Гэрч Э.С-ын: “2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр найз Б утсаар холбогдож Ө аймаг Ц суманд ажил байна хийх үү гэж асуухаар нь би зөвшөөрөөд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Ө Ц суманд ирсэн. Тухайн газарт нэг гэр тэгээд надтай хамт 2 ковш, 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надад хийх ажил байхгүй тэгээд тухайн ковш, экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн. Тэгээд удалгүй дизель тог гаргагч нь эвдрээд сэлбэгэнд хот орохоор явахад нь би хамт яваад 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж хэлсэн. Тэгээд өдрийн 200000 төгрөгөөр тохиролцоод ирсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх,

Гэрч П.Д-ын: “2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ерэнбаатар 45 хоногийн хугацаатай нөхөн сэргээлтийн ажил байна ковшоо түрээсээр явуулчих гэсэн. Тэгээд би өгөөд явуулсан. Би Е-тэй урьдчилгаа аваад сарын 12 сая төгрөгөөр тохиролцож түрээсээр өгсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/ гэх,

Гэрч Б.О-ийн:Ө аймгийн Ц сумын малчид иргэдээс Д гэх газарт нөхөн сэргээлт хийх эрх авсан гээд баахан гэр бариад том том техник ирээд газар ухаад хуурай паажуур гэдэг юмаар тэр хавиар тоос шороо босгоод байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад сумын Засаг дарга нь нөхөн сэргээлтийн тендер зарлаж “Э” ХХК-нийг шалгаруулж тус газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байдаг.

Нөхөн сэргээлт хийх талбайг 25,2 га гэж зааж өгсөн боловч газар дээр нь хэмжилт хийхэд 12 га байсан. Мөн тус талбайн гурван хэсэг газарт 2-5 метрийн гүнтэй газрыг ухаж хөрсийг гадна талд овоолсон байсан. Бид нарыг очихоос өмнө ухсан газраа булж түүндээ алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэгийг байрлуулж нэгийг нь ажиллуулсан байсан. Ухаж байгаад булсан болон ухсан газрууд нь их хэмжээний элэгдэлд орж шороо тоос ихээр босож байсан. Шинээр ухсан газар нь 0,7 га байсан. ...нөхөн сэргээлт нэрийн дор газар, газрын хэвлийг хууль бусаар ашиглаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон.

Тендер зарлахдаа нөхөн сэргээлтийн аргачлал болон ажлын даалгаврыг манай байгууллагаас гаргуулж хийх ёстой. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийх талаар Ц сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК огт мэдэгдээгүй.

Ц сумын Засаг даргын Тамгын газраас тендер зарлахдаа төсөвт өртөггүйгээр зарласан байдаг. Өөрөөр хэлбэл улсын болон орон нутгийн төсвөөр нөхөн сэргээлт хийх зардал огт тусгагдаагүй байсан.

Ер нь бол сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёрын ажлын чиг үүрэгт нөхөн сэргээлтийн ажил хийх хууль эрх зүй байхгүй. Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган баталсан байсан бол тендер зарлахын өмнө хаана, хэдэн га талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талаар дурдан газар дээр нь хэмжилт хийж, ажлын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг манай байгууллагад өгч шийдвэрлүүлэх байсан.

Нөхөн сэргээлт хийх газрын хэмжилт ажлын даалгавар боловсруулах ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын газар хийдэг. Тус ажлын даалгаварт хаана хэдэн га талбайд ямар аргачлалаар нөхөн сэргээлт хийхийг тодорхой зааж өгдөг. Үүнийг үндэслээд Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчийг сонгодог.

Сонгогдсон аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэх шийдвэрийг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга гаргадаг. Тендер сонгон шалгаруулалт хийх эрх бүхий улсууд нь А3 гэрчилгээтэй байх ёстой. Нөхөн сэргээлт хийх эрх олгох, зохион байгуулах субъект нь суманд байгаль хамгаалагч байдаг. 2017 онд Ц суманд техникийн нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө болон санхүүжилт батлагдаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал/ гэх,

Гэрч И.А-ийн:2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Э” ХХК-ний ажилчид техник хэрэгсэлтэйгээ Д-д ирсэн байна координат тогтоож өгнө гэсэн хэзээ ирэх гэж байна гэж над руу компанийн хүн нь ярьсан. Тэгээд очиход “Э” ХХК нэг гэр барьсан ачааны машин, ухагч шанагатай техник байсан. Тэгээд хариуцаж байгаа Ганзоригтой уулзаж талбайн дөрвөн цэгийг гар GPS-д координатыг оруулан дөрвөн цэгийг тогтоож гадас хатгаж өгсөн. Надад нөхөн сэргээлт хийх талбайн координатыг өгсөн. Тэр координатын дагуу Даянгарт Э ХХК-ний нөхөн сэргээлт хийх 25.2 га талбай дээр очиж цэгээ тогтоосон. ... Нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал 2017 оны 08 дугаар сарын сүүлээр болсон /өдрийг нь санахгүй байна/...болсон. Бид нар Б багийн нутаг болох Д гэх газарт нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн хавтастай материалуудтай танилцсан. Ажлын хэсгийн ахлагч Б.Б, С.Б, Р.О бид дөрөв хуралдаж аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан. Тухайн үед битүүмжилж ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн материалтай би нэг бүрчлэн танилцсан. Миний одоо санаж байгаагаар бол “Э” ХХК  болон “Ш” ХХК нь тавьсан шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан. Тухайн үед ажлын хэсгийнхэн аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн материалтай танилцаад “Э” ХХК-ийг сонгосон. Энэ компани техник болон бусад үзүүлэлтээрээ шалгарсан. Бүгд ярилцаад энэ компанийг сонгоё гээд бүгдээрээ шийдвэр гаргаж байсан санаж байна.”  /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 43, 215-217 дэх тал/ гэх,

Гэрч Б.Б-ны: “...нөхөн сэргээх асуудал нь 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан боловч хөрөнгө төсөв нь шийдэгдээгүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нөхөн сэргээлт хийх тухай зөвлөмж 102 тоот зөвлөмж ирсэн. Үүний дагуу сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 тоот захирамж гарч нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд нөхөн сэргээх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах зарыг нийтлүүлсэн. Зар дээр аж ахуй нэгжүүдийг шалгаруулах шалгавар үзүүлэлт, талбайн мэдээллүүдийг тавьсан. Үүний дагуу таван аж ахуй нэгжийн материалыг хүлээн аваад шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж хэлэлцээд “Шаазгай бадмаараг”, “Э”, “Г” компани шалгуур үзүүлэлт хангасан байсан тул нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх ажлын гэрээ байгуулсан....Аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. ...Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. ...“Э” ХХК-ийг манай ажлын хэсгийн комисс хоорондоо ярилцаж, холбогдох материалтай танилцаад сонгон шалгаруулсан. “Э” ХХК нь техникийн хүчин чадал болон бусад шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байсан тул ажлын хэсгийн комисс сонгон шалгаруулсан. ...Тухайн үед “Э” ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь дутуу ирүүлээгүй байсан. Ажлын хэсгийнхэн хурал дээрээ “Э” ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь байхгүй гэдгийг нь хурлын тэмдэглэлд бичиж Засаг даргад хүргүүлсэн. Би энэ тухай Засаг дарга Э.Ч-д танилцуулсан. Гэтэл Засаг дарга наад асуудлаа компаниас нь тодруул гэсний дагуу би Э ХХК-ний ажилтан Г-с асуухад Байгаль орчны яаманд сунгуулах гээд өгчихсөн байгаа гэсэн. Үүнийг нь би Засаг даргад хэлэхэд гэрчилгээг нь авчруулахаас нааш сонгож болохгүй шүү гэсэн. Удалгүй Э ХХК нь албан бичигтэй хамт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулсан гэрчилгээг ирүүлсэн байсан боловч уг гэрчилгээ нь хугацаа нь дууссан хуучин гэрчилгээ нь байсан. Тэгээд Э ХХК-аас яамнаас гэрчилгээ гараагүй байна, ажил эхлэхээс өмнө хугацаа сунгуулсан шинэ гэрчилгээгээ авч ирж өгнө гэсэн. Засаг дарга Э.Ч нь эхлээд гэрээгээ байгуулчих тэгээд дараа нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад нь заавал хугацаа сунгасан гэрчилгээг нь хавсаргаарай гэснийх нь дагуу би гэрээг нь байгуулчихсан. Би Засаг даргад менежментийн төлөвлөгөөг заавал батлуулсны дараагаар ажлаа эхлэх ёстой гэдгээ хэлсэн. Харин Засаг дарга Э.Ч нь эхлээд гэрээрээ байгуулчихаа тэгээд дараа нь болох байх гэсэн учраас би гэрээг нь байгуулчихсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-32, 33-34 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 41-42, 221-224 дэх тал/ гэх,

Гэрч Э.Ч-ийн: “2016-2020 оны мөрийн хөтөлбөрт жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж заасан байгаа. Мөн нутгийн малчдын хүсэлт байсан. 2003 он байхаа иргэд хууль бусаар гар аргаар олборлолт хийснээс үүдэн үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх, хэвийн болгох зорилгоор тендер зарласан. Уул уурхай Байгаль орчин хариуцсан бодлогын мэргэжилтэн гэрээг байгуулж миний бие баталсан. Ө аймгийн Ц сумын Б багийн нутаг Д гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулсан. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар Ө аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Ө аймгийн Иргэдийн хурал болон аймгийн дарга нарт мэдэгдэж байсан. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. “Э” ХХК-ний нөхөн сэргээлтийн ажил хийх тусгай зөвшөөрлийг ажлын хэсэг байгуулсан байсан учир би өөрөө биеэр нягталж үзээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар аймгийн байгаль орчны газраас ажлын аргачлал зааварчилгаа аваагүй... 2017 оны 08 дугаар сарын 09-нд миний гаргасан А/58 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулж, Ц сумын Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Ү, Б, Д-ын дөрвөн талбайн 55.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх тухай захирамж гаргасан. Би энэ захирамжийг гаргахдаа Ө аймгийн Хурлын даргын зөвлөмж, мөн Аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Сумын 2017 оны үндсэн чиглэлүүдийг үндэслэл болгож гаргасан. Би тухайн үед шалгарсан 4 компанитай гэрээ байгуулан техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 240 дэх тал/ гэх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О-ийн: “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээр байж байхад Ц сумын Б багийн малчин Л.А утсаар яриад баруун Д дээр техникүүд, том машинууд ачаатай ирээд байна, юу болоод байна вэ гэж асуусан... Аймаг руу О-тай зөвлөгөө авах гэж ярихад наад ажиллагаа чинь хууль бус юм байна юу гэж нөхөн сэргээлт хийхэд алт ухаж байдаг юм гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгаас О, эдийн засгийн төлөөлөгч Б нар ирээд Э ХХК-ний үйл ажиллагааг зогсоож холбогдох баримтыг авч явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дэх тал/ гэх,

Гэрч Д.Г-ын: “ 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Б гэх найз над руу залгаад чи экскаватор барих уу, Өмнөговьд экскэний ажил байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд замын унаанд суугаад Ц суманд ирсэн. Сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчим том шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолж орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрийн хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон. Тухайн газрыг ямар зорилготой ухаж шигшиж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуусан чинь намайг чи зүгээр наадах газраа ух гэж хэлээд тэгээд л дахиж би асуугаагүй.” / 1 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/ гэх,

Гэрч Л.Ш-ын: “Би Д гэдэг хүний ковшийг түрээсээр барьдаг. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр намайг ажлаа хийж байхад дуудаад очсон чинь Д ах чи Ө аймагт очоод хэд хоног ковш барь гэж хэлсэн. Тэгээд ...Ө аймгийн Ц суманд 2017 оны 09 дананананананүгээр сарын 09-ний орой ирсэн. Тэгээд ажилгүй байж байгаад орой тэр хавир байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан. Харин 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан." /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/ гэх,

Гэрч Д.Е-ын: “2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Э" ХХК-ний ажилтан Г яриад Өмнөговь аймагт нөхөн сэргээлтийн ажил байна техник түрээслэх хэрэгтэй байна ажил хөнгөн гэж ярьсан. Тэгээд уулзаад ажилд гарахаар тохиролцоод 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ө аймгийн Ц сумын Д гэдэг газар очоод би өөрийн эзэмшлийн экскаваторыг түрээсэлсэн. Экскаваторыг  жолоодон нэг хоног хагастай ажиллахдаа 2-3 цаг ажиллаад болиод яг үнэндээ бол бүтэн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд техникийн эвдрэлээс болоод ажил зогссон байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байх цагдаа, Байгаль орчны хүмүүс ирээд техникүүдийг зогсоож битүүмжилсэн. улсын дугаартай маркийн /Экскаватор/ нь миний өөрийн хөрөнгө учраас би бусдад зарж худалдсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/ гэх,

Гэрч Т.Б-ын: “Би өөрөө уг “Э” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. Тэгээд зарах санаатай байж байхад Мөнх-Эрдэнэ гэж хүн утсаар холбогдсон. Тэгээд би 2017 оны 05 дугаар сар байна уу, 06 дугаар сард байна уу сар өдрийг нь нарийн санахгүй байна М гэж хүнд энэ “Э" ХХК-ийг зарсан. Уг компанийг М нь нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэж л авсан байх. Намайг уг компанийг М-д зарах үед Байгаль орчинд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байсан. Би компаниа М-д зарахаасаа өмнө тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ Байгаль орчны яаманд өгчихсөн байсан. Энэ тухайгаа М-д хэлээд удахгүй сунгагдана гэдгийг хэлсэн байсан. Тэгээд би М-д уг компанийг нотариатаар гэрчлүүлэн худалдах худалдан авах гэрээгээр зарсан. Би тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгөхөөр ярилцсан. Тэгээд ч би сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа. М тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж барьсан зүйл байхгүй. Би М-д яг төдийд өдийд хугацааг сунгаж өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. Сунгах гээд материалаа өгчихсөн, удахгүй гарах байх гэж л хэлсэн байсан. Одоо сунгагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Очихоор болоогүй байна гэдэг. Сүүлийн 10 гаруй хоног огт очоогүй байна. М нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би М-тэй огт уулзалдаагүй. Хааяа нэг М утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан."  /2 дугаар хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэх,

Яллагдагч Б.Г-ийн: “...2017 оны 06 дугаар сард байх М захирал нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компанийн итгэмжлэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Өмнөговь аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулна гэж М захирал надад хэлсэн. Тэгээд бичиг баримтыг бүрдүүлээд би өөрөө 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ө аймгийн Ц суман дээр ирээд сонгон шалгаруулалтын материал хаана авч байгааг асууж тодруулаад нэг эмэгтэйд өгөөд гарын үсэг зуруулаад материалыг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-нд би дахиад Өмнөговь аймгийн Ц суман дээр ирж тус сумын Б гэдэг газарт нөхөн сэргээлтийн гэрээг сумын Засаг дарга Ч-тэй байгуулаад гарын үсгээ зурсан.

Тэгээд би Улаанбаатар хот руу явж бэлтгэл ажлаа хангаад 2017 оны 09 дүгээр сарын эхээр би Ц сум руу Д гэдэг газар дээр ирээд 2 ковш 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд тэндээ гэрээ барьж тохижоод техникийн үйлчилгээг хийгээд 1 өдөр шороо ухаж экскаватораар конан татуулсан, мөн доогуур ухсан нүхний түнээлийн гүнийг мэдэхийн тулд ажилласан.

Тэгээд 09 дүгээр сарын 7, 8-ны үед Өмнөговь аймгийн байгаль орчны мэргэжилтэн О, цагдаагийн хүмүүс, сумын байгаль хамгаалагч нар ирээд бид нарыг ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж холбогдох бичиг баримтыг нэхсэн. Тэгээд бүх техникийг битүүмжлээд сумын төв дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад Э ХХК-нийг төлөөлөх эрх байгаа, би 2017 оны 06 дугаар сард Э ХХК-ний захирал М-тэй итгэмжлэл хийсэн. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай тусгагдаагүй. Нийт ойролцоогоор 0,5 га орчим талбайд ухсан газруудаа эргэж булалт хийгээд явсан. Нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулна гэж бодож байсан. Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй. Хотоос ачиж явуулсан. Манай захирал М өгч явуулсан. Би зөвхөн экскаваторыг ажиллуулах зөвшөөрлийг өгсөн.

 Би Э ХХК-ний нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг хараагүй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, компанийн танилцуулга, гэрчилгээний хамт өгсөн. Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаагүй.

Даянгарт нөхөн сэргээлт хийж байхдаа заасан хэмжээнээс гарч конан шуудуу ухсан гэж Ө аймгийн Байгаль орчны байцаагч О торгосон. Намайг Ө аймаг руу байгаль орчны байцаагч О дуудаад энэ төлбөр мөнгө, торгуулиа төл гэж хэлэхээр би Ө аймаг руу явчихсан эзгүй хойгуур машин техникийн эздүүдэд ирээд өөрсдөө машинаа аваад явчихсан байсан. Энэ шороо ухах ажлыг компанийн захирал М мэдээгүй.” / 1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь тал/ гэх,

Яллагдагч Э ХХК-ний төлөөлөгч Б.М-ийн: “Би энэ компанийг худалдаж авахад нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин Э ХХК-ний захирал байсан Б хэлж байсан. Би энэ Э ХХК-ийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Хугацааг нь сунгуулах талаар би яаманд хандаагүй.

Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Г-ийг явуулсан. Харин итгэмжлэл хийсэн хугацаа нь 2017 оны 06 дугаар сард Г-ийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон энэ компанийг төлөөлж оролцоно гэсэн үг. Ц суман дээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн Зууны мэдээ сонины зар дээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Б багийн нутагт орших хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн төслийг хүлээн авах гэсэн сонгон шалгаруулалтын зар байсан. Тэгээд сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутад тус сумын Засаг даргын нарийн бичиг хэрэг дээр хүлээн авна гэсэн байсан. Тэгээд үүний дагуу өөрт байгаа компанийн гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б.Г-гийг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод Э ХХК сонгон шалгаруулалтад ялсан ирж гэрээгээ хийх үү гэж манай компанид утсаар мэдэгдсэн. Уг гэрээг Б.Г 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр очиж хийсэн. Компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24200000 төгрөгийг Ц сумын тамгын дансанд байршуулсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр явуулсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06, 07-ны үед байх /өдрийг санахгүй байна/ Ц суман дээр нөхөн сэргээлт хийж байгаа газарт Ө аймгийн Байгаль орчноос шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоож техник автомашиныг лацадсан гэж надад Г мэдэгдсэн. Би тэгээд гайхаад Г-с ямар шалтгааны улмаас зогсоож байгааг асуухад Г надад хэлэхдээ тухайн зааж өгсөн координатаас 1 метр орчим гадагшилсан байна гэж зогсоосон гэж хэлсэн. Би ямар нэгэн өөрийн ашиг сонирхлоор тэр газарт очиж дураараа үйл ажиллагаа явуулаагүй. Сум орон нутагт хийгдсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Төслийн бэлтгэл ажлыг хангуулахаар Г-той ярилцан тохиролцож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулсан. Би тухайн үед Г-д тэнд очоод бэлтгэл ажлаа хангаад байж бай гэж явуулсан, бусдаар бол ямар нэгэн үйл ажиллагаа явуул гэж зөвшөөрөл өгөөгүй. Би тухайн үед явуулсан хүнээ хянаж чадаагүй нь миний буруу. Г-ийг тэнд очоод дураараа үйл ажиллагаа явуулна гэж бодоогүй. Г хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг нь би тухайн үед мэдээгүй. Миний томилж явуулсан хүн ийм буруутай үйл ажиллагаа явуулсныг ойлгож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэх,

Яллагдагч Э.Ч-ийн: “2016-2020 онд сумын Засаг даргаар ажилласан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэж, нөхөн сэргээлт хийгдэх талбайд хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар боловсруулсан зүйл байхгүй. Ажлын хэсгээс надад дүгнэлт, зөвлөмж өгсөн зүйл байхгүй, харин хурлын тэмдэглэл гэж гараар бичсэн зүйлийг өгсөн. Ажлын хэсгээс ирсэн хурлын тэмдэглэлтэй танилцаад Үзүүр овоот гэх газарт байрлах талбайг “Ш ” ХХК-д, Б гэх газарт 2 хэсэг талбай байх бөгөөд 25,2 га талбайтай газрыг “Э” ХХК-г, нөгөө талбайд нь “Г” ХХК-г нөхөн сэргээлт хийлгэхээр би сонгож гэрээг байгуулсан. Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хүргүүлсэн байгаа гэж байсан. Тэгээд сунгагдаад ирчих байх гээд Э ХХК-тай гэрээ байгуулсан. Хууль эрх зүйн мэдлэг дутуу, ажлын хэсэгт ажилласан хүмүүсийнхээ ажиллах чиглэлд нь хяналт тавьж чадаагүй болохоор өөртөө харамсаж байна.” /6 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/ гэх,

Яллагдагч Б.Б-ны: “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумынхаа Засаг даргын Тамгын газарт Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтнээр орж, одоог хүртэл ажиллаж байна. Ө аймгийн Ц сумын Засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын эхээр намайг дуудаж уулзсан, уулзахдаа Б сумын нутаг дэвсгэрт байрлах малчдаас мал алга болоод байна, гар аргаар хууль бусаар алт олборлолтоос болоод ухагдсан нүхэнд мал орж үхэж байна гэдэг талаар малчдаас гомдол ирээд байна, мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нөхөн сэргээлт хийх талаар заагдсан байгаа тул 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийг гаргалаа. Энэ ажлын хэсэгт ахлагчаар нь ажиллана шүү гэдгийг надад хэлсэн. Засаг даргад би хэлэхдээ нөхөн сэргээлт хийх ажлыг энэ ондоо хийлгүйгээр, дараа онд хийе, учир нь төсөв хөрөнгө шийдэгдээгүй байгаа гэдгийг тодорхой хэлж байсан. Харин Засаг дарга болохоор “нөхөн сэргээлт хийхэд төсөв байхгүй ч материал ирүүлсэн компанийнх нь өөрсдийн хөрөнгөөр нь хийлгүүлнэ, аж ахуй нэгжээс санал тавьсан, өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ, дараа жил нь нөхөн сэргээлтийн ажил зарлагдвал танай сумаас урд хийсэн нөхөн сэргээлтийн талаар туршлага болсон тодорхойлолт авна” гэж надад хэлсэн. Тэр үед Засаг даргад компаниудаас санал тавьсан юм шиг байна гэж ойлгосон. Гэхдээ ямар компаниас санал тавьсныг мэдээгүй. Ингээд би захирамжийг аваад Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай зөвлөмжийг хараад нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжид тавигдах шалгуур үзүүлэлтийг хийж гүйцэтгэж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд тавих зарыг олон нийтэд зарлахаар албан тоотыг Засаг даргаар батлуулсан. Засаг дарга Э.Ч-д хандан “Олборлолт хийх эрх зүйн үндэс байхгүй шүү, оролцсон компаниуд нь нөхөн сэргээлт хийхдээ олборлолт хийхийг хориглоно” гэдгээ хэлсэн. Үүнээс болж Засаг даргатай маргалдсан зүйл бий. Санхүүжилт, төсөв байхгүй хэр нь нөхөн сэргээлт хийнэ гэдэг маань аж ахуй нэгж байгууллагад ямар ч ашиггүй, хандив тусламжаар хийж өгөх ажил биш байсан. Засаг дарга Э.Ч нь “ямар нэгэн асуудалгүй, наад ажлаа зохион байгуул” гэж хэлж, үүрэг өгсөн. Сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд аж ахуй нэгж байгууллагуудаас оролцох хүсэлт, төслөө өгсөн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын хэсэгт орсон хүмүүсийг дуудсан ба Т.О нь Улаанбаатар хот руу явчихсан байсан. С.Б, Р.О, И.А бид дөрөв хуралдахад 5 материал ирсэн байсан бөгөөд шалгуур үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүдэд үзүүлж, шалгуур үзүүлэлтэд нийцсэн компани аль нь вэ гэдэг байдлаар материалыг үзэж харсан. Хурлын тэмдэглэлийг Р.О-аар бич гэсэн боловч ирүүлсэн материалын санхүүгийн байдлыг үзэх гэхээр Р.О нь давхардаад байсан болохоор И.А-аар хурлын тэмдэглэлийг бичүүлж, харин Р.О хөтөлсөн мэтээр гарын үсгээ зурсан. 4 хэсэг газарт техникийн нөхөн сэргээлтийн санал, төсөл авахаар зарласан боловч 4  талбайн 3 газарт 5 компаниас санал, төслийг ирүүлсэн байсан. Үзүүр овоотын талбайд 3 аж ахуй нэгж, Баруун даянгарын 2 талбайд тус бүр нэг нэг аж ахуй нэгж санал ирүүлсэн байсан. ...материалыг нь авч танилцахад “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ирүүлээгүй. Ингээд ажлын хэсгийн хуралдсан хурлын тэмдэглэлийг Засаг дарга Э.Ч-д өгсөн. Тэрнээс өөр хурлаас гарсан шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг өгөөгүй. Тухайн үедээ ажлын хэсэг гэсэн болохоор нь худалдан авах ажиллагаатай ижилхэн дүгнэлт, зөвлөмж өгөхгүй байх гэж бодоод хурлын тэмдэглэлийг өгч танилцуулсан. Гэхдээ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нөхөн сэргээлт хийх гэж байгаа талаар мэдэгдээгүй, мөн тус газруудад нь нөхөн сэргээлт хийгдэж болох эсэх талбай мөн үү гэдэг байдлаар асуусан зүйл байхгүй, дахин талбайн хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар боловсруулаагүй. Ажлын хэсгээс “Э” ХХК-ийг сонгосон зүйл огт байхгүй, учир нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байсан, компаниас нь лавлаж асуухад яаманд хугацаа сунгуулахаар өгчихсөн байгаа, тусгай зөвшөөрөл удахгүй сунгагдаад гарч ирнэ гэдэг талаар хэлж байсан. Ажлын хэсгээс гаргасан шийдвэр, дүгнэлт зөвлөмж байгаагүй, хуралдсан хурлын тэмдэглэлийг Засаг даргад хүргүүлсэн. Хууль эрх зүйн мэдлэг дутуугаас болж ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна.” /6 дугаар хавтаст хэргийн 12-14 дэх тал/

Яллагдагч С.Б-ын: “...хуралд суухад Р.О, И.А, Б.Б бид дөрөв оролцсон ба нэлээн хэдэн бичиг баримтууд ирчихсэн байсан, 6-7 компанийн материал харагдсан. Манай сумын Б багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Ү, Б, Д-ын дөрвөн талбайн 55.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдэхээр байсан бөгөөд ирүүлсэн компанийн материалуудтай танилцахад Ш ХХК нь сум орон нутагт арай үлдэцтэй худаг барих, сумын иргэдийг ажлын байраар хангана гэж тусгасан байсан тул тус компанийг дэмжинэ гэдгээ хэлсэн. 2017 онд нөхөн сэргээлт хийлгэхээр ямар ч төсөвгүй байж ирүүлсэн компанийн хийгдэх ажлыг харахад том самбар тавигдана, худаг ус гаргана, иргэдийг ажлын байраар хангана, баг оронд хэрэгцээтэй зүйлээр нь дэмжин ажиллана гэж том том амлалтуудыг өгсөн байсан. Ингээд харахад бол суманд төсөв хөрөнгө байхгүй тул тус компаниуд нь өөрсдөө олборлолт хийж ашгаа олох юм байна шүү дээ гэдгийг тов тодорхой хэлж байсан. Р.О хурлын тэмдэглэлийг хөтөлж байсан.” /6 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэх,

Яллагдагч И.А-ийн: “Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс Ц суманд шилжин очиж, тамгын газарт газрын даамлаар ажилд орж байсан. Би тухайн ажилд томилогдоод удаагүй байсан тул Ү, Б, Д гэх газрууд хаана байдгийг ч мэдээгүй, нөхөн сэргээлт хийх шаардлагатай талаар огт мэдээгүй байсан. Сонгон шалгаруулалт явагдах өдөр л өөрийгөө ажлын хэсэгт орсон, дээрх талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг шалгаруулах юм байна гэдгийг мэдсэн. Миний бие ажлын хэсэгт яг ямар чиг үүрэгтэй гишүүнээр ажилласныг сайн санахгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр санагдаж байна. Би сумын төв дээр гэрээ барьсны маргааш өдөр нь Засаг дарга Ч над руу утсаар залгаад “Д-ын талбай дээр очиж нөхөн сэргээлт хийх газрын дөрвөн булангийн эргэлтийн цэгийг зааж өг, нөхөн сэргээлт хийх компани нь оччихсон байгаа” гэж хэлсэн. Үүний дагуу би сумын байгаль хамгаалагч О-ийн хамт Даянгарын талбай дээр очиход техник хэрэгсэлтэй хүмүүс ирчихсэн байсан тул би сонгон шалгаруулалтын зар тавигдсан байсан сониноос эргэлтийн цэгийг харж байгаад гар GPS-ээр хайлт хийж тухайн компанийн хүмүүст нь зааж өгч байсан. Миний тухайн үед ойлгосноор уг нөхөн сэргээлтийн ажилд орон нутгаас ямар нэгэн төсөв төсөвлөөгүй, нөхөн сэргээлт хийхээр шалгарсан компани нь ямар ч байсан суманд хөрөнгө оруулалтын ажил хийх, худаг гаргах юм байна гэдгийг л ойлгосон.” /6 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэх,

Яллагдагч Р.О-ийн: “2010-2018 оны 09 дүгээр сарыг хүртэл тус сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажилласан. 2017 оны 08 дугаар сарын дундуур шиг санаж байна, Байгаль орчны улсын байцаагч Б.Б надтай уулзахдаа “нөхөн сэргээлт хийгдэх ажлын хэсэгт чи орсон, эхний ээлжид нөхөн сэргээлт хийх талаар сонинд зар тавьсан байгаа” гэж хэлсэн. Миний хувьд Б.Б-аас “төсөв мөнгө нь хэрхэн гардаг ажил юм бэ” гэж асуухад “цаанаасаа гарчихдаг юм аа” гэх байдлаар надад ойлгуулсан. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан. Тэгэхэд би И.А-ийг хурлын тэмдэглэлийг биччих, эгч нь дараа нь гарын үсгээ зурчихъя гээд өөрийнхөө өмнөөс бичүүлсэн. Хуралдаанд Б.Б, С.Б, И.А бид дөрөв байсан. Ажлын хэсгийн ахлагчаар Б.Б байсан бөгөөд хуралдааныг даргалж байсан ба нийт 5 компанийн материал гаргаж ирсэн. Ингээд материалыг задлаад үзсэн бөгөөд Б.Б-аас эдгээр материалыг яах ёстой талаар асууж тодруулсан чинь зарлахад тавьсан байсан шалгуур үзүүлэлт хангаж байгаа компанийг сонгоно гэж тодорхой хэлсэн. 5 компанийн материалтай танилцахад орон нутагт тодорхой ажлыг хийж өгөхөөр заагдсан, мөн Орон нутгийн хөгжлийн санд барьцаа мөнгө байршуулах ёстой байсан. Хуралд оролцсон хүмүүс бүгд л компаниудын ирүүлсэн материалыг тойруулж үзсэн. Гэхдээ нөхөн сэргээлт хийх газарт тэр компани ажиллана, ажиллахгүй гэсэн ямар ч шийдвэрийг гаргаагүй. 2017 оны төсөв батлагдахад сумын орон нутгийн төсөвт нөхөн сэргээлт хийгдэх талаар ямар ч хөрөнгө байгаагүй, төсөвлөгдөөгүй байсан.” /6 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/ гэх мэдүүлгүүд

Ц сумын Д гэх газарт хийсэн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дэх тал/, “Э” ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /1 хх-56-80/, техник хэрэгслүүдийн гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 83-86 дахь тал/, “А” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтэд: “...П.Д-ын эзэмшлийн  улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол Улсад орж ирсэн маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40000000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/,

 “А” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтэд: “...Б.Э-ын эзэмшлийн улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35000000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал/,

“А” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтэд: “...Э.С-ын эзэмшлийн улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35000000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /1 дүгээр хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

“А” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар дүгнэлтэд: “..ХААН банкны эзэмшлийн улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130000000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

“А” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар дүгнэлтэд: “”...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тогтоосон үнэлгээний дүнг маркийн моторыг 100000 төгрөг гэжээ...” гэрэл зураг. /2 дугаар хавтаст хэргийн 226-228, 229-230 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөрийн талаарх “М” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 дугаартай, “Г ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 11-18,  49-107 дахь тал/, шинжээч Д.Б-ын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 225-229 дэх тал/, Улсын бүртгэлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 9011462084 дугаартай гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар дугаартай гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал/, Өмнөговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тао/, Зууны мэдээ сонинд нийтэлсэн зар /1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 161-165 дахь тал/, “Э” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1  дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/, Ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал/, нөхөн сэргээлт хийх талбайн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/, ажлын хэсгийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тендерийн материал компаниудаас хүлээн авсан жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/, барьцаа байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал/, “Э” ХХК-ний тодорхойлолт, итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/, Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03, 17-ны өдрүүдийн 216, 230 дугаартай албан бичгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал/, “Э” ХХК-ний Байгаль орчин мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48/2312 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8/7672 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1246 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12/9275 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Ганзоригт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн “Э” ХХК-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Г-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, шүүгдэгч “Э” ХХК-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, шүүгдэгч Э.Ч, Б.Б,  С.Б, И.А, Р.О нарыг нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж түүнд холбогдох хэргийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч “Э” ХХК-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хуулийн этгээдэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Э.Ч, Б.Б,  С.Б, И.А, Р.О нарыг нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-ийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чойжилсүрэн, Б.Б, С.Б, И.А, Р.О нарыг  нийтийн албанд томилогдох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганзориг, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Энхбат нь “Г-ийг Э ХХК-тай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бүх техникүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар бэлтгэж ирүүлсэн гэж үзэн улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2017 оны зун Э ХХК-ийг Б.М худалдан авсан үйл явдлаас эхлээд 2017 оны 09 дүгээр сард Б.Г алт хайх үйлдэл хийсэн хүртэлх бүх үйл явдлыг бүхэлд нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж шүүхээс дүгнэсэн нь алдаатай. Оролцогч нарын үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дууссан, үйлдлийн зорилго юу байсан талаар нарийвчилж шинжлэн судлах ёстой.” гэсэн агуулга бүхий,   

“Э” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь “Э ХХК нь Б.Г-т нөхөн сэргээлт хийх төслийн шалгаруулалтад ороход шаардлагатай материалыг бүрдүүлж шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах эрхийг итгэмжлэлээр олгосон. Нөхөн сэргээлтийг эхлүүлснийг мэдээгүй байсан. Мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 23-наас эхэлснээс хойш даруй 4 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 дүгээр сард дууссан.

Иймд Э ХХК-д Эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий,  

Шүүгдэгч Б.Б, И.А, Р.О, С.Б нар нь “Биднийг яллах дүгнэлтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...“Э” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж үзсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Хавтас хэрэгт бидний ажлын байр, албан тушаалын тодорхойлолт авагдаагүй, ямар чиг үүргийг хэрэгжүүлэхдээ бусдад давуу байдал бий болгоод байгаа болон ажлын чиг үүрэг нь юу вэ гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй. Бидний үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  тус тус гаргажээ.

“Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.” гэсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.” гэсэн “..томилогдсон ажлын хэсэг дээрх 4 шалгуур үзүүлэлтийг хангаагүй, уг шаардлагад нийцээгүй, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхгүй, энэхүү эрх нь дуусгавар болсон, урьд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагагүй Э ХХК-ийг сонгон шалгаруулж, улмаар “эрхийн гэрчилгээ дутуу” гэж тэмдэглэн бусад шаардлага хангаагүй асуудлуудыг тэмдэглэлдээ тусгалгүй орхигдуулсан нь Э ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болох бөгөөд тус сумын Засаг дарга болон сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн Б.Б нар дээрх шалгууруудад нийцээгүй компани гэдгийг мэдсээр байж Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, эрх олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.” гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь Э ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх олгосон тусгай зөвшөөрийн хугацаа /2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр/ дуусгавар болсон, дээрх зөвшөөрлийн хугацааг сунгаагүй, “Э” ХХК нь байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг урьд өмнө хийж байгаагүй, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын туршлагагүй гэдгийг мэдэж байсан  болох нь гэрч Т.Батбаатар, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах,  олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, нийгэмд аюултай үйлдэл юм.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар ашигт малтмал хайж, газрын хэвлийд халдсанаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсныг ойлгоно.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.

“Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг бөгөөд нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн/, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаас сум, багийн засаг дарга нарт төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтгүйгээр байгаль орчныг нөхөн сэргээх бүрэн эрхийг олгоогүй байна.

Гэрч Б.О-ийнӨ аймгийн Ц сумын Д гэх газарт шинээр ухсан газар нь 0,7 га байсан. ...нөхөн сэргээлт нэрийн дор газар, газрын хэвлийг хууль бусаар ашиглаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон. Тендер зарлахдаа нөхөн сэргээлтийн аргачлал болон ажлын даалгаврыг манай байгууллагаас гаргуулж хийх ёстой. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийх талаар Ц сумын Засаг даргын Тамгын газар болон “Э” ХХК огт мэдэгдээгүй. Ц сумын Засаг даргын Тамгын газраас тендер зарлахдаа төсөвт өртөггүйгээр зарласан байдаг. Өөрөөр хэлбэл улсын болон орон нутгийн төсвөөр нөхөн сэргээлт хийх зардал огт тусгагдаагүй байсан. Ер нь бол сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёрын ажлын чиг үүрэгт нөхөн сэргээлтийн ажил хийх хууль эрх зүй байхгүй. Харин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган баталсан байсан бол тендер зарлахын өмнө хаана, хэдэн га талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талаар дурдан газар дээр нь хэмжилт хийж, ажлын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг манай байгууллагад өгч шийдвэрлүүлэх байсан. Нөхөн сэргээлт хийх газрын хэмжилт ажлын даалгавар боловсруулах ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын газар хийдэг. Тус ажлын даалгаварт хаана хэдэн га талбайд ямар аргачлалаар нөхөн сэргээлт хийхийг тодорхой зааж өгдөг. Үүнийг үндэслээд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчийг сонгодог. Сонгогдсон аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэх шийдвэрийг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга гаргадаг. 2017 онд Ц суманд техникийн нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө болон санхүүжилт батлагдаагүй.” /1 дүгээр хавтас хэргийн 26-27 дахь тал, 6 дугаар хавтас хэргийн 201 дэх тал/ гэсэн мэдүүлгээс дүгнэхэд яллах дүгнэлтэд заасан яллагдагч нар нь прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялын хэмжээнээс хамааруулан хөөн хэлэлцэх хугацааг тогтоож Эрүүгийн хуульд заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялтай зүйл хэсгүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тоолж хэрэглэхийг хууль тогтоогч Эрүүгийн хуульд зааж өгөөгүй тул шүүгдэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэв.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхтулга нь Б.Г, Э ХХК нарын 2017 оны 9 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь талд/ 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслүүдийн үнэ болох 240000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Г-с 120000000 төгрөг, “Э” ХХК-иас 120000000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоосон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г, Э” ХХК /хуулийн этгээд/, Э.Ч, Б.Б, С.Б,  И.А,  Р.О нарын үйлдэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.П /4 дүгээр хавтас хэргийн 39 дүгээр тал, 6 дугаар хавтас хэргийн 196 дугаар тал/ гэх, гэрч Э.С /1 дүгээр хавтас хэргийн 39 дүгээр тал/, гэрч Б.О /1 дүгээр хавтас хэргийн 29 дүгээр тал, 4 дүгээр хавтас хэргийн 43 дугаар тал, 215-217 дугаар тал/, Б.Б /1 хавтас хэргийн 30-32 дугаар тал, 33-34 дүгээр тал, 4 дүгээр хавтас хэргийн 41-42 дугаар тал, 221-224 дүгээр тал/, Э.Ч /1 дүгээр хавтас хэргийн 35-38 дугаар тал, 3 дугаар хавтас хэргийн 240 дүгээр тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О /1 дүгээр хавтас хэргийн 19-24 дүгээр тал/, Д.Гантулга /1 дүгээр хавтас хэргийн 40 дүгээр тал/, Л.Ш /1 дүгээр хавтас хэргийн 41 дүгээр тал/, Д.Е /1 дүгээр хавтас хэргийн 42 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 196-197 дугаар тал, 4 дүгээр хавтас хэргийн 9 дүгээр тал/, Т.Б /2 дугаар хавтас хэргийн 84-85 дугаар тал/, яллагдагч Б.Г / 1 дүгээр хавтас хэргийн 110-112 дугаар тал, 3 дугаар хавтас хэргийн 66-67 дугаар тал, 4 дүгээр хавтас хэргийн 24-26 дугаар тал/, яллагдагч Э ХХК-ний төлөөлөгч Б.М /1 дүгээр хавтас хэргийн 104-106 дугаар тал, 3 дугаар хавтас хэргийн 69-70 дугаар тал, 4 дүгээр хавтас хэргийн 27-28 дугаар тал/, яллагдагч Э.Чойжилсүрэн /6 дугаар хавтас хэргийн 1-2 дугаар тал/, яллагдагч Б.Б /6 дугаар хавтас хэргийн 12-14 дүгээр тал/, яллагдагч С.Б /6 дугаар хавтас хэргийн 35-36 дугаар тал/, яллагдагч И.А /6 дугаар хавтас хэргийн 52-53 дугаар тал/, яллагдагч Р.О /6 дугаар хавтас хэргийн 63-64дүгээр тал/ нарын мэдүүлгүүд, шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч “Э” ХХК-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан,  шүүгдэгч Э.Ч, Б.Б,  С.Б, И.А, Р.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, И.А, Р.О, С.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э, И.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ