Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/03203

 

 

 

 

 

                                2024                 6                 6  

              184/ШШ2024/03203

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч********** 

Хариуцагч: *************

 

Гэм хорын хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5-р сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********** миний бие 2024 оны 4-р сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, 1-р хороо, Барс захын хойд талын явган хүний гарц дээр Тоёота приус 10 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж зам тээврийн осолд орсон. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 5397 дугаартай Ч***** биед тархи доргилт, зулай зүүн шагай, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Тиймээс хөдөлгөөн хорих болсон тул 7 хоногийн цалин 420,000 төгрөгийг***** гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***** холбогдуулан гэм хорын хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *****т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгөөс 6,625 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 6,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ****т холбогдох гэм хорын хохиролд 420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгөөс 6,625 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 6,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ