| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00498/И |
| Дугаар | 151/ШШ2024/00526 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00526
2023 12 19 151/ШШ2023/01043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух Б овогт Д О,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Миний бие Д.О нь 1985 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл Т аймгийн Б сумын "З пүүс"-д жолоочоор ажиллаж байгаад, 1991 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл "Ц" пүүст жолоочоор ажиллаж байгаад, "Ц" пүүс нь хувьчлагдаад "Ц" ХК болсон. Ингээд 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал жолоочоор ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил хүрэхгүй, архиваас шүүлгэхэд зарим тушаал шийдвэр гарахгүй байх тул 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл Т аймгийн Б сумын "З пүүс"-д жолоочоор, 1991 оны 02 сарын 13-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл "Ц" ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Миний бие Д.О ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тогтоолгох хүсэлтэй байна. Үүнд Д овогтой О намайг /НХ64032414/ намайг Б.Х яамны ц сангийн аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор, Т аймгийн Б сумын “Ц” пүүст 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаар зөвлөмжийн хуудас (хх-5), Д.Оын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-8), Б.Х яамны ц сангийн аж ахуйн даргын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-9-10), Т аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар (хх-11), Т аймгийн Б сумын “Ц” пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалын хуулбар (хх-12), Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар тушаалын хуулбар (хх-13), Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаар тушаалын хуулбар (хх-14), Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаар тушаалын хуулбар (хх-15), Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тушаалын хуулбар (хх-16), Б.Хын Т архивын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9519 дугаар албан бичгийн хуулбар (хх-17), Э.Б хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-18-19), Т аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн хуулбар (хх-13), Ж.Ю хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-21-22), Т аймгийн Б сумын Ц пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалын хуулбар (хх-23), Т аймгийн Б сумын Ц пүүсийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 106 дугаар тушаалын хуулбар (хх-24), Сүүний аж ахуйн “Ц” хувьцаат компанийн захирлын 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-25-26), Ж.Ю иргэний үнэмлэхийн хуулбар (хх-27), Д.Оын нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт (хх-49), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1183 дугаар албан бичиг (хх-36), Д.Оын Бүгд Найрамдах Монгол Ард улсын хүн амын регистрийн 77 дугаар карт, хаягийн хуудас (хх-37-38), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 709 дугаар албан бичиг (хх-39), Т аймгийн Б сумын “Ц” пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалын хуулбар (хх-40), Д.Оын цалингийн түүвэр (хх-41), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
5. Шүүхээс Ж.Ю иргэний үнэмлэхийн хуулбар (хх-42), гэрч Э.Б шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-44), гэрч Ж.Ю шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-45), зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.:Шүүх Д.Оын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:
“Миний бие Д.О ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тогтоолгох хүсэлтэй байна. Үүнд Д овогтой О намайг /НХ64032414/ намайг Б.Х яамны ц сангийн аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор, Т аймгийн Б сумын “Ц” пүүст 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4),
- Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаар зөвлөмжийн хуудас (хх-5),
- Д.Оын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-8),
- Б.Х яамны ц сангийн аж ахуйн даргын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №15 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Д.О...” гэх бичилт (хх-9-10),
- Т аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №96 дугаар тушаалын хуулбар (хх-11),
- Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №133 дугаар тушаалын хуулбарт “...О ажлын 26 хоног...” гэх бичилт (хх-13),
- Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №61 дугаар тушаалын хуулбарт “...жолооч О...” гэх бичилт (хх-14),
- Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №63 дугаар тушаалын хуулбарт “...Д.О...” гэх бичилт (хх-15),
- Т аймгийн Б сумын “Ц” сүүний аж ахуйн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №27 дугаар тушаалын хуулбар (хх-16),
- Б.Хын Т архивын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №9519 дугаар албан бичгийн хуулбар (хх-17),
- Э.Б хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-18-19),
- Т аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн хуулбар (хх-13),
- Ж.Ю хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-21-22),
- Т аймгийн Б сумын Ц пүүсийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №106 дугаар тушаалын хуулбар (хх-24),
- Сүүний аж ахуйн “Ц” хувьцаат компанийн захирлын 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №3 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилт (хх-25-26),
--Ж.Ю иргэний үнэмлэхийн хуулбар (хх-27),
- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1183 дугаар албан бичиг (хх-36),
- Д.Оын Бүгд Найрамдах Монгол Ард улсын хүн амын регистрийн 77 дугаар карт, хаягийн хуудаст “...Ц Сангийн аж ахуйн автын жолооч...” гэх бичилт (хх-37-38),
- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 709 дугаар албан бичиг (хх-39),
- Т аймгийн Б сумын Ц пүүсийн захирлын 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №92 дугаар тушаалын хуулбарт “...Д.Оыг 1991 оны 08 дүгээр 01-ний өдрөөс эхлэн жолоочоор....” гэх бичилт (хх-40),
- Д.Оын цалингийн түүвэрт “1991 оны 8 сард 27 хоног, 1289 төгрөг, 9 сард 25 хоног, 717 төгрөг, 10 сард 26 хоног, 493 төгрөг, 11 сард 25 хоног, 1100 төгрөг, 12 сард 26 хоног, 721 төгрөг” гэх бичилт (хх-41),
- Д.Оын нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт (хх-49), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.О нь Б.Х яамны ц сангийн аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Т аймгийн Б сумын “Ц” пүүст 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д Оыг Б.Х яамны ц сангийн аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор, Т аймгийн Б сумын “Ц” пүүст 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ