Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2022/05590/И |
Дугаар | 102/ШШ2024/01723 |
Огноо | 2024-04-03 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/01723
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............. тоот, регистр ....., Э ХХК,
Хариуцагч: .......... гудамж, өөрийн байр, Н газар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд оршин байрлах, регистр 5461626, Монгол улсын Х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгох, анхны албадан дуудлага худалдааны ажиллагаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г, гэрч Г.Б, Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХХК нь Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох, албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 31 972 680 401.15 төгрөгийг гаргуулж Монгол улсын Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н газар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор А ХХК, Х ХХК-иудыг тус тус шинжээчээр томилсон. А ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан .........................байрлах нэгж талбарын дугаар бүхий, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 25 газрыг нийт 4 598 290 320 төгрөгөөр үнэлсэн. Х ХХК нь Э ХХК-ний өмчлөлийн .тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн . дуг.....аартай 187.2 м.кв талбайтай агуу....................лахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаяг 44/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн . дугаартай, ......73 м.кв талбайтай Үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын 1681901226 дугаартай 8.092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т пүү 5 ширхэг, MCSA120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, KFSI78/24 маркийн фильтер 4 ширхэг, KZKI1330 маркийн гинжит 6 ширхэг, KBEA315-140 маркийн норий 12 ширхэг, KHVA150 маркийн шнек 14 ширхэг, TCSI100/150 маркийн сеператор 3 ширхэг, TKMD-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг,сTTRA63/200/ маркийн хос триер 1 ширхэг, TTRA 5010 R маркийн хос триер 1 ширхэг, TTRA 520 L маркийн хос триер 1 ширхэг, DVSI/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, TOCA 30 маркийн авто чийглэгч 1 ширхэг, TCTS 350 маркийн холигч 2 ширхэг, KBTA-T 120 маркийн затвор 20 ширхэг, DAVS24*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, DRAK828 424 маркийн шигших машин шигших машин 2 ширхэг, TTRA 8020R-L маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, DRMA 55 өндөр даралтын сэнс 4 ширхэг, KTMA 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, DKFS 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг эд хөрөнгүүдийг тус тус 36 042 305 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. А ХХК, Х ХХК нарын хийсэн хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна. А ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8 дугаар хуудсанд Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жилд газрын цахим биржээр худалдсан ижил төрлийн газрын эрхийн дуудлага худалдааны 10 ширхэг үнийн мэдээлэл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад худалдахад бэлэн байгаа ижил төрлийн газрын газрын зарласан үнийг судалж, дундаж үнийг тооцоолж үнэлсэн гэх боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дах хэсэгт заасан Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргаагүй, судалгааг үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулан хийсэн эсэх нь тодорхойгүй. Иймд А ХХК, Х ХХК нарын үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг шүүх шийдвэрлээгүй анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан. Иймд Н газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
3.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компаниас 31 971 680 401 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Монгол улсын Х ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж 44/2 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн . дугаартай 187......2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 44/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн .............. м.кв талбайтай Үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын 1681901226 дугаартай 8.092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т пүү 5 ширхэг, MCSA120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, KFSI78/24 маркийн фильтер 4 ширхэг, KZKI1330 маркийн гинжит 6 ширхэг, KBEA315-140 маркийн норий 12 ширхэг, KHVA150 маркийн шнек 14 ширхэг, TCSI100/150 маркийн сеператор 3 ширхэг, TKMD-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг, TTRA63/200/ маркийн хос триер 1 ширхэг, TTRA 5010 R маркийн хос триер 1 ширхэг, TTRA 520 L маркийн хос триер 1 ширхэг, DVSI/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, TOCA 30 маркийн авто чийглэгч 1 ширхэг, TCTS 350 маркийн холигч 2 ширхэг, KBTA-T 120 маркийн затвор 20 ширхэг, DAVS24*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, DRAK828 424 маркийн шигших машин 2 ширхэг, TTRA 8020R-L маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, DRMA 55 өндөр даралтын сэнс 4 ширхэг, KTMA 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, DKFS 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 7 дугаар баг, Гурванбаянд байрлах нэгж талбарын 2314003049, 2314003031, 2314003044, 2314003042, 2314003029, 2314003034, 2314003038, 2314003046, 2314003055, 2314003041, 2314003040, 2314003051, 2314003047, 2314003052, 2314003056, 2314003032, 2314003039, 2314003043, 2314003028, 2314003057, 2314003035, 2314003030, 2314003050, 2314003053, 2314003045 дугаартай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 ширхэг эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч, авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 31 971 680 401 төгрөгийг гаргуулах хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Монгол Улсын Х ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болох талаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 дугаар тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 4-182/21663, 4-182/21664, 4-182/21665, 4-182/21666 дугаар мэдэгдлээр тус тус талуудад мэдэгдэж албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээлээгүй. Хоёрдахь албадан дуудлага худалдаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болох талаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/23, 13/24 дугаар тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24232, 4-182/24233, 4-182/24230, 4-182/24231 дугаар мэдэгдлээр тус тус талуудад мэдэгдэхэд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/1755 дугаар албан бичгээр төлбөр авагч Монгол улсын Х наас албадан дуудлага худалдааг 21 хоногоор хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370685/09 дугаар тогтоол гарган талуудад танилцуулж хоёрдахь албадан дуудлага худалдааг 21 хоногоор хойшлуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Х , 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э ХХК нь хөрөнгийн үнэлгээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32022/21493 дугаартай гарсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлд заасны дагуу анхны албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж А ХХК үнэлгээ хийсэн. Үнэлгээний тайлангаар 4 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ гаргасан. Манай зүгээс нэхэмжлэгч компанитай тохиролцож 2018, 2019 онд нийт үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож байсан. Үнэлгээг ямар нэгэн байдлаар хямдхан үнэлсэн зүйл байхгүй. А ХХК-ийн үнэлгээний тайлангийн хувьд Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жилд газрыг худалдсан ижил төрлийн газрын үнийг судалж жишиг болсон дундаж үнийг тогтоосон. Уг тайлан олон улсын үнэлгээний стандарт нийцсэн шаардлага, шалгуураар шалгасан. Нөгөө компанийн хийсэн судалгаанууд мөн байгаа. Үнэлгээний тайлангуудыг хийсэн шинжээч нар бүгд тусгай зөвшөөрөлтэй, олон улсын стандартад нийцсэн судалгаа шинжилгээ хийсэн. Тухайн маргаан 3 шатны шүүхээр хэлэлцүүлэгдээд тоног төхөөрөмжтэй холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ижил төстэй тоног төхөөрөмж монголд байхгүй гэх үндэслэлээр валютын ханшны зөрүүгээр өндөр үнийн дүн гарсан гэх шийдвэр гарсан. Үүнийг нэхэмжлэгч буруу талаас нь яриад байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд зааснаар явагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч тал үнэлгээний тайлантай танилцац гарын үсэг зурж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч 4 хоног хэтрүүлж 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэгч талаас үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Нийслэлийн ШШГГ-ын төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай баримт /хх 6-7/, Албадан дуудлага худалдааны мэдэгдэл /хх 18-21/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл /хх 30/, Албадан дуудлага худалдааны мэдэгдэл /хх 33-38/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 39-40/, Нийслэлийн ШШГГ-ын мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх 41, 42/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Итгэмжлэл /хх 130/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Итгэмжлэл /хх 131/, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /2 хх 205, 207/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2-р сарын 3-ны 102/ШШ2023/00611 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-05-19-ний 210/МА2023/01023 тоот магадлал, Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023-07-04 тоот 001/ШХТ2023/00812 дугаар тогтоол /2 хх 120-128/, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн . тодорхойлолт гаргах тухай баримт /2 хх 210/, Албан томилолтын удирдамж /2 хх 211/, Э ХХК-ийн захирлын тушаал /2 хх 212/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх барьцаалах гэрээ /2 хх 214-218/, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Э ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр /3 хх 85/,
Хариуцагчаас: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Итгэмжлэл /хх 10/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж хуулбар /хх 15/, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Итгэмжлэл /хх 47/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 49-51/, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамж /хх 52-53/, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэр /хх 54-59/, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Х ны Н газарт илгээсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай баримт /хх 60/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 61/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 62-87/, Э ХХК-ийн гэрчилгээ /хх 88/, Нийслэлийн ШШГГ-ын Нийслэлийн ШШГГ-ын эрх түдгэлзүүлэх тухай баримт /хх 89, 91/, Нийслэлийн ШШГГ-ын Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд бичсэн баримт /хх 90/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх 92/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 93-96/, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 97/, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх 98, 99/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 100-101/, Хэнтий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын албан тоот /хх 102/, газрын эрхийн барьцааны өгөгдлийн маягт /хх 105,106/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 107-108/, Шийдвэр гүйцэтгэх тэмдэглэл /хх 109-110/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 111/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх 112-118/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 119-120/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 121-126/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 127-129/, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл /хх 132-135/, Монгол улсын Х ны тайлбар /хх 138/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Х ны гүйцэтгэх захирлын тушаал /хх 139/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 144, 148, 2хх 29, 2 хх 46/, Нийслэлийн ШШГГ-ын төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай баримт /хх 146, 147/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 150-152/, А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 155-193/, Х ХХК /хх 194-205, 2хх 1-8/, Анхны болон 2 дахь дуудлага худалдааны дэнчин авсан тэмдэглэл /2 хх 20/, 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /2хх 21-22, 27-28/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол /2 хх 32/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамж /2 хх 68-70/, Итгэмжлэл /2 хх 113/,
Гуравдагч этгээдээс: 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Итгэмжлэл /хх 76/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3 хх 77/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Итгэмжлэл /2хх 233/, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол улсын Х наас Э ХХК-д хариу хүргүүлэх тухай /3 хх 28/, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэл /3 хх 76/,
Шүүх: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн тамгын газраас 4 хуудас нотлох баримтыг гаргуулсан /2 хх 89-93/,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Монгол улсын Х наас Х ХХК-ийн тайланг гаргуулсан /3 хх 32-68/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Э ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээ хүчингүй болгох тухай шаардлагыг хангаж, албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 31 971 680 401 төгрөгийг гаргуулж Монгол улсын Х ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.
Э ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйлүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа хийж, улмаар албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан байна.
Төлбөр авагч Монгол улсын Х төлбөр төлөгчийн үнийн саналыг хэт өндөр үнэлсэн гүндэслэлээр зөвшөөрөөгүй байна.
2.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 10/334 дүгээр тогтоолоор Аlapala брендийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээ хийх шинжээчээр Х ХХК-ний үнэлгээчин Г.Быг,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 10/333 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутгийн тариалангийн газрын үнэлгээ хийх шинжээчээр А ХХК-ний шинжээч Ч.Ж тус тус томилжээ.
Шинжээч Х ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 36 042 305 000 төгрөгөөр, А ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тайлангаар газрын зах зээлийн үнэ цэнийг 4 598 290 320 төгрөгөөр тус тус үнэлсэн, эдгээр үнэлгээний тайланг төлбөр төлөгч Э ХХК-д 2022 оны 11 дүгээр 04-ний өдөр танилцуулсан, энэ талаар талууд маргаагүй байна.
2.4. Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан, харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.
Э ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээ ... гүйцэтгэх захирал солигдсон боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шилжилт хөдөлгөөн эрхийг түдгэлзүүлсэн, захирал солигдсон нь Л.Б, Х.Б нарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно, тухайн үед Х.Б нь компанийн тамга тэмдгийг авч явсан тул 2022-11-15-ны 01/002 тоот шийдвэрээр түүнд сануулах сахилын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн энэ тайлбар, баримтыг хариуцагч няцаагаагүй байх ба хүндэтгэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж сэргээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний 001/ШХТ2023/00812 дугаар тогтоолоор хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
2.6. Шинжээч Х ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж 44/2 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн .............дугаартай 187.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6 061 102 000 төгрөгөөр, 44/1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн . дугаартай 6.............73 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборыг 5 436 491 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хууль/ мөрдөгдөж байх хугацаанд дүгнэлтээ гаргасан, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.
Харин шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ өртгийн, жишиг үнийн аргуудыг хэрэглэж үнэлгээ тогтоосон боловч орлогын аргыг хэрэглээгүй байна.
Шинжээч орлогын хандлагыг хэрэглээгүй үндэслэлээ...шууд капиталжуулах арга, мөнгөн урсгалыг хорогдуулах 2 аргыг ашиглаж тооцооллыг хийнэ, шаардлагатай гэж үзвэл холбогдох зохицуулалтыг хийж эцсийн үнийг тогтооно, орлогын хандлагыг хэрэглээгүй гэжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгох нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон албадан дуудлага явуулах ажиллагааны доод үнийг тогтоох үндэслэл бөгөөд хөрөнгө нь хөлслүүлэх, түрээслүүлэх, арилжих зэргээр ашиг орлого олох боломжтой хөрөнгө бөгөөд орлогын хандлагын аргыг хэрэглэж дүгнэлт гаргаагүй нь зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэх үндэслэл болохгүй.
Түүнээс гадна, төлбөр төлөгч Э ХК-ний Монгол улсын Х наас зээл авсан зорилго нь улаан буудайн гурилыг экспортлох байжээ.
Энэ утгаараа Э ХХК нь Турк улсаас Аlapala брендийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулсан, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд суурилагдсан, үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдсэн байжээ.
Түүнчлэн үйлдвэрийн доорх газрыг үнэлэхдээ зөвхөн өртгийн аргын үнэлгээ хэрэглэсэн байх ба газар дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь жишиг үнийн, орлогын аргыг хэрэглэж үнэлэх нь зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоох үндэслэл болно.
Иймд үнэлгээний талаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг бодитой тогтоосон гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зорилго болон цогц байдлаараа үнэлэгдэх шаардлагатай байжээ.
2.7. Шинжээч А ХХК нь .......................... байршилтай усалгаагүй, тариалангийн зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий 25 газрын зах зээлийн үнэ цэнийг 4 598 290 320 төгрөгөөр үнэлжээ.
Тухайн 25 газрыг үнэлэхдээ тухайн газар тариалангийн бүс нутагт зэрэгцээ байршилтай бусад газартай харьцуулаагүйгээс гадна Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жил газрын цахим биржээр худалдаалагдсан ижил төрлийн газрын эрхийн дуудлага худалдааны 10 ширхэг үнийн мэдээлэл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад худалдахад бэлэн байгаа ижил төрлийн газрын зарласан үнийг судалж жинлэсэн гэжээ.
Харин үнэлгээний тайланд эдгээр газрын талаарх байршил, үнийн талаарх мэдээлэл хавсаргагдаагүй байх ба газрын зах зээлийн үнэ цэнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үнэлсэн гэх үндэслэлгүй.
2.8. Н газар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулжээ.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулах талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 дугаар тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 4-182/21663, 4-182/21664, 4-182/21665, 4-182/21666 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байх ба үнийн санал ирээгүй байна.
Улмаар хоёр дахь дуудлага худалдааг зарласан, талуудад мэдэгдсэн, төлбөр авагч Монгол улсын Х ны хүсэлтээр 21 хоногоор хойшлуулсан зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70 200 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Э ХХК-ний үнэлгээ хүчингүй болгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.
2.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Э ХХК-ний эзэмших эрхтэй 25 газрыг 4 598 290 320 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ний үнэлгээ, улсын бүртгэлийн .дугаа.....рт бүртгэгдсэн, Э ХХК-ний өмчлөлийн Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлах 187.2 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, 44/1 тоот хаягт байрлах 673 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, нэгж талбарын 1681901226 дугаартай 8.092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийг 36 042 305 000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ний үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохыг хүссэн Э ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70 200 төгрөг гаргуулж Э ХХК-д олгосугай.
5 .Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА