| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03153/И |
| Дугаар | 184/ШШ2024/03207 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03207
2024 6 6 184/ШШ2024/03207
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “*********” ХХК /РД: ******/. Хаяг: ***** *******
Хариуцагч: ****** ****** ***** /РД: ****** /. Хаяг: ******* ******* ******
Зээлийн гэрээний үүрэгт 1,956,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “********” ХХК нь иргэн ******ой 2021 оны 9-р сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,199,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2.9 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлсэн. ****** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба 2022 оны 2-р сарын 24-ний өдрийг хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 358,000 төгрөг төлж, үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. Манай байгууллагаас 2022 онд мэдэгдэл хүргүүлж байсан. 2023 оны 4-р сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хаягт оршин суудаггүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү *******ыг Баянзүрх дүүргийн шүүхэд хандан эрэн сурвалжлуулсан. Зээлийн үлдэгдэл төлбөр 1,017,892 төгрөг, зээлийн хүү 754,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,318 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, нийт 1,956,317 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 1,956,317 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 456,317 төгрөгөөр төлж барагдуулахаар”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,956,317 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 1,956,317 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 456,317 төгрөгөөр төлж барагдуулахаар”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,956,317 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 1,956,317 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 456,317 төгрөгөөр төлж барагдуулахаар”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,251 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,125.5 төгрөгийг хариуцагчаас, 23,125.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ