Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02590

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д.Д нь 2024 оны 5 сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 11 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Б-ын гб 315003156 тоот дансанд, мөн өдөр ХБ тоот дансанд 4 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгч Б.Б нь Х.М эзэмшил бүхий Э-2203004598 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой хаяпг байрлах, нэгж талбарын 1462902593 дугаар бүхий 441 м.кв талбай бүхий газар, Б.Б-ын эзэмшил бүхий Э-2203010709 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой хаягт байрлах, нэгж талбарын 1462902566 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газрыг тус тус хариуцагч Д.Д нэр дээр шилжүүлж, дээрх 2 газрыг хариуцагч Д.Д нэр дээр шилжүүлэхтэй холбогдон гарах зардлуудыг хариуцагч Д.Днь хариуцахаар тохиролцсон үндэслэлээр Д.Д холбогдох зуслангийн газарт зөвшөөрөлгүй барьсан хашаа, амбаар, саадыг чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

Д.Е.Ш  Р.А