| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04472/И |
| Дугаар | 184/ШШ2024/03206 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03206
|
2024 |
6 6 184/ШШ2024/03206 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: *************/. Хаяг: *****
Хариуцагч: *********** Хаяг: ***********
Зээлийн гэрээний үүрэгт 384,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***********ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*********нь манай байгууллагаас 2022 оны 11-р сарын 2-ны өдөр 7090 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зээлийн зориулалтаар 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээл авсан. 2023 оны 4-р сарын 14-ний өдөр зээлийн хугацаа сунгалт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй байна. Нэмэгдүүлсэн хүү 27,853 төгрөг, үндсэн зээлийн 384 хоногийн хүү 151,495 төгрөг, үндсэн зээл 199,999 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 384,347 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч*******нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*********” ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 384,347 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Очгэрэлийн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 384,347 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 384,347 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч *********шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 384,347 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 384,347 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,180.42 төгрөгөөс 6,090.21 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,090.21 төгрөгийг хариуцагчаас, 6,090.21 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ