Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/00483

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/00483

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, овогт Б.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  байрлах, ШШҮ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: шшг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/9 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явуулсан анхны албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Гэрч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: шшг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хүчингүй болгуулах.

Дээрх ажиллагааны явцад 2019.04.12-ны өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг, дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хүчингүй болгож, дахин 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021.06.22-ны өдрийн 7/5 дугаартай тогтоол гаргасан байдаг.

Дээрх тогтоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн хэдий боловч бодит байдал дээр 3 дахь удаагийн албадан дуудлага худалдаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Үндсэн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон хуульд үндэслэж явуулах учиртай.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 3 дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар хуульчлан тогтоогоогүй байх атал 3 дахь удаагаа албадан дуудлага худалдаа явуулах талаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт худалдан борлуулах 2 дахь дуудлага худалдаа амжилтгүй болсон тохиолдолд төлбөр авагчид үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхийг 2 дахь дуудлага худалдаанд санал болгосон доод үнийг 25 хувиар бууруулан тооцож, төлбөрт суутган авахыг санал болгоно гэж заасныг,

Мөн дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байх атлаа тухайн үеийн дуудлага худалдааны ялагч Ч.Цэцэгдэлгэрийн дэнчингийн мөнгийг буцаан олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж заасныг тус тус зөрчиж, хууль бусаар явагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан. Гэвч тухайн дуудлага худалдааг явуулах эрхлэн хөтлөгчийг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байх тул В.Алтанзул нь дуудлага худалдааг эрхлэн хөтөлж явуулах эрхгүй ба түүний явуулсан хууль бус 3 дахь албадан дуудлага худалдаа болон 2021.07.23-ны өдрийг Өмчлөх эрх шилжүүлэх тухай 7/3 дугаартай тогтоол нь хууль бус юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн өмчийн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаагаар борлогдсон талаар огт танилцуулаагүй. Мөн хуулийн 71.14 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж хуулиар зохицуулсан ба шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ХМ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан компаниа дампуурсанд тооцуулж, татан буулгах хүсэлтийг гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 183/Ш32021/09757 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргах хуульд заасан боломжийг нэхэмжлэгчид эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг ХМ ХХК-ийн захирал Ж.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Сд хүргэж өгөхөөр очсон ба тэрээр өрөөндөө байгаагүй тул хамт суудаг шийдвэр гүйцэтгэгчид нь захирамжийг үлдээх талаар Б.Сд утсаар мэдэгдэж, үлдээсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.С нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзсэн байхад 2021 оны 09 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Гантулгын орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг цагдаагийн алба хаагч нарын хамт явуулсан. Тухайн үед ХМ ХХК-ийн захирал Ж.Б болон нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад яагаад ажиллагаа явуулж байгаа талаар шийдвэр гүйцэтгэгчээс асуухад Надад ямар ч захирамж ирээгүй гэх зүйлийг ярьсан байдаг бөгөөд түдгэлзүүлсэн захирамжийг шийдвэр гүйцэтгэгч болон цагдаагийн алба хаагч нарт үзүүлсний үндсэн дээр тухайн өдрийн ажиллагааг зогсоосон.

Улмаар шийдвэр гүйцэтгэгч Б.С нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай албан бичгийг 2021.08.26-ны өдөр үйлдсэн мэтээр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 09 сарын 03-ны өдөр хүргүүлсэн ба нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 1 өрөө орон сууцны өмчлөх эрх 2021 оны 12 сарын 10-ны өдөр Г.Уртнасан гэх хүний нэр дээр шилжүүлсэн. Б.С нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсныг мэдсээр атлаа ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус ажиллагаа болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг шаардлагыг өөрчилж 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар өөрчилснийг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 149 дугаартай захирамжаар хүлээн авч шийдвэрлэн хариуцагчид гардуулах ажиллагаа хийгдсэн. 2021 оны 06 дугаар сарын 22-ны 2 дахь дуудлага худалдаа нь хууль бус ажиллагаа болсон учир хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Үндэслэл нь тухайн 2 дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор анхны дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор 2 дахь дуудлага худалдааг явуулсан ба үүнд н.Цэцэгдэлгэр гэдэг хүн ялагчаар тодорч тухайн хүн худалдан авсан байдаг. 2021 оны 06 дугаар сарын 22-нд 2 дахь дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт заасан худалдан авагч нь төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тухайн тогтоол нь 2 дахь дуудлага худалдаа гэж нэрлэсэн боловч бодит байдал дээр 3 дахь дуудлага худалдаа явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол улсын орлого болгон гэж заасан. Гэтэл дуудлага худалдааны ялагч н.Цэцэгдэлгэрт дэнчинг буцаан олгосон байдаг. Тэгснээ төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр 3 дахь албадан дуудлага худалдааг явуулсан. Энэ нь хууль бус байна. Хоёр дахь үндэслэл нь 2 дахь дуудлага худалдаа гэж нэрлээд байгаа 3 дахь албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасан 2 дахь албадан дуудлага худалдаа амжилтгүй болсон тохиолдолд төлбөр авагчид доод үнийн 25 хувиар төлбөр тооцож авахыг санал болгоно гэсэн зөрчиж байна гэж үзэж байна. 3 дахь албадан дуудлага худалдааг явуулахгүйгээр төлбөрт суутгаж авахыг санал болгоод явах байсан. Гэтэл 3 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулаад явж байгаа нь хууль зөрчиж байна.

Гуравдугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт дуудлага худалдааг зохион байгуулагчийн шийдвэрээр дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг томилно гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь н.Алтанзул гэдэг хүн байсан. Гэвч н.Алтанзулыг дуудлага худалдаанд эрхлэн хөтөлсөн албан ёсны шийдвэр байхгүй байхад дуудлага худалдааг явуулсан байна. Дуудлага худалдааг явуулах эрхгүй этгээд дуудлага худалдааг удирдаад цааш өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолуудыг гарган үүнээс хойш явагдсан бүх ажиллагаа хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон талаар өмчлөгчид мэдэгдэнэ гэж заасан боловч өмчлөгч Б.Гантулгад огт мэдэгдээгүй. Гомдол гаргах эрхийг нь хангаагүй. Мөн тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан байхад өмчлөх эрх шилжүүлсэнтэй холбоотой гомдлыг өмчлөгчийн зүгээс байнга гаргаж явсан. Тэгж байхад тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тухайд тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүгчийн 09757 дугаартай захирамжаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг захирамжийг хүлээн аваад мэдсээр байж хөрөнгийн өмчийг шилжүүлэх ажиллагааг хууль бусаар явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 71.1 дэх хэсгүүдийг зөрчиж байна гэж үзэж байна. 2 дахь албадан дуудлага худалдаа гэж мэдсэн боловч 3 дахь албадан дуудлага худалдаа явагдсан бодит байдал дээр энэ дуудлага худалдаанд эрхлэн хөтлөх эрхгүй этгээд явуулж түүний хууль бус шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн 2 дахь албадан дуудлага худалдаанаас хойш явсан бүх хууль бус ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1050 дугаар шийдвэрээр ХМ ХХК, Б.Гантулга нараас 55,484,000 төгрөгийг гаргуулж Ингүүмэл инвест ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХМ ХХК, Б.Гантулга нарын Ингүүмэл инвест ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ТООТ тоот эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 120/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 17300916/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх мэдэгдэл өгсөн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр шинжээч томилж зах зээлийн үнэлгээг 41,290,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/2585 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Б.Гантулга нь үнэлгээнд гомдол гарган 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгө 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 20,645,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50,750,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч ХМ, ХХК, Б.Гантулга нарт 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 4-124/12712 тоот мэдэгдлээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн уг хөрөнгийг шилжүүлсэн байна.

Төлбөр төлөгч ХМ, ХХК, Б.Гантулга нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд бүрт албан бичгээр мэдэгдэж Б.Гантулгатай уулзаж чөлөөлөх тухай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзаж тэмдэглэл хөтөлсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Гантулга нь үнэлгээнд гомдол гарган 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгө 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 20,645,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50,750,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч ХМ, ХХК, Б.Гантулга нарт 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 4-124/12712 тоот мэдэгдлээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэн уг хөрөнгийг шилжүүлсэн байна. Төлбөр төлөгч ХМ ХХК, Б.Гантулга нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах бүрт албан бичгээр мэдэгдэж Б.Гантулгатай уулзаж чөлөөлөх тухай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзаж тэмдэглэл хөтөлсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/50 шийдвэрээр ХМ ХХК нь 55,485,000 төгрөгийг Ингүүмэл Инвест ББСБ-аас гаргуулсан шийдвэр гаргуулсан. Дээрх шийдвэр гүйцэтгэл нь иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47-8 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж 2018 онд хурааж авсан. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгчдөөс төлбөр төлөөгүй тул дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өгөөд 2018 оны 01 дүгээр сарын 24-нд шинжээч томилон зах зээлийн үнэлгээг 44,290,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг 2018 оны 02 дугаар сарын 07-нд албан бичгээр мэдэгдсэн. Б.Гантулга нь үнэлгээнд гомдол гаргаад 3 шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2019 оны 3 дугаар сарын 15-нд анхны дуудлага худалдаанд оруулж худалдан борлогдоогүй болохоор 2021 оны 07 дугаар сарын 09-ны 2 дахь албадан дуудлага худалдааг 50,750,000 төгрөгөөр худалдан борлуулсныг 2021 оны 07 дугаар сарын 09-ны мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Б.Гантулга ХМ ХХК хоёрын шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар хүргүүлсэн. Мөн Билгүүн биечлэн гардуулж өгсөн байдаг. 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар албан бичгээр Гантулга Билгүүн нартай холбогдож өгч байсан. 2019 оны 03 сарын 15-ны өдрийн анхны дуудлага худалдаа болох 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг төлбөр төлөгч нар мэдэж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2022.09.22-ны итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.27-ны өдрийн 183/ШЗ2021/09757 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2022.12.01-ний өдрийн 4-124/65 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022.12.28-ны өдрийн 03/3118 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.19-ний өдрийн 182/ШЗ2022/10545 дугаар захирамж, 2022.10.04-ний өдрийн 182/ШЗ2022/12343 дугаар захирамж, 2023.01.17-ны өдрийн 182/ШЗ2023/011466 дугаар захирамж, 2023.06.16-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.16-ны өдрийн итгэмжлэл, 2023.09.04-ний нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, ихэсгэх тухай, 2023.11.15-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулж, ихэсгэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.05.09-ний өдрийн 1-124/248 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.22-ны өдрийн 772 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.22-ны өдрийн 7858 дугаар захирамж, 2016.11.15-ны өдрийн 1050 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017.08.30-ны өдрийн тогтоол, 2017.09.06-ны өдрийн 12/001 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2017.09.06-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017.11.30-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2017.11.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.12.13-ны өдрийн 4/30436 дугаар албан бичиг, 4/30438 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018.01.05-ны 15 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2018.01.09-ний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.01.09-ний өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2018.01.11-ний өдрийн тэмдэглэл, Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлт, шинжээч томилох тухай 2018.01.24-ний өдрийн тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.02.07-ны өдрийн 4/2583 дугаар албан бичиг, 2018.02.087-ны өдрийн 4/2854 дугаар албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх 2018.02.19-ний мэдэгдэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018.02.19-ний тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2018.02.27-ны өдрийн албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, 2018.02.27-ны 3/6 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.03.01-ний өдрийн 4/3961 дугаар албан бичиг, 4/3962 дугаар албан бичиг, 2018.03.02-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.09.01-ний өдрийн 4/3960 дугаар албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.02.26-ны өдрийн 3/9 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.02.28-ны өдрийн 4/4932 дугаар албан бичиг, 4/4934 дугаар албан бичиг, 4/4930 дугаар албан бичиг, 2019.03.09-ний итгэмжлэл, Л.Бат-Очирын нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тайлбар гаргах, 2019.03.26-ны 4/10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.03.28-ны Өнөөдөр сонин, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.03-ны өдрийн 4/8202 дугаар албан бичиг, 4/8203 дугаар албан бичиг, 4/8204 дугаар албан бичиг, 4/8199 дугаар албан бичиг, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019.04.12-ны өдрийн хурлын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.08-ны өдрийн 2911 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.20-ны 1149 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.23-ны 1724 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.25-ны өдрийн 284 дугаар тогтоол, Ч.Цэцэгдэлгэрийн 2021.06.21-ний өдрийн тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.06.21-ний тэмдэглэл, 2021.06.24-ний өдрийн Өдрийн сонин, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.06.22-ны өдрийн 7/5 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.06.23-ны 4-124/11776 дугаартай албан бичиг, 4-124/11476 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.06.25-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.06.24-ний тэмдэглэл, анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2021.07.09-ний өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.09-ний өдрийн 4-124/12712 дугаар албан бичиг, 4-124/12712 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.07.09-ний өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.07.16-ны өдрийн тэмдэглэл, өмчлөх эрх шилжүүлэх тухай 2021.07.23-ны өдрийн 7/3 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.07.23-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.03.19-ний 4-124/15127 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.19-ний тэмдэглэл, хөрөнгийн эрх сэргээх тухай 2021.08.26-ны өдрийн 124/01 дугаар тогтоол, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 2021.08.26-ны өдрийн 21/08 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.26-ны өдрийн 4-124/15680 дугаар албан бичиг, Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн 2021.08.27-ны өдрийн 21/10 дугаар албан бичиг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.01-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус цагаар явуулах 2021.09.01-ний 09/01 дугаар зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.27-ны өдрийн 9757 дугаар шүүгчийн захирамж, Ж.Бий 2021.09.02-ны өдрийн ШШҮ мэдэгдэл гаргах, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.02-ны тэмдэглэл, ХМ ХХК-ийн 2021.09.03-ны итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.05-ны өдрийн тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.09.09-ний өдрийн 1100 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.13-ны өдрийн 2-124/16988 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021.12.31-ний өдрийн 1722 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Оюуномингийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ц.Жамбалсэлэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, И.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.09.20-ны өдрийн 1-124/127 дугаар итгэмжлэл, хариу тайлбар гаргаж өгсөн.

 

5.нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.12.07-ны өдрийн 4-124/25262 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн №13 дугаартай 2021 оны бүртгэл бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь хариуцагч ШШҮ холбогдуулан шшг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/9 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу явуулсан анхны албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шшг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

2019.04.12-ны өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг, дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж хүчингүй болгож, дахин 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021.06.22-ны өдрийн 7/5 дугаартай тогтоол гаргасан байдаг.

Дээрх тогтоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн хэдий боловч бодит байдал дээр 3 дахь удаагийн албадан дуудлага худалдаа юм.

3 дахь удаагаа албадан дуудлага худалдаа явуулах талаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэгт заасныг,

Дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон байх атлаа тухайн үеийн дуудлага худалдааны ялагч Ч.Цэцэгдэлгэрийн дэнчингийн мөнгийг буцаан олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдааг явуулах эрхлэн хөтлөгчийг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, эрхлэн хөтөлж явуулах эрхгүй, хууль бус 3 дахь албадан дуудлага худалдаа хууль бус юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийн өмчийн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаагаар борлогдсон талаар огт танилцуулаагүй.

Шүүхийн шүүгчийн 2021 оны 183/Ш32021/09757 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсныг мэдсээр атлаа ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж маргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: үл хөдлөх хөрөнгө 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 20,645,000 төгрөгөөр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 50,750,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч ХМ, ХХК, Б.Гантулга нарт 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 4-124/12712 тоот мэдэгдлээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн уг хөрөнгийг шилжүүлсэн байна.

Төлбөр төлөгч ХМ, ХХК, Б.Гантулга нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд бүрт албан бичгээр мэдэгдэж Б.Гантулгатай уулзаж чөлөөлөх тухай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр уулзаж тэмдэглэл хөтөлсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч дуудлага худалдаа хүчинтэй хэвээр байгаа гэдэг нь үндэслэлийг албан бичиг явуулсан.

Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол нь 14 хоногийн дараа өмчлөгч нь мөнгөө шилжүүлээд эрх нь үүссэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ч гэсэн дуудлага худалдаа нь хүчинтэй хэвээр байсан. Гуравдагч этгээдийн эрх ашиг бас хөндөгдөж байгаа учир дуудлага худалдаа хүчинтэй хэвээр байсан.

Эрхлэн хөтлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны А-166 тоот тушаалаар нотлогдсон байдаг.

2 дахь албадан дуудлага худалдаа өмнө нь болсон, энэ нь дэнчингээ буцааж аваагүй. Анхны дуудлага худалдааны ялагч хүсэлтээ өгөөд үлдэгдэл мөнгөө аваад өмчлөгч тогтоохоор Б.Гантулга нь шүүхээр маргаад энэ маргаан удаан явсан учир хүсэлтээ өгсөн. Анхны дуудлага худалдааны ялагч нь хүсэлтээ өгөөд мөнгөө авсан тул 2 дахь дуудлага худалдааг явуулсан. 3 дахь дуудлага худалдаа явагдсан юм байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар захирамжаар Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Гантулга, ХМ ХХК-д холбогдох 55,484,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Гантулга, ХМ ХХК 55,484,000 төгрөгийг 4 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 182/ГХ2016/00772 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 17300916 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 37 байрны 08 тоот, орон сууцны зориулалттай 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 120/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 17300916/02 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар тус тус маргаагүй.

 

Төлбөр авагч Ингүүмэл инвест ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18/05 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 37 байрны 08 тоот, орон сууцны зориулалттай 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 0000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж орон сууцыг томилуулсан үнэлүүлсэн байна.

 

шшг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/6 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 37 байрны 08 тоот, орон сууцны зориулалттай 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 0000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 41,290,000 төгрөгийн 70 хувь буюу 28,903,000 төгрөгөөр дуудлага худалдааг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Мөн шшг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/10 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэ болох 41,290,000 төгрөгийн 50 хувь болох 20,645,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлээр Ч.Цэцэгдэлгэр үл хөдлөх эд хөрөнгийг 37,800,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болжээ.

 

Дээрх дуудлага худалдааны ялагч Ч.Цэцэгдэлгэр 201 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тайлбараар ... байр авах асуудал түдгэлзсэн учир дэнчингийн мөнгөө буцаан авч болно гэсний дагуу ...дэнчингийн мөнгөө эргүүлж аваад хүлээж байна... гэжээ.

 

шшг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэ болох 41,290,000 төгрөгийн 50 хувь болох 20,645,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр Г.Уртнасан үл хөдлөх эд хөрөнгийг 50,750,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7/3 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор 0000 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Г.Уртнасанд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 37 байрны 08 тоот, орон сууцны зориулалттай 12 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 0000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Уртнасан бүртгэгджээ.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй, тухайн арга хэмжээг зөвшөөрөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх ба 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-124/65 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/3118 дугаар албан бичгээр Б.Гантулгад гомдлын хариу өгсөн байна.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гомдлын хариуд 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/01166 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч дахин шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацаа тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ анх гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 57 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, тайлбар гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шшг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Б.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-д заасныг баримтлан хариуцагч ШШҮ холбогдох, шшг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС