Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00313

 

2024 оны 4 сарын 18 өдөр                  Дугаар 131/ШШ2024/00313                                       *******

                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

Хариуцагч: *******,,,,,, нарт холбогдох,

Орон сууцны урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийнанд баригдах байранд 5 давхарт 2 өрөө 6З мкв 1.750.000 төгрөгийн орон сууцыг урьдчилгаа мөнгөө өгөөд, дараа нь 1 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг цувуулж өгч дуусгахаартой тохиролцож урьдчилгаанд 28 сая төгрөгийг 2022.08.30-нд 15.000.000, 2022.09.21-нд 10.000.000 төгрөгийг, 2022.12.30-нд 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5014149086 /Б.Оюунчимэгийн эхнэр/ дансанд шилжүүлсэн. Тухайн үедээ бичгээр гэрээ хийж өгөөгүй. Бид хөдөө амьдардаг,той ажил хэргийн холбоотой нэг нутаг усны хүмүүс болохоор бичгээр гэрээ хийж өг гэж хэлээ ч үгүй тэд ч бидэнд гэрээгээ аваарай гэж хэлээгүй. Тэгээд 2023 онд орон сууц ашиглалтад ороод байрандаа орох болтол эхнэр нь бэлэн мөнгөө бүрэн төлж байж ор гээд байранд орж чадаагүй. Анх мөнгө шилжүүлэхэд болно бүтнэ гээд мөнгө шилжүүлж аваад бидэнд ямар ч гэрээ хийж өгөөгүй. Хөдөөгийн бидний мөнгийг ямар ч хүүгүйгээр барилгадаа оруулж ашиглаж хүлээсэн 1 жилийн хугацаанд нь орон сууцны үнэ ч өсөж бид хохирч байна. Тэгээд мөнгөө буцааж авах гэхээр бүрэн өгөхгүй увуулж цувуулж өгч намайг хохироож байна. Бид 2021 ондоо өөр байр захиалах боломж байсан. Хэрэв тухайн үедээ хувь лизинг байхгүй гэсэн бол бид тэр үеийн бага ханшаар орон сууцтай болох бүрэн боломж байсан. Малчин хүний хувьд 15 сая төгрөг гэдэг бол бүтэн нэг жилийн хөдөө мал маллаж хүйтэнд хөрж, халуунд халж байж өсгөсөн хэдэн малын ашиг шимээ үргүй зарцуулж байгаа хэрэг юм.

Иймд, нараас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш миний дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч, нар шүүхэд гаргасан тайлбартаа:ын нэхэмжилсэн мөн дүн болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь, нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Б.Энхбаяр нь орон сууц урьдчилгаа гэж, нарын данс руу удаа дараа төгрөг шилжүүлж байсан ба орон сууцандаа орох боломжгүй болсон тул шилжүүлсэн төгрөгөө эргүүлэн авсан ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлөх эсэх асуудал дээр зохигчид маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Т.Бямбадорж, нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 55,475 төгрөг, хариуцагч, нараас 55,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нар нь нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийн шаардлагыг биелүүлж, үлдэх 3,000,000 төгрөгийгт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 55,475 төгрөг, хариуцагч, нараас 55,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА