| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03433/И |
| Дугаар | 184/ШШ2024/02546 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/02546
| 2024 05 0******* | **************4/ШШ2024/02546 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЗК9*******06230*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******0 дугаар хороо, *******В, 75/******* байр, ************** тоот хаягт оршин суух, овогт /рд:ДЭ*******606293*******/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид 2022 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2023 оны 02 сарын 03-ны өдөр хүү төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хамтын амьдралын хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2024 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид байгаа. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч Ч. би нэхэмжлэгч Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул 2024 оны 05 сарын 0*******-ны өдрийн ************** цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Би төрийн тусгай албанд ажилладаг, ажлаас чөлөө өгөхгүй байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ.
3.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2024 оны 04 сарын 09-ний өдрийн *******9******* дугаар тодорхойлолт, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт,
Хариуцагчаас: 2024 оны 05 сарын 02-ны өдрийн хариу тайлбар зэрэг бичмэл нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.Ц.*******, Ч. нар нь 2022 онд танилцаж, улмаар гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралаар амьдарч, тэдний дундаас 2023 оны 02 сарын 03-ны өдөр хүү овогт ын Соёмбо /рд:УА2322039*******/ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдов.
5.Гэр бүлийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ, *******0.2-т эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн *******0.*******-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд насанд хүрээгүй хүүхэд болох нь эхийн асрамжид байгаа тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
6.Хүү нь эцэг Ч.аар овоглосон байх бөгөөд хариуцагч нь хүүхдийн эцэг мөн эсэхэд, мөн хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
7.Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2-т заасныг баримтлан хүү Ч.Соёмбыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, **************-*******6 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол ************** нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ч.аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдав.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, ********************* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
*******.Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2-т заасныг баримтлан 2023 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн хүү овогт ын Соёмбо /рд:УА2322039*******/-д ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, **************-*******6 нас хүртэл /суралцаж байгаа бол ************** нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг овогт /рд:ДЭ*******606293*******/-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ