Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00529

 

 

 

 

 

 2024       06        05                                          151/ШШ2024/00529                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах “Т” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т” ХХК В.Б2019 оны 12 дугаар сарын 23-нд ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, Борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-р савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөг олгохоор болсон.

В.Бнь гэрээний 5.1, 5.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш Борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж 5.278.602 төгрөгийн өртэй болсон бөгөөд барьцааны 2.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна.

Дээрх өр төлбөрийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэж тайлбарласан.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, В.Бэрэн сурвалжлуулах иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хуралдуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 дүгээр албан бичиг (хх-4), А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШЗ2023/02795 дугаар захирамж (хх-5), 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” (хх-6-9), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Шүүхээс А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар албан бичиг, хавсралт (хх-18-19), Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар тодорхойлолт (хх-21), зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Т” ХХК В.Б2019 оны 12 дугаар сарын 23-нд ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулан сайжруулсан шахмал түлшийг өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэг дээрээс худалдан борлуулж, Борлуулалтын орлогын үнийн дүнгийн 10 хувийн урамшуулал, мөн сайжруулсан шахмал түлшийг 8 кг, 25 кг-р савлаж, савлагааны хөлсөнд 200-377 төгрөг олгохоор болсон.

В.Бнь гэрээний 5.1, 5.5 дахь заалтыг зөрчиж, сайжруулсан шахмал түлш Борлуулсан орлогоо цаг тухайд нь тушаахгүй явсаар компанид хохирол учруулж 5.278.602 төгрөгийн өртэй болсон бөгөөд барьцааны 2.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно. 2020 оноос хойш дүүрэг хариуцсан нярав нь өр төлбөрөө төлөхийг шаардсаар байсан ч төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна.

Дээрх өр төлбөрийг хариуцагч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

“Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-3), “Т” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 дүгээр албан бичиг (хх-4), А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШЗ2023/02795 дугаар захирамж (хх-5), 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЯБЦ-10 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” (хх-6-9), А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар албан бичиг, хавсралт (хх-18-19), Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар тодорхойлолт (хх-21), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25), зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Бнь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, наадамчдын зам гудамж 294 дүгээр байр, 36 тоотод бүртгэлтэй, оршин суудаг болох нь нотлогдож байна.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн   14.4-д “хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно”, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Бхаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжтой, оршин суугаа газар нь тодорхой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б В овогт Ч Т/РД/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,  119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ