| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04973/И |
| Дугаар | 184/ШШ2024/03204 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03204
| 2024 6 6 | 184/ШШ2024/03204 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: *****. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ХМК
Хариуцагч: ********** ********* . Хаяг*********
1,108,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 1-р сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Т********* нь 2019 онд 2,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 3.5 дугаарт заасны дагуу 1,108,500 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс хариуцагч ***********с 1,108,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,108,500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь хариуцагч ****** холбогдуулан гаргасан 1,108,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох 1,108,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ