Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02822

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч АэтХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 25 000 000 төгрөгийг хариуцагч М.Энь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 07 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2024 оны 08 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 11 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Р.А