Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 159/ШШ2023/0052

 

                                             

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

             

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ ******* холбогдох “...Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” ******* дугаартай дүгнэлтийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж бүртгэх орон тооны бус комиссын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулахыг хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн ******* даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Мэдээлэл холбооны сулжээ ХХК нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн уйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 07/29-02/139/01 дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай дугнэлтийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, Мэдээлэл холбооны сулжээ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж буртгэх Орон тооны бус комиссын 2023 оны 4 дугээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулахыг хөдөлмөрийн хяналтын мэргэжиптэн Д.Машбатад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус Захиргааны хэргийн анхан шатны шуухэд гаргасан билээ. Иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдол, хусэптийг судлан узэх явцад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шуухэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж иргэний гомдол, хусэлтийг хангах шууд чиглэл манай компанид өгөгдсөн тул Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын /улсын байцаагч/ мэргэжилтэн Д.Машбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

            Иймд Захиргааны хэрэг шуухэд хянан шийдвэрпэх тухай хуулийн 66 дугаар зуйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тус компанийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын /улсын байцаагч/ мэргэжилтэн Д.Машбатад холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг бурэн ойлгож байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна .” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ ******* холбогдох “...Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” ******* дугаартай дүгнэлтийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж бүртгэх орон тооны бус комиссын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулахыг хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн ******* даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ ******* холбогдуулан гаргасан “...Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн /улсын байцаагчийн/ 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” ******* дугаартай дүгнэлтийг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж бүртгэх орон тооны бус комиссын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулахыг хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн ******* даалгах” тухай тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ж.БУРМАА