Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 159/ШШ2023/0053

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Цемент шохой” ТӨХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* холбогдох “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... “Цемент шохой” ТӨХК-ийн гаргасан гомдолтой уншинж танилцлаа. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянахад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Цемент шохой” ТӨХК нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* гомдол гаргагчийн гомдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Цемент шохой” ТӨХК-ийн “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийн гаргуулан гомдол гаргагчид олгосугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР