Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01390

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01390

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,


Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байранд оршин байрлах, ЭХБУТ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, НХ ОНӨААТҮГ 

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  оршин байрлах, НЗДТГхолбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,308,998,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б С.С,

Хариуцагч НЗДТГитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Хариуцагч НЗДТГитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б/цахимаар оролцсон/,

Хариуцагч нхорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭХБУТ ХХК нь 2012 онд Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил ИТЗТБУ-2012/01 болон Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил ИТЗТБУ-2012/02-3 тоот гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарсан.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны №08 дугаар болон №03 дугаартай Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах тухай зөвлөмж болон нхорын 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/879 дугаар болон 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №2/1949 дугаар Гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдлүүдийг үндэслэн манай компани нь НХтай дараах үндсэн хоёр гэрээг байгуулсан. Үүнд: 

1. Нэгдүгээрт, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээг нийт 18,197,889,825 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан. 

Уг гэрээнд 2013 оны 12 сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл, дахин 2014 оны 09 сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгч тал болон оролцсон. Үүний дараа 2015 оны 09 сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг дахин 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байдаг. 

2. Хоёрдугаарт, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээг нийт 8,739,498,905 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2012 оны 06 сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 сарын 11-ний хооронд гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан. 

Уг гэрээнд 2013 оны 09 сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл, дахин 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгч тал болон оролцсон.

Үүний дараа 2015 оны 09 сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг дахин 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болно. 

Гэрээнүүд анх байгуулагдсан үеэс эхлэн ЭХБУТ ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажлыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн гүйцэтгэж анх байгуулагдсан гэрээний хугацаанд буюу 2013 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэлийг 62%-тай /Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №07 дугаар актаар/ гүйцэтгэж байх явцад Захиалагч талаас баталгаажуулсан шугамын трасс бүхий газрын зарим хэсэг Голденсийл ХХК, Даймонт ХХК, Шунхлай ХХК зэрэг нэр бүхий хэд хэдэн компаниудын эзэмшил газартай давхцалтай байсан. 

Гэтэл захиалагч НХ гэрээнд заасан захиалагчийн үүргийн дагуу газрыг гүйцэтгэгчид чөлөөлж өгөн ажил гүйцэтгэх боломжоор бүрэн хангах байтал газрын трассын маргаантай асуудлаа шийдвэрлэлгүй, улмаар манай компанийн барьж байгуулсан цахилгаан дамжуулах агаарын шугамын шонгуудыг газрын давхцал бүхий компаниуд буулгаж, ажил гүйцэтгэх боломжгүйд хүрснээр гэрээнүүдийн хугацааг жил дараалан сунгасан болно. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар манай компанийн ажлын гүйцэтгэл 91%-тай /Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №08 дугаар актаар/ буюу дуусгавар болох явцад газар чөлөөлөлт хийгдэж чадаагүйгээс зарим газрын байршил, трасс өөрчлөгдөж нэмэлтээр тооцоолоогүй их хэмжээний ажил хийгдэж, тэр хэмжээгээр нэмэлт зардал, эрсдэлийн шимтгэлийн алдагдал, сул зогсолт үүссэн байдаг.

Түүнчлэн, дэд станцын үндсэн тоног төхөөрөмж болох өндөр хүчдэлийн трансформаторыг импортоор оруулж ирэхэд гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохгүй байсаар анх гэрээ байгуулагдах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1,381 төгрөг байсан боловч 2016 он хүртэл тасралтгүй өссөөр 50 хувьд хүрч 2,207 төгрөг болсон нь ханшийн зөрүүний ихээхэн алдагдалд орох, үүнээс үүдэн тоног төхөөрөмжийн хадгалалтын зардал үүсч ажил бүхэлдээ зогсон манай компанид нийт 9,786,001,537 төгрөгийн хохирол учирсан байдаг.

ЭХБУТ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 сарын 09-ны өдөр хандан НХт холбогдуулан 9,786,001,537 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх, гэрээг цуцлах шаардлагыг тавьж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас Сонгино дэд станцын барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх, барилга угсралтын ажлыг хийж дуусгах, тус дэд станцыг барьж дуусгахад шаардлагатай хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх-ийг холбогдох төрийн байгууллагуудад даалгасны дагуу талууд 2019 оны 08 сарын 28-ны өдөр 03/13 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01479 дугаар шүүгчийн захирамжаар гэрээг баталгаажуулсан байдаг. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрлийн гэрээгээр ЭХБУТ ХХК-иас шүүхэд нэхэмжилсэн гэрээний үүрэг зөрчсөний хохирол болох 9,786,001,537 төгрөгөөс хариуцагч НХ нь 4,000,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ЭХБУТ ХХК үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талууд гэрээт ажлыг цааш нэмэлт гэрээ болон санхүүжилтээр үргэлжлүүлж дуусгахаар харилцан тохиролцсон. Хариуцагч байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, цаг хугацаа их алдсанаар Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын үндсэн цахилгааны тэжээл, Улаанбаатар хотын тойрсон 117 км цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалт, тус ажлын хүрээнд хийгдэх дэд станц, ЦДАШ-иас салбарлан тэжээл авах станцууд гэх зэрэг маш том бүтээн байгуулалт доголдох, худалдан авахаар хадгалалтад шилжүүлсэн трансформаторын ажиллагаа тасалдах, дахин сэргээх, бүр цаашлаад худалдан авах боломжгүй болох зэрэг нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлөх байсан тул ЭХБУТ ХХК нь гэрээт ажлыг дуусгахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Ийнхүү талууд гэрээт ажлыг цааш үргэлжлүүлэхээр 2019 оны 09 сарын 11-ний өдөр ИТЗТБУ-2012/02-3-2 тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ-г, тус өдрийн ИТЗТБУ-2012/01-02 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ-г тус тус байгуулсан байдаг. 

Захиалагч байгууллагаас олон жил шийдвэрлээгүй гэрээт ажлуудын үлдэгдэл санхүүжилт болох 1,760,887,058 төгрөгийг манай компанид 2019 оны 10 сарын 03-нд шилжүүлснийг ЭХБУТ ХХК-иас удаан хугацаанд хадгалалтад байсан 14ЕС/РЅ-012 тоот Трансформаторын үлдэгдэл төлбөрт нийт 4,680,000 юань буюу 1,772,784,000 төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр БНХАУ-ын талд шилжүүлж, үүнээс цааших бүхий л санхүүжилт, зардлыг манай компани гаргасаар ирсэн бөгөөд мөн л газрын трассын давхцалаас үүдсэн газар чөлөөлөлт хийгдэхгүй дахин бүтэн 2 жил үргэлжилснээс захиалагч нхораас гэрээнүүдийн үнийг нэмэгдүүлж, хугацааг дахин 2021 он хүртэл сунгасан болно. 

Манай компани бүхий л нөөц, боломж бололцоогоо дайчлан Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа чадалтай дэд станц, 110 кВ-ын ЦДАШ-ыг барьж байгуулах ажлыг Монгол Улсын Цахилгаан байгууламжийн дүрэм, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, Барилгын норм, дүрмийн стандарт, шаардлагуудад бүрэн нийцүүлж бүтэн 8 жилийн валютын ханш, үнийн хэт өсөлтийг үл харгалзан барьж дуусган 2021 онд барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллуулж, хүчдэлд залган ашиглалтад оруулан, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг ажиллуулж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №20/2021 тоот акт болон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн N222/2021 тоот актаар 2 том байгууламжийг хүлээлгэн өгсөн билээ. ЭХБУТ ХХК нь дэд станцын гэрээ болох Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээг нийт 18,197,889,825 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр анх эхэлсэн боловч тус гэрээт ажил дуусахад төсөвт өртөг 23,506,888,197 төгрөг болж, нэхэмжлэгч ЭХБУТ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01479 дүгээр захирамжаар баталгаажсан нийт 4,000,000,000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрөө гэрээт ажлыг дуусгахад зарцуулан өөрөөс нийт 5,308,998,372 төгрөгийн нэмэлт зардал гарган 2019, 2020 оны гэрээний үүргээ бүрэн биелүүлж, ажлыг дуусгасан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: ЭХБУТ ХХК нь 2019 оны 09 сарын 11-ий өдрийн №ИТЗТБУ-2012/01-02 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 ш ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ-ний хүрээнд дараах ажлуудыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд:

 

Гүйцэтгэсэн ажил

Нэмэлт зардлын дүн

Гүйцэтгэсэн огноо

1

Shandong power Equipment-Polestar компанид шилжүүлсэн Трансформаторын үлдэгдэл төлбөр

2,468,016,750.00

2019.10.11

2020.06.23

2

220/110/35 кВ-ын Сонгино дэд станц дээр реле хамгаалалтын угсралт HMI систем , Скада тохиргоо хийх

200,000,000.00

2020.05.29

3

220/110/35 кВ-ын Сонгино дэд станц дээрх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, түүний техникийн үзүүлэлтийн өөрчлөлтүүд зэрэг 15 нэр төрлийн Реле хамгаалалтын техникийн үзүүлэлтийн өөрчлөлт нийлүүлэх, угсарч суурилуулах ажил

346,752,120.00

2020.09.09

4

14ЕС/РЗ-012 тоот гэрээний Трансформатор дахин сэргээж туршсан ажлын хөлс /710,000 юань/

284,039,924.00

2020.06.11

5

Замын-Үүдийн тээвэр

28,196,000.00

2020.06.11

6

78,400 кг 2 ширхэг Трансформаторыг БНХАУ-ын Эрээн хотоос, Монгол Улс, Улаанбаатар хотын Эмээлтийн Сонгино 220/110/35 кВ-ын дэд станц хүртэл тээвэрлэх ажил

32,000,000

2019

7

Сонгино 220/110 /35 кВ-ын дэд станц дээр суурилуулах ОЗРР5211-12500/220 маркийн 2ш авто трансформаторын угсралт, суурилуулалт, хэмжилт туршилт, тохируулгын ажил

40,000,000

2020.10.01

8

Кабелийн гэрээт ажил

63,867,350

2020

9

Краны хөлс, тээврийн зардал, ГХХ Мэжик соло ХХК

74,829,868

2019-2020

10

Сонгино 220/110/35 кВ-ын дэд станц дээр суурилуулах ОЗРР5211-12500/220 маркийн 2ш авто трансформаторын угсралт, суурилуулалт, хэмжилт туршилт, тохируулгын ажил

2,650,000

2020

11

Сонгино 220/110/35 кВ-ын 1x125 мВа дэд станцын удирдлагын байрны сувагчлал, тоног төхөөрөмжийн суурийн өнгөлгөө бетон цутгах, өнгөлгөө замаск хийх ажил

9,095,600

2020

12

Гал унтраах болон галын дохиоллын систем нийлүүлж, суурилуулах ажил

85,621,800

2019

13

Шилэн кабелын холбооны тоног төхөөрөмжийг нийлүүлэх суурилуулах, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх

170,717,935

2020.07.30

14

Уг-9, Уг-10, Уг-11-н хооронд шилэн кабель бүхий аянгын тросс татах ажил

5,000,000

2020.07.30

15

Зураг төслийн үнэ, ажлын хөлс

405,276,226

2019-2020

16

Иркутск кабель

316,435,300

2020.04

17

Jidong Putian wire & cable 70,145.90 юань/

31,374,950

2020.05

18

2020*110/35 кВ-ын Сонгино дэд станц хүртэлх 220 кВын 19.5 км ЦДАШ-ын шилэн кабель бүхий

745,124,549

2020

НИЙТ

5,308,998,372

 

 

Гүйцэтгэгч ЭХБУТ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 54.1-т Гүйцэтгэгч гэрээний дагуу төлөгдөх ёстой гэж үзэж буй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежер зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, хэрэв гүйцэтгэгчийн ирүүлсэн тооцоо бүрэн гүйцэт, үнэн зөв бол уг тооцоог хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор гаргаж гүйцэтгэгчид хүргүүлнэ. Хэрэв засвар хийж дахин ирүүлсэн эцсийн тооцоо нь шаардлага хангаагүй бол төслийн менежер гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана гэж зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НХт эцсийн тооцоог баталгаажуулж, гэрээг дүгнэх тухай албан бичгийг хүргүүлсэн болно.

Гэтэл тус газраас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1/4104 тоот албан бичгээр үлдэгдэл санхүүжилтийн тооцоо байхгүй тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд бидний зүгээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/104 тоотоор хариуг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний төлбөрийн нарийвчилсан тооцоог хянан баталгаажуулахгүй, гүйцэтгэгч байгууллагыг илтэд хохироож байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Манай компанийн зүгээс дээрх 5,308,998,372 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-02 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 МВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ-ний дагуу гүйцэтгэгчид төлөгдөх ёстой ажил гүйцэтгэсний төлбөр гэж үзэж байгаа бөгөөд Захиалагч байгууллага болох НХ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 39.4-т Гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүн нь өөрчлөлтөөр хийгдсэн ажлын болон нөхөн төлбөрийн зардлыг багтаана, 41 дүгээр зүйл. Нөхөн төлбөр хийх нөхцөлийн (а)-д захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг ашиглуулах хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй, (в)-д төслийн менежер ажлыг хойшлуулах шийдвэр гаргасан, эсхүл ажлыг хугацаанд нь гүйцэтгэхэд шаардагдах зураг, техникийн тодорхойлолт, зааварчилгаа зэргийг гаргаж өгөөгүй, (ж)-д захиалагчийн үйл ажиллагааны улмаас бий болсон урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах, эсхүл бусад үндэслэлээр шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэх, (и)-д ...захиалагч нь гэрээнд заасан хугацаа, бусад нөхцөлийг баримтлаагүйн улмаас гүйцэтгэгч нь хугацаа алдсан, эсхүл нэмэлт зардал гаргасан, (к)-д урьдчилгаа төлбөр хугацаандаа хийгдээгүй, (л)-д захиалагчийн хүлээх эрсдэл нь гүйцэтгэгчид нөлөөлсөн гэсний дагуу нийт өссөн нэмэлт зардал бүрээр Захиалагч байгууллагаас гэрээний үүргийн тохируулгыг хийгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. 

Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу газар чөлөөлөлтийг хийж гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, ажил гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангах, санхүүжилтийг хугацаандаа олгох зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүйн зөрчлүүдээс үүдэлтэй нэн тэргүүнд барилга угсралтын ажил, тоног төхөөрөмж, материалын норм нормативын өөрчлөлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх нэмэлт ажлууд болон валютын ханшны бүхэл бүтэн 2,5 дахин өсөлт, 2012-2013 оны хооронд хийгдэх байсан ажлын зардал 2019, 2020 онд доод тал хоёр дахин өссөн нь манай байгууллагыг бүтэн 10 жилийн хугацааны туршид том алдагдлууд хүлээхэд хүргэсэн шалтгаант нөхцөлүүдийг үл тоон, манай байгууллагын хохирлын нөхөн төлбөрийг гэрээний цаашдын санхүүжилт мэтээр баримт бичиг бүрдүүлэн тооцоо дууссан гэж тайлбарлаж байгаа нь гүйцэтгэгч компанийг ноцтой хохироож, цаг хугацаа, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оруулж байна. 

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна, Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх Гэрээний ерөнхий нөхцөлийн 12.1-т Гэрээний үнэ Гэрээний хавсралтанд (Төлбөр хийх нөхцөл ба журам) заасны дагуу төлөгдөнө хэмээн тус тус заасныг үндэслэн хариуцагч нхораас гэрээт ажлын хөлс 5,308,998,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээ №1: 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Захиалагч талаас НХ, гүйцэтгэгч ЭХБУТ ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрч ИТЗТБУ-2012/01-02 дугаартай Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА хүчин чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан. 

Тус гэрээ нь нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан гэрээ буюу талуудын хооронд хамгийн анх байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 тоот гэрээний 4 дэх (2013, 2014, 2015 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон) нэмэлт өөрчлөлтийн гэрээ болно. Уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт нь 3 дугаар зүйлд зааснаар Гэрээний нийт дүн 18,197,889,825 төгрөг. Үүнээс техник хяналтын зардал 299,034,648 төгрөг. 2019 оны Нийслэлийн төсөвт батлагдсан 1,182.6 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож, 3,4 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсөвт суулгуулж батлагдсаны дараагаар санхүүжүүлнэ гээд гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болгож сунгасан. Гэрээний нийт үнийн дүн болох 18,197,889,825 төгрөгөөс олгогдоогүй үлдсэн санхүүжилт болох 1,182,600,000 төгрөгийг гүйцэтгэлээр олгохоор заасан бөгөөд гэрээний үнийн дүн 3,400,000,000 төгрөгөөр нэмэгдэж 21,597,889,825 төгрөг болсон нь дээрх заалтаас тодорхой харагдана. 

1. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт 1515/2019 Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвөөс баталсан. Тус дүгнэлтийн Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн үндсэн төлөвлөлт, техникийн шийдлийн талаар тусгасан товч тодорхойлолт хэсэгт Барилгын ажлын угсралтын гүйцэтгэгч, захиалагч нарын Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019-09-07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2019/01479 дугаар захирамж, нхорын дарга, ЭХБУТ ХХК-ийн хооронд 2019-08-28-ны өдөр байгуулсан 03/13 дугаар Эвлэрлийн гэрээ-г үндэслэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ажлын зураг төслийн барилга угсралтын ажлын төсөвт магадлал хийсэн болно гээд нийт эксперт нь барилга угсралтын ажлын нийт төсөвт өртгийг 25,229,585,966 төгрөгөөр хянасан болно. Ийнхүү хянаж батлахдаа давхар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл, НЗДТГдаргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/2776 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн. Иймд дээрх гэрээний үнийн дүн дээр нэмэгдсэн 3,400,000,000 төгрөг бол гүйцэтгэгч ЭХБУТ ХХК-иас нэмэлтээр гараад хийгдсэн нэмэлт ажлын зардалд тооцсон Эвлэрлийн мөнгөн дүн юм. Тодруулбал, дэд станцын барилгын 220/110/35 кВ-ын шинэ, шугамуудын портал болон хуурай салгуурын бетон шонг төмөр шонгоор солиход гарсан нэмэгдэл зардлын зөрүү буюу Сонгинохайрхан дэд станцын барилгын ажлын материал өөрчлөгдсөнөөс гарсан нэмэгдэл зардал 1,149,073,690 төгрөг, Сонгинохайрхан дэд станцын газрын байршил өөрчлөгдсөнөөс нэмэлтээр гарсан буюу анхны байршил өөрчлөгдөж, газрын релеф нэмэгдсэнээс болж, газар шорооны нэмэлт ажил, баганын суурь суух түвшин шаардлага хангахгүй, шаварлаг хөрс гарсантай холбоотой 1,117 ш баганын суурийн улыг 30 см доошлуулан ухаж, шаварлаг хөрсийг хайрга дайргаар сольж, баганын сууриудыг нягтруулж эргүүлж булах ажилд 1,650,696,187 төгрөг гарсан. Мөн гэрээ байгуулагдсан өдрөөс бараа материал худалдан авах өдөр хүртэл валютын ханш 1331.59 төгрөгөөс 2232.86 төгрөг хүрч нийт 67,68 хувиар өссөнөөс болж валютын ханшны зөрүү 4,279,555,736 төгрөг болсон болно (Хүчин төгөлдөр шинжээчийн дүгнэлт /2018.03.30 - шинжээч дүгнэлтийг гаргахдаа Монгол банкны ханшийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, шүүхээс өгсөн бичмэл нотлох баримт материалуудад үндэслэсэн). 

2. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор шийдвэрлэсэн нь: Сонгино 220/110/35 кВ-ын дэд станцыг энэ онд ашиглалтад оруулахын тулд 2019 оны Нийслэлийн төсөвт батлагдсан 1,182,569,348.9 төгрөгийг олгохоор шийдвэрлэв. 2020 онд батлагдах 3,400,000,000 төгрөгийг комисс ажилласны дараа олгох болно гэж талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 2020 оны улсын төсөвт суулгуулж батлагдсаны дараагаар олгоно гэх тохиролцоог өөрчилж эрчим хүчний барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсны дараа олгохоор хойшлуулсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 44 дүгээр зүйл Болзол тавьж хийсэн хэлцэл, 44.1-т Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ, 44.2-т Бий болох эсэх нь мэдэгдэхгүй...үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ гэж зааснаар хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл болно. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 20/2021 дүгээр акт гарсан боловч өнөөдрийг хүртэл Захиалагчаас 3,400,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ №2: 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Захиалагч талаас НХ, гүйцэтгэгч ЭХБУТ ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрч ИТЗТБУ- 2012/02-3-2 дугаар Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км 2 хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан. Тус гэрээ нь мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ИТЗТБУ-2012/02-3 тоот гэрээний 4 дэх нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан гэрээ болно. Уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт нь 3 дугаар зүйлд зааснаар Гэрээний нийт дүн: 8,739,498,905 төгрөг. 2019 оны Нийслэлийн төсөвт батлагдсан 583,9 сая төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож, 600,0 сая төгрөгийг 2020 оны Улсын төсөвт суулгуулж батлагдсаны дараагаар санхүүжүүлнэ гээд гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болгож сунгасан. Дээрх 2 гэрээнд тусгагдсан 1,182.6 сая төгрөг болон 583,9 сая төгрөг нь гэрээний үндсэн үнийн дүнгээс үлдсэн санхүүжилт учраас гэрээнд гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд нэмэлтээр Гэрээний нийт үнийн дүн болох 8,739,498,905 төгрөгөөс олгогдоогүй үлдсэн санхүүжилт болох 583,900,000 төгрөгийг гүйцэтгэлээр олгохоор заасан бөгөөд гэрээний үнийн дүн 600,000,000 төгрөгөөр нэмэгдэж 9,339,498,905 төгрөг болсон.

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт 1501/2019 Барилга, хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвөөс баталсан. Тус дүгнэлтийн Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн үндсэн төлөвлөлт, техникийн шийдлийн талаар тусгасан товч тодорхойлолт хэсэгт Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил нь зарим хэсэгтээ уул дамжин хадан дундуур зам засуулж, өндөр хүчин чадалтай машин механизмууд ашиглах зайлшгүй шаардлага үүссэн, зарим хэсэгт шугамын трасс өөрчлөгдсөнөөс болж ЦДАШ-ын тулгуурт нэмэлт ажлууд хийгдсэн байна. Трассын төлөвлөлт, газар эзэмшлийн маргаанаас шалтгаалан трассын чиглэл өөрчлөгдөж, эргэх өнцөг үүсгэн, уулын орой хэсгээр дамжин хийгдэхээр өөрчлөгдсөн нь газар шорооны ажлын тоо хэмжээ нэмэгдэх шалтгаан болсны дагуу төсөвт өртгийг тооцож, магадлал хийгдэж байгаа болно. Газар шорооны ажил 81,027.0 м3 гээд нийт эксперт нь Барилгын ажлын зам талбай засах газар шорооны нэмэгдэл ажлын төсөв 623,863,191 төгрөгөөр хянасан болно. Ийнхүү хянаж батлахдаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэл, НЗДТГдаргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/2776 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн. 

Иймд уг дүгнэлтээр шугамын трасс өөрчлөгдсөнөөс болж ЦДАШ-ын тулгуурт нэмэлт ажлууд хийгдсэн, ЦДАШ-ын барилга угсралтын ажил нь зарим хэсэгтээ уул дамжин хадан дундаар зам зассан, өндөр хүчин чадалтай машин механизмууд ашиглах шаардлага үүссэн болохыг нотолно. Өөрөөр хэлбэл, гэрээний дүн дээр нэмэгдсэн 600,000,000 төгрөг бол гүйцэтгэгч ЭХБУТ ХХК-иас нэмэлтээр гараад хийгдсэн нэмэлт ажлын зардалд тооцсон Эвлэрлийн мөнгөн дүн юм. Тодруулбал, анх төлөвлөж байсан 50 км ЦДАШ-ын трасс эхний 20.5 км хүртэл зураг төслийн дагуу хийгдсэн, дараагийн 22.7 км-т өөрчлөлт орж, хөрсний нөхцөл өөрчлөгдсөн зэргээр нийт 3,864,130,863 төгрөгийн нэмэгдэл зардлууд гарсан (Хүчин төгөлдөр шинжээчийн дүгнэлт / 2018.03.30 - шинжээч дүгнэлтийг гаргахдаа Монгол банкны ханшийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, шүүхээс өгсөн бичмэл нотлох баримт материалуудад үндэслэсэн). 

2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протоколоор шийдвэрлэсэн нь: 2019 онд багтаан ашиглалтад оруулахын тулд гүйцэтгэлээр 583,873,518 төгрөгийг олгохоор шийдвэрлэв. 2020 онд батлагдах 600,000,000 төгрөгийг комисс ажилласны дараа олгох болно гэж талууд тохиролцсон мөн дээрх гэрээтэй адил хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл болно. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 22/2021 дүгээр акт гарсан боловч өнөөдрийг хүртэл Захиалагчаас 600,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ №3: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Захиалагч талаас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч ЭХБУТ ХХК нар нь НХОГ- 2020-А/270-2 дугаар Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээ нь шинээр байгуулагдаж буй гэрээ юм. Тус гэрээний 2 болон 3 дугаар зүйлд Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. Гэрээний нийт дүн: 3,400,000,000 төгрөг. Үүнээс техник хяналтын зардал 59,038,027 төгрөг. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ, 4 дүгээр зүйлд Гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлыг 2020 оны 04 дүгээр сараас эхэлж, 2020.07.01-ний өдөр ашиглалтад оруулна гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээ №4: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Захиалагч НЗДТГазар, гүйцэтгэгч ЭХБУТРЕСТ ХХК нар нь НХОГ2020-А/270-1 дугаар Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг, барилга угсралтын ажлын гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлд Гэрээний нийт дүн: 600,000,000 төгрөг. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж заасан. Уг 2 гэрээ байгуулагдахын өмнө НЗД-ын 2020.03.02-ны өдрийн А/270 дугаар Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж гарч, тус захирамжаар МУЗГ-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн хавсралтаар Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтаар 2 ажил батлагдсан. Улмаар 2020.03.03-нд нхорын даргын тушаалаар тус 2 ажил дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан байдаг. Үнэлгээний хороо хуралдаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэсэн заалтаар ЭХБУТРЕСТ ХХК-тай шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэсэн байдаг. Улмаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирүүлснээр дээрх гэрээнүүд байгуулагдсан. 

Дээрх гэрээнүүдийн дагуу ЭХБУТРЕСТ ХХК нь дараах зардлыг гаргаж ажлыг гүйцэтгэсэн. Үүнд: 2019.10.11-нд Energy construction company-pyy 4,680,000 юань буюу 1,772,784,000, 2020.04.30-нд ОХУ-н Иркутск кабель компанид кабелын үнэ 3,500,000 рубль буюу 134,960,000 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн баримт,  2020.05.13-нд Эрчим инженеринг ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 450,000,000 төгрөг төлсөн баримт, 2020.05.15-нд Таван орд ХХК-руу Галын автомат системийн ажлын урьдчилгаа төлбөрт 77,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.05.22-нд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн-д Зургийн үнийн урьдчилгаа 58,425,490 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.05.29-нд 8,248,800 төгрөг буюу 21,000 юань шилжүүлсэн гадаад гуйвуулгын баримт, 2020.06.08-нд ОХУ-н Иркутск кабель компанид кабелын үнэ 3,662,042 рубль буюу 151,681,779 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн баримт, 2020.06.10-нд ОХУ-н Иркутсккабель компанид кабелын үнэ 340,000 рубль буюу 14,178,000 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн баримт, 2020.06.15-нд кабелын гаалийн татварт 7,224,490 төгрөг, НӨАТ 15,171,429 төгрөг буюу нийт 22,395,919 төгрөг төлсөн банкны баримт, 2020.06.15-нд 19,589,595 төгрөг буюу 49,146 юань шилжүүлсэн гадаад гуйвуулгын баримтууд, 2020.06.16-нд Гаалийн татварт 47,159,472 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт,  2020.06.17-нд Гаалийн татварт 4,478,716 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.06.09-ний өдөр МСЭЛ ХХК-руу АГГ-003/2019 тоот гэрээний дагуу Реле хамгаалалтын тохиргооны урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.06.18-нд Эрчим инженеринг ХХК-д 150,000,000 төгрөгийн гэрээний төлбөр төлсөн баримт, 2020.06.23-ны өдөр Energy construction company-руу 710,000 юань буюу 284,000,000 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн даалгавар, Валют арилжааны гэрээ, 601,620 юань буюу 248,240,400 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн даалгавар, Валют арилжааны гэрээ, 690,000 юань буюу 276,000,000, 2020.07.08-ны өдөр Energy construction company-руу 440,950 юань буюу 176,380,000 төгрөг шилжүүлсэн гадаад шилжүүлгийн даалгавар, Валют арилжааны гэрээ, 2020.09.09-ны өдөр МСЭЛ ХХК-руу гэрээний төлбөрт 40,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.09.11-нд Дэлгэр даац ХХК-д трансформаторын тээвэрт 16,000,000 төгрөг, 2020.10.29-нд 16,000,000 төгрөг тус тус төлсөн баримт, 2020.09.16-нд Трансформаторын гааль НӨАТ 570,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт,  Замын үүд дэх Гаалийн газарт трансформаторын гаалийн татварт 183,052,520 төгрөг, НӨАТ 384,410,292 төгрөг буюу нийт 567,462,812 төгрөг төлсөн баримт, 2020.10.14-ний өдөр МСЭЛ ХХК-руу цахилгаан хуваарилах, хянах төхөөрөмжийн төлбөрт 50,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.10.29-ний өдөр МСЭЛ ХХК -руу гэрээний төлбөрт 300,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, 2020.10.29-нд Дэлгэр даац ХХК-д Тээврийн хөлсөнд 16,000,000 төгрөг төлсөн баримт, 2020.12.31-нд Б.Мөнхболдод тээврийн хөлсөнд 3,392,000 төгрөг төлсөн баримт, 2021.08.31-нд Эрчим инженеринг ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 215,134,574 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх, Краны хөлс, тээврийн зардал нийт 74,829,868 төгрөг; Захиалагчийн зүгээс дэд станцын гэрээний төлбөрт 2020.04.30-ны өдөр 1,964,343,020 төгрөг, 2020.09.14-ний өдөр 687,551,927 төгрөг, 2020.10.28-ны өдөр 488,918,147 төгрөг, 2020.12.25-ны өдөр 30,148,880 төгрөг, 2022.07.08-ны өдөр 170,000,000 төгрөгийг төлж, ЦДАШ-ын гэрээнд 2020.06.15-ны өдөр 420,000,000 төгрөг, 2020.09.08-ны өдөр 104,479,586 төгрөг, 2020.12.25-ны өдөр 35,101,938 төгрөг, 2022.07.08-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн боловч гүйцэтгэгчийн эцсийн тооцоог баталгаажуулаагүй тул үлдэгдэл 1,308,998,372 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа 5,3 тэрбум төгрөгийн 3,4 тэрбум төгрөгийн хууль зүйн үндэслэл 2019 оны 9 сарын 11-ний өдрийн энэ гэрээний дагуу бид нар үлдэгдэл энэ мөнгөө авъя гэж нэхэмжлэл гаргасан.

2 дугаарт дараагийн гэрээ болох 2019 оны 09 сарын 11-ний өдөр буюу өмнөх гэрээтэй ижилхэн. ИТЗТБӨ 2012/02-3-2 дугаартай Улаанбаатар хотын 220 квт-ын Сонгино дэд станцаас 110 квт-ын Зайсангийн дэд станц хүртэлх 110квт-ын 44 км-ийг 2 этгээд цахилгаан доогуур дамжуулах агаарын шугам, ажлын зурвас, барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ.

Энэ үлдэж байгаа ажил нь тус гэрээ мөн адил өмнөх гэрээний 4 дэх нэмэлт өөрчлөлтүүд 2012 оны 06 сарын 18-ны өдөр байгуулагдсан ИТЗТБО/2012023 тоот гэрээний 4 дэх нэмэлт өөрчлөлтүүд байгуулагдсан гэрээ. Энэ гэрээний үнийн дүн анх байгуулагдах үед 8,739,000,498.105 төгрөг байсан эндээс олгогдоогүй үлдсэн санхүүжилт 583,900,000 төгрөгийн санхүүжилтийг бид нар гүйцэтгэлээ болгоно гэж тохирсон.

Үлдэж байгаа 600,000,000 төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаж батлагдсаны дагуу санхүүжүүлнэ гэдэг энэ нөхцөлийг оруулаад гэрээний хугацаа мөн адил 2020 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан ийм өөрчлөлтүүд тус тус орсон. Энэ нөхцөлд мөн адил гэрээ дүгнэсэн протоколоороо хойшлогдсон болзол тавьж хойшилж байгаа. Яагаад гэхлээр 2020 оны улсын төсөвт тусгай оруулна гэдэг нөхцөлийг улсын комисс ажилласны дараа олгоно гээд талууд тохироод гэрээгээ дүгнэчихсэн ийм асуудал байгаа. Өмнөх гэрээтэйгээ ижилхэн. Тэгэхлээр анх байгуулагдсан төсөвт өртөг болох 8,739,498,905 төгрөгийн үнийн дүн дээр 600,000,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас энэ гэрээний төсөвт өртөг 9,339,498,905 төгрөг болж нэмэгдэж байгаа. Үүн дээр 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт 15017/2019 дугаартай магадлалын дүгнэлт хийгдсэн. Уг дүгнэлтээр мөн адил үндэслэсэн баримт бичгүүд нь өмнөх гэрээтэй ижилхэн. Энэ дээр маш тодорхой тусгагдсан зүйл юу вэ гэхээр цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил нь зарим хэсэгтээ уул дамжин хадан дундуур зам засуулж, өндөр хүчин чадалтай машин механизмууд ашиглах зайлшгүй шаардлага үүссэн. Зарим хэсэгт шугамын трасс өөрчлөгдсөнөөс болж цахилгаан дамжуулах агаарын шугамд тулгуурт нэмэлт ажлууд хийгдсэн. Өмнө нь хийгдсэн ажлыг энэ магадлалын дүгнэлтээр тодорхой дүгнээд байгаа юм. Трассын төлөвлөлт, газрын эзэмшлийн маргаанаас шалтгаалаад трассын чиглэл өөрчлөгдөж эргэх өнцөг үүсгэн уулын орой хэсгээр дамжин хийгдэхээр өөрчлөгдсөн нь газар шорооны ажлын тоо хэмжээ нэмэгдэх шалтгаан болсны дагуу төсөвт өртгийг тооцож магадлал хийсэн. Газар шорооны ажилд 81,027 метр куб хэмжээтэй ийм ажил нэмэлтээр хийгдсэн гэдгийг энэ магадлалын дүгнэлт нотолж өгч байгаа. Барилгын ажлын зам талбай засах газар шорооны нэмэлт ажлын төсөв 623,863,191 төгрөгөөр хянасан. Энэ 623,863,191 төгрөг гэдэг нэхэмжлэгчээс өмнө нь аль эрт гарчихсан нэмэлт ажлын зардлыг тодорхой тусгаж байгаа. Баталж өгч байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлт байгаа. Магадлалын дүгнэлт өмнөх гэрээтэйгээ ижилхэн Засгийн газрын 25 дугаар хурлын тэмдэглэл, нийслэлийн Засаг даргын 03/2776 дугаартай албан бичиг тус тус үндэслэж гарсан дүгнэлт байгаа. Өмнөх гарсан шинжээчийн дүгнэлтээр яг юу тодруулж ямар дүгнэлт гаргасан юм гэхлээр анх төлөвлөж байсан 50км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын тухайд нэхэмжлэгч байгууллага 20,5км-ийг зураг төслийн дагуу хийчихсэн. Гэтэл үлдэж байгаа 22,7 км нь тухайн үеийн батлагдчихсан байсан шугамын трасс нь өөрөө хэд хэдэн компани болон аж ахуйн нэгжийн иргэдийн газартай давхацсан учраас энэ дээр ямар ч цахилгаан дамжуулах агаарын шугамын шон байрлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шугамын трасс өөрчлөгдөөд газар шорооны ажил нь нэмэгдээд байгаа. Энэ нь уул дамжиж хийгдээд чулуурхаг газар болоод хөрсний нөхцөл байдал нь өөрчлөгдөөд 50 км гээд байгаа нь хэдий багасчихсан ч гэсэн хөрснөөсөө шалтгаалаад хийх ажил нь нэмэгдээд явчхаж байгаа. Өөрчлөлт ороод хөрсний нөхцөл өөрчлөгдсөнөөс нийтдээ 3,864,130,863 төгрөгийн нэмэгдэл зардлууд гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой дүгнээд өгчихсөн. Шинжээчийн дүгнэлтийн тухайд Монгол банкны ханшийн лавлагаа, гаалийн мэдүүлгийн баримтууд, гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нэг дэх нотлох баримтыг үндэслэж энэ шинжээчийн дүгнэлт гарсан. Ийм учраас магадлалын дүгнэлт нэхэмжлэгч байгууллагын өмнөх гарсан талуудын эвлэрлээр баталгаажаад байгаа 3,4 тэрбум төгрөгийн үлдэж байгаа 600,000,000 төгрөгийг энэ магадлалын дүгнэлт өөрөө баталгаажуулж өгч байна гэж ойлгож байна. Ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 4 сарын 1-ний өдөр захиалагч талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захиалагч НХ байсан бол одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болсон. Гүйцэтгэгч ЭХБУТ нийлээд ажил гүйцэтгэх энэ 2 ажил дээрээ тус бүр гэрээгээ байгуулж байгаа. Нэг НХОГ20/221702 дугаартай дэд станцын гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ маань өөрөө өмнөх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ ерөөсөө биш. Энэ бол яг шинээр байгуулагдаж байгаа ийм гэрээ. Тийм учраас энэ гэрээний 3 болон 4 дүгээр зүйл заалт дээр тодорхой ажлын хүрээ нарийвчлал хугацаа нийт төсөвт өртгийг тодорхой зааж өгсөн. Гэрээний тухайд гэрээний үнийн дүн, ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл байна гэж байгаа юм. Тэгэхлээр бид ажлаа цаашид хийж гүйцэтгэж дуусгахад гүйцэтгэлээрээ гэрээний төсөвт өртөг мөнгөө авах юм байна. Энэ мөнгө нь 3,400,000,000 төгрөг, үүнээс техникийн хяналтын зардал 59,038,027 төгрөг, үүнийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төрийн зардал гэж оруулсан. Гүйцэтгэгчийн тухайд энэ ажлыг 2020 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл дэд станцыг ашиглалтад оруулна гэдэг ийм төсөл зааж өгч байгаа. Нөгөө гэрээ 2020 оны 4 сарын 1-ний өдөр мөн адил ижил огноотой байгуулагдсан нийслэлийн Засаг даргын Тамгын газар захиалагч, гүйцэтгэгч ЭХБУТ, НХОГ2020А/271 дугаартай. Энэ дээр өмнөх 50км гэж байсан 2 дугаартай шугам 44 км болоод 2 цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ гэж байгуулагдсан. Нийт гэрээний үнийн дүн 600,000,000 төгрөг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэлээр олгоно гэдэг заалтыг тусгаж өгсөн. Энэ 2 гэрээ яагаад байгуулагдаж байгаа юм бэ гэдэг асуудал дээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 сарын 2-ны өдрийн 270 дугаартай хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж гарч байгаа юм. Өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Энэ дээр бид хохирлын мөнгөн дүн, эвлэрлийн гэрээнд тусгагдсан 4 тэрбум төгрөгөө авмаар байна гээд шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шүүгчийн албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргуулаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхэлсэн. Гэхдээ талууд 2019 оны гэрээ дүгнэсэн протоколоор хойшлуулах нөхцөлөөр буюу тухайн 2 объектыг улсын комисс ажилласны дараа олгоно гэдэг нөхцөлийг заагаад өгчихсөн учраас тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа аль аль нь дуусгавар болгоод явчихсан ийм нөхцөл байдал байгаа. Дараагийн байгуулагдаж байгаа 2 гэрээний тухайд нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 2 жагсаалт батлагдсан. Энэ дээр 2 шугамын болон дэд станцын гэрээ 3,4 тэрбум болон 600,000,000 төгрөг гэдэг үнийн дүнтэйгээр батлагдаад яваад байгаа. Үүнээс 2020 оны 3 сарын 3-нд нхорын даргын тушаалаар 2 ажил дээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо хуралдаад тухайн үедээ үндсэн гүйцэтгэгчээр ажлаа дуусгая Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалт болон тус хуулийн 34.1.5 дахь хэсэгт зааснаар шуурхай нөхцөлөөр онцгой нөхцөл байдал үүссэн буюу гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал гэдэг агуулгаар тайлбарлаад шууд гэрээ байгуулах эрх олгохоор Тендерийн үнэлгээний хороо саналаа өгөөд шууд гэрээ байгуулахаар мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн. Үүний дагуу 2 гэрээ байгуулагдсан асуудлууд байгаа. Тэгэхлээр энэ 2 гэрээний тухай өмнөх 2019 оны гэрээгээр өдөр хүртэлх нийт гаргасан зардлыг шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамжид тусгагдсан үнийг оруулаад энэ гэрээ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн сүүлд байгуулагдсан гэрээ. Тэгвэл энэ ажлыг эвлэрлийн гэрээнд зааснаараа бид нар дуусгана. Ямар ч байсан нийтийн эрх ашиг онцгой хөндөгдөөд байна. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал эрчим хүчээр хангагдах зайлшгүй шаардлага байгаа учраас бид нар яадаг ч байсан энэ ажлыг дуусгая гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Тийм учраас энэ дээр нэмэлтээр энэ ажлыг дуусгахад нийтдээ 4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж гэрээ байгуулж байгаа боловч захиалагч байгууллага ямар нэгэн байдлаар магадлалын дүгнэлтийг дахиж гаргуулаагүй, өмнө нь 623,000,000 төгрөг гээд нийт өмнө нь гарчихсан зардлыг баталгаажуулсан магадлалын дүгнэлтээ барьж аваад шинэ гэрээ байгуулаад ижил үнийн дүнтэй гэрээ явагдаад байгаа юм. Хариуцагчийн маргаад байгаа гол агуулга нь танайх нэмэлт ажлын зардлаар эвлэрсэн гэдэг зүйлийг л яриад байгаа. Гэтэл бид нар 9,8 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирчхаад байна. Энэ хохирол захиалагчийн буруутай үйл ажиллагааны дагуу учирсан. Өнөөдрийг хүртэл 2012 оноос гүйцэтгэгч компани гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нэг ч агуулга байхгүй. Үүнийг нотлох баримт байхгүй. Захиалагчаас анхнаасаа энэ ажлыг гүйцэтгүүлэхдээ шинжээчийн дүгнэлтэд зааснаар ямар нэгэн тооцоо судалгаа байхгүй, дээрээс нь шугамын асуудал дайраад байгаа трассын асуудлаа шийдвэрлэхгүй маш олон жил өнгөрсөн. Дээрээс нь гэрээний санхүүжилтийг хугацаандаа олгохгүй байсан асуудал яригдана. Тэгэхлээр 2012 оноос шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа 2016 он хүртэл манай компани үндсэндээ эхний нэг жилдээ тухайн ажлыг 93%-тай гүйцэтгэчихсэн байсан. Гэтэл захиалагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор энэ гэрээ удаа дараа сунгагдаад явж байсан. Үүнтэй холбоотой манайд учраад байгаа хохирол 9,8 тэрбум төгрөгт хүрэхийг тодорхойлсон. Тэгэхлээр шүүхэд гаргаад өгчихсөн байгаа. Өмнөх шүүхийн хэд хэдэн шийдвэр хэд хэдэн магадлал хяналт шат руу буцсан гэдэг асуудал. Энэ нотлох баримтуудаас юу гаргаж байгаа юм гэхээр бид нар ирээдүйд энэ ажлыг дуусгах зардлаар эвлэрээгүй. Харин бид нарын аль хэзээ гарчихсан байгаа зардал дээр хохирол, дээрээс нь бид нар энэ ажлыг хийж дуусгахгүй гээд гэрээгээ цуцлах ийм шаардлагатай явж байсан. Талууд 2019 онд буюу шүүхийн маргааны бүхэл бүтэн 3 жилийн дараа эвлэрье гэдэг асуудлыг яриад 9,8 тэрбум төгрөгөөс бид нар 4 тэрбум төгрөг хохирол дээрээ эвлэрчхэж байгаа. Гэтэл энэ 4 тэрбум төгрөгийг та нар ажлаа дуусгах санхүүжилтээ шаардсан гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа учраас энэ дээр шүүхэд манай компани 2020 оны 4 сарын 1-ний гэрээ байгуулагдсанаас хойш нийт гаргасан зардлын баримтуудаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Энэ дээр дэд станцыг хамгийн түрүүлээд гацаад маш олон жил болчихсон трансформаторыг наашаагаа хадгалалтад шилжчихсэн байгаа. Тэрийг буцаагаад наашаагаа татах гэдэг хамгийн түрүүний ажлыг хийснээсээ эхлүүлээд хавтаст хэрэгт нийт өгчихсөн байгаа баримтуудаа бид нар 5,3 тэрбум төгрөг шаардсанаас 4 тэрбум төгрөг нь 2019 оны 2 гэрээтэй холбоотой 1,3 тэрбум төгрөг нь 2020 оны 4 сарын 1-ний 2 гэрээтэй холбоотойгоор бид нар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Энэ нь өөрөө бид нараас 1,3 тэрбум төгрөгийн илүү зардал гарчихсан байна, гэтэл хамгийн сүүлд талуудын гэрээ байгуулснаараа эцсийн дүнг нь батлаад компанийн хамгийн сүүлд хэдэн төгрөгийн зардал гаргаад энэ ажил хэдээр дуусах вэ гэдгийг тооцоо үндсэндээ нийлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл танай мөнгийг 4 тэрбум төгрөгөөр өгчихсөн гэдэг зүйлийг яриад энэ асуудлыг шийдвэрлэхгүй яваад байгаа. Тийм учраас шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. 1,3 тэрбум төгрөгтэй холбоотой нарийвчилсан задаргаа нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдах байх.

Энэ дээр хариуцагч байгууллага хариу тайлбар өгөөгүй. Гэхдээ шүүхэд өгсөн нотлох баримтаар бид нар энэ компанид нийт 2 гэрээний дагуу 30,937,388,729 төгрөг өгчихсөн гэж тайлбарлаж байгаа. Тэгэхлээр энэ 30 тэрбум төгрөг 18 дэд станцын гэрээний үнийн дүн шугамын 8,7 тэрбум төгрөг, үүн дээр эвлэрлийн гэрээнд байгаа эвлэрсэн 4 тэрбум төгрөг нь ороод 30,937,388,729 төгрөг болчхож байгаа.

Бид нарын эвлэрлийн гэрээний дагуу баталгаажсан мөнгөн дүн. Нэмэлтээр 2019 оны 9 сарын 11-ний өдөр нийт төсөвт өртгөө 4 тэрбум төгрөгөөр өсгөөд энэ мөнгийг бид нар улсын комисс ажилласны дараа олгоно гээд тусгачихсан. Энэ бол гүйцэтгэлээр олгох мөнгө биш. Энийг өмнөх гаргасан зардлыг баталгаажуулж өгч байгаа гэдэг агуулгаар 3,4 тэрбум төгрөг болон 600,000,000 төгрөгийг 2019 оны 9 сарын 11-ний 2 гэрээгээр тусдаа явж байгаа. Ажил нь тусдаа учраас нийлээд 4 тэрбум төгрөг эндээс гарч ирсэн ийм нэхэмжлэлийн шаардлага.

Нийт манайхаас гарчихсан зардлын задаргаанууд байна 4 тэрбум төгрөгийг шүүх шийдвэрлэгдсэнээс гадна талууд энэ дээр гэрээ байгуулчихсан. Нийт шүүхэд өгсөн нотлох баримтуудаар манайх 5,3 тэрбум төгрөгийн баримтууд гаргаад өгсөн явж байгаа. Тэндээс хариуцагч байгууллага 4 тэрбум төгрөгийг нь 2020 оны 4 сарын 1-ний 2 гэрээний дагуу олгочихсон мөнгө явж байгаа. Тэгэхлээр үндсэндээ тухайн үед байгуулсан 2020 оны гэрээний төсөвт өртөг дахиад өсөөд явчхаж байгаа. Тэр нь 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдчихсэн явж байгааг хариуцагч байгууллага энэ дээр эцсийн тооцоог гаргах ёстой байсан

2019 оны 8 сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 9,786,001,538 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө бид нар 9,7 тэрбум төгрөгийн хохирол учирчихлаа гэж нэхэмжлэл гаргасан. Энэ хохиролтой холбоотой баримтуудаа тухайн үед өгөөд явж байсан. 9,7 тэрбум төгрөг дээр хариуцагч болон нэхэмжлэгч талууд эвлэрлийн гэрээ байгуулахдаа 1.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн нэхэмжлэгчид 4 тэрбум төгрөг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагад 4 тэрбум төгрөг төлж нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 5,786,001,538 төгрөгийг гаргуулах болон гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохирсон.

4 тэрбум төгрөгөө дахиж оруулаад дээрээс нь энэ 4 тэрбум төгрөгийг та нар өөрсдөөсөө зардлаа гаргаад энэ ажлаа дуусгачих. Тэрний дараагаар энэ мөнгийг мөнгийг чинь олгоё гэдэг ийм нөхцөл явж байгаа.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явж байсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хариуцагч байгууллагууд руу мөнгийг нь олгооч гэдэг албан бичгүүд явж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохдоо улсын комисс ажилласны дараа олгоно гэдэг нөхцөл бид нар тохирчхож байгаа.

Манай 2019 оны гэрээний дагуу шаардаад байгаа 4 тэрбум төгрөг бид нар ирээдүйд хийх гэрээ өөрөө 2020 оны 4 сарын 1-ний гэрээ. Энэ ажлаа дуусгах гэрээ болохоос биш 2019 оны гэрээ ажлаа дуусгах агуулгатай гэрээ биш. Тийм учраас энэ 4 тэрбум төгрөг дээр болзол тавьчихсан. Дээрээс нь энэ мөнгө одоо болтол олгогдоогүй явж байгаа. Дараагийн хариуцагчийн олгочихсон гээд байгаа 4 тэрбум төгрөг бид нарын одоо энэ шүүхэд нэхэмжлэл гаргачихсан задаргааны дагуу бид нар гүйцэтгэлээр энэ 4 тэрбум төгрөгийг авахаар гэрээ байгуулсан. Тэрнээс биш улсын комисс ажиллаад авах биш тухай бүр нь зардал ч гарсан. Тэгээд тухай бүр нь санхүүжилт олгогдсон. Тийм учраас энэ 2020 оны 4 сарын гэрээ гүйцэтгэлээр тухай бүрдээ олгочихсон явж байгаа мөнгө. Энэ нь ирээдүйд бид нарын энэ ажлыг дуусгахад гарсан зардлыг талууд тохироод, тэгэхдээ энэ дээр ижил үнийн дүн яваад байгаа нь өөрөө толгой эргүүлээд байгаа ийм асуудал.

Бид нар 9,8 тэрбум төгрөгийн хохирол гээд нэхэмжлэл гаргачихсан. Энийг шинжээчийн дүгнэлтээр 10,100,000,000 төгрөг энэ компанид бодитоор учирсан хохирол байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод өгчихсөн. Үүн дээр энэ ажлыг цааш нь дуусгахын тулд энэ төслийг барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд эдний компанитай нэхэмжлэлийн үнийн дүн дээр тохиролц гээд засгийн газрын тэмдэглэл үйлдээд гараад ирсэн Засаг даргын захирамж яваад байгаа. Тэгэхлээр манай хохирлын 9,8 тэрбум төгрөгөөс 4 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлтээр оруулж талуудын тохирсон асуудал нь нэмэлт гэрээ байгуулаад энэ ажлыг дуусгана. Гэхдээ танайх өөрийнхөө зардлаар энэ ажлаа хийгээд явж бай. Энэ санхүүжилтийг хүлээхгүйгээр тэгсний чинь дараа 4 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт батлагдсанаар олгоно гээд эвлэрлийн гэрээнд заачихсан. Тийм учраас талууд тухайн үедээ 4 тэрбум төгрөг дээр болзол тавиад байгаа ийм агуулгаар талууд эвлэрчихсэн юм байна гэдгийг тухайн үеийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа юм. Тэрнээс биш бид нар ирээдүйд гарах зардал дээр нэхэмжлэл гаргасан бол хэдий хэмжээний 2012 оноос 2015 оны зардал нийт гаргачихсан тэр олон зардал, нэмэлт ажлууд, гаалиар орж ирсэн барааны мэдүүлгүүд энэ хэмжээний хохирлын баримт гаргаж өгөхгүй байсан

Шүүхэд 2020 оны 4 сарын 1-ний 2 гэрээ байгуулагдсанаас хойш манай компанийн хувьд хэд хэдэн гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулчихсан. Гэрээнүүдээ шүүхэд нотлох баримтаар өгсөн. Эндээс хамгийн түрүүлээд 2021 оны гэрээний дагуу дутуу олгогдчихсон байгаа 1,1 тэрбум болон 580,000,000 төгрөгийн санхүүжилт ороод ирэнгүүт бид нар хатгалтад байгаа трансформаторынхаа үлдэгдэл төлбөр лүү 2,148,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манайхаас анхалж гарч байгаа зардал нь энэ зардал явж байгаа. Нийт дүнгээрээ ороод явна. Хавтаст хэргийн 216 дугаар хуудаснаас эхэлж нийт зардлын баримтууд явж байгаа. Эндээс дараагийнх нь 690 мянган юань 620 юань энэ нь урагшаагаа бид нар төлбөрт шилжүүлээд байгаа, трансформатортай холбоотой хадгалалтын зардалтай холбоотой төлбөрийг шилжүүлээд байгаатай 2020 оны 6 сарын 3-ны өдөр 276,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дараагийнх нь 601,620 юанийг буюу 240,648,000 төгрөгийг бид нар дахиад урагшаагаа юаниар мөнгөн гуйвуулга хийгээд валют арилжааны гэрээ хийгээд шилжүүлчихсэн баримт явж байгаа, Трансформатортай холбоотой. Дараа нь 440,950 юань буюу 176,380,000 төгрөгийн бас трансформатортай холбоотой төлбөрийг урагшаагаа гэрээний дагуу шилжүүлсэн. Нийлээд 2,841,028,000 төгрөгийн трансформатор олгох трансформаторыг авчрахтай холбоотой үлдэгдэл төлбөр болон хадгалалтын төлбөр оруулаад дээрх зардал гарчихсан. Үүний дараа МСЭЛ гэдэг компанитай гэрээ байгуулсан. Трансформаторын тохируулга явж байгаа, энэ нь хамгийн эхний зардал нь 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, араас нь 40,000,000 төгрөг 50,000,000 төгрөг гээд эхний удаа нийтдээ 190,000,000 төгрөгийг МСЭЛ компани руу гэрээний дагуу шилжүүлсэн. МСЭЛ ХХК-тай холбоотой хавтаст хэргийн 230 дугаар тал хүртэл нийтдээ 300,000,000 төгрөг оруулаад 2020 оны 10 сарын 29-ний өдөр төлбөр төлсөн. Хавтаст хэргийн 232 дугаар талд 710,000 юань буюу 284,000,000 төгрөгийг дахиад урагшаагаа 2020 оны 6 сарын 23-ны өдөр төлсөн төлбөрийн баримт явж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн хамгийн эхний зардлын баримт 5 орд компани руу нийтдээ 777,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ 5 орд компанийн гэрээ нь хавтаст хэргийн 1 дүгээр талд байгаа ажил гүйцэтгэх гэрээ явж байгаа. 4,000,000 төгрөгийг 2020 оны 6 сарын 12-ны өдөр Дашпунцаг гэдэг хүн рүү трансформаторыг гаалиар оруулж ирэхтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар гээд тооцогдоод нийтдээ Дашпунцаг руу хамгийн эхлээд 4,000,000 төгрөгийн төлбөр төлсөн.

2020 оны 4 сарын 1-ний өдөр 2 ажил дээр тус бүр шинэ гэрээ байгуулагдаж байгаа. Энэ гэрээ маань өмнөх 5 дахь нэмэлт өөрчлөлт ч гэдэг юм уу, өмнөх гэрээтэй бол хамааралгүй тусдаа бие бие даасан гэрээ. Энэ ажлыг дуусгахтай холбоотой төсөвт өртөг нь ч өөр өөр явж байгаа. Энэ 2 гэрээний дагуу нэг нь 3,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дэд станцын гэрээ гэж явж байгаа. Нөгөөдөх нь 600,000,000 төгрөгийн шугамын гэрээ гэдэг ийм үнийн дүн, л үнийн дүн адилхан яваад байгаа шалтгааныг би сая хэлсэн. Энэ байгууллага хохирол биш нэмэлт ажлын зардлаар хэтэрсэн гэдэг агуулгаараа тайлбарлаад өнөөдөр хүрчхэж байгаа юм. Тийм учраас өмнөх 2019 оны гэрээн дээр 4 тэрбум төгрөг 2020 оны гэрээн дээр ч 4 тэрбум төгрөг гэдэг үнийн дүн явж байгаа. Энэ дээр нэхэмжлэгчийн зүгээс албан ёсны магадлал хийгдээгүй, өмнөх ажилтай холбоотой магадлалаа бариад явчхаж байгаа учраас энэ дээр асуудал үүссэн. Энэ 2 гэрээний дагуу нийт зардлын баримтуудыг туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан энэ гэрээний дагуу төлбөр төлсөн баримт, төлбөрийн нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримтууд гээд ерөнхийдөө иж бүрэн баримтууд нь ажлынхаа тус бүр дээр явж байгаа. Маш олон зардлын баримтуудыг тооцох асуудал яригдах учраас задаргааг нь тооцож ярихгүй бол уул нь болохгүй. Тэгэхлээр энэ дээр эднийх болохоор манай гүйцэтгэлийн дагуу хариуцаж хийсэн зардлынхаа өгсөн мөнгөнийхөө задаргааг өгчихсөн явж байгаа. Түүн дээр нийт 4 тэрбум төгрөгийг олгосон 2020 оны 4 сарын 1-ний гэрээний дагуу, эхний байдлаар энэ компаниас дэд станцын гэрээн дээр нийтдээ эхлээд 1,964,343,000 төгрөг, 687,000,000 төгрөг, 488,000,000 төгрөг, 170,000,000 төгрөг гээд нийтдээ гүйцэтгэлээр тухай бүрийнх нь талуудын баталсан гүйцэтгэл бас явж байгаа. 3,4 тэрбум төгрөгийг олгочихсон. Энэ нь манай гарсан зардлыг үндэслээд манайхаас гүйцэтгэлээ өгөхдөө бүрдүүлээд өгчихсөн баримтыг үндэслэлийг олгочихсон явж байгаа. Шугамын гэрээн дээр бас ялгаагүй 600,000,000 төгрөгөөс 589,581,524 төгрөгийг олгочихсон явж байгаа. Нийт 4 удаагийн гүйцэтгэлийн баримтыг үндэслээд. Тэгэхлээр манайхаас нийтдээ 5,5 10-ны 5,308,998,372 төгрөгөөс 4 тэрбум төгрөгийг хариуцагч байгууллага олгочихсон

Манайхаас нийт гарчихсан зардал нийлж яваад энэ хэмжээний одоо төлбөр лүү орчхож байгаа юм. Талуудын нийт тохирсон мөнгөн дүнгээс ажлын зардал ихэссэн илүү гарсан зардал. Энэ 4 тэрбум төгрөг хугацаандаа олгогдоогүй. Энэ гэрээ сунгагдаж явсан асуудал байгаа. Дээрээс нь газрын трассын 2 компани ерөөсөө газраа чөлөөлөхгүй. Дахиад л энэ асуудал сунжирсан. Хариуцагч байгууллага бас мэдэж байгаа. Тэгэхлээр энэ ажил заасан хугацаанд бас дуусаагүй, дахиад л сунжраад явчихсан асуудал байгаа. Тэрэнтэй холбоотойгоор нэмэлт зардал гэдэг зүйл гараад явсан юм гэдгийг л тайлбарлаад байгаа. Ажил хийгдчихсэн. Гэрээний үнийн дүнг талууд дахиад тохируулаад тооцох ёстой байсан асуудал. Тийм учраас 4 тэрбум төгрөг гэдэг төсөвт өртгөөс гэрээний үнэ, нийт гарсан зардал дахиад өсөөд явчхаж байгаа юм.

Талуудын хооронд 2020 оны 4 сарын 1-ний өдөр байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 54.1-т гүйцэтгэгч гэрээний дагуу төлөгдөх ёстой гэж үзэж буй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж чанарын тусгай тооцоо дуусахаас өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежерийн тухайд энэ тооцоог хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор гаргаж гүйцэтгэгчид хүргүүлнэ. Энэ дээр хэрэв засвар хийж дахин ирүүлсэн эцсийн хугацаанд шаардлага хангахгүй бол төслийн менежерт гүйцэтгэгчид төлөх дүн шийдвэрлэж төлбөрийн мэдээлэл гаргана. Тэгэхлээр яагаад нэхэмжлэгч байгууллагаас захиалагч байгууллага руу эцсийн 2020 оны гэрээний нийт тооцоо, нийт төлбөрийн нарийвчилсан тооцоо гэдэг зүйлийг талууд үйлдэх ёстой гэж гаргаад байгаа юм гэхлээр 4 тэрбум төгрөг гэдэг үнийн дүнгээс гаргачихсан нийт зардал буюу гэрээний үнийн дүн өсчхөөд яваад байгаа учраас энэ дээр тооцоо нийлье гэдэг агуулгыг гаргасан. Тийм учраас бид нарын нэхээд байгаа 1,3 тэрбум төгрөг бол гэрээний үнийн дүн нэмэгдээд байгаа, манайхаас гарсан илүү зардал буюу хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг шаардаад байгаа юм. Гэрээний ерөнхий нөхцөлийн 39-өөс эхлээд бас энэ төлбөрийн асуудал яригдаж байгаа. Гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүн нь өөрчлөлтөөр хийгдсэн ажлын болон нөхөн төлбөрийн зардлыг багтаана, ямар ямар зардлууд энэ гэрээний үнийн дүн дээр нэмэгдэх боломжтой юм бэ гэдгийг заасан. Энэ дээр захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын тооцоог ашиглуулах хугацаанд багтааж ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй. Тэрнээс үүдээд зардал гаргуулна. Дээрээс нь захиалагчийн үйл ажиллагааны улмаас бий болсон урьдчилсан таамаглах боломжгүй нөхцөл буюу шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэсэн. Захиалагч хугацаа алдсанаас болоод гүйцэтгэгч нэмэлт зардал гаргасан урьдчилгаа төлбөр хугацаандаа хийгдээгүй, захиалагчийн хүлээх эрсдэл гүйцэтгэгчид нөлөөлсөн гэсэн ийм зүйл заалтынхаа дагуу өссөн нэмэлт зардал бүрээр захиалагч байгууллагаас гэрээний мөнгөний тохируулгыг хийж явж баталгаажуулаагүйгээс болоод гэрээний төлбөр бүхэлдээ төлөгдөөгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн ийм нөхцөл байдал үүссэн гэж тодорхойлж анх нэхэмжлэл гаргасан. Дээрээс нь бид нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 343.1 дэх хэсэг буюу бид нарт гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардаад байгаа 1,3 тэрбум төгрөг дээр, гэрээний тусгай нөхцөлийн 40.1 дэх хэсэг дээр мөн адил захиалагч, гүйцэтгэгчийн оронд байгуулсан бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг Монгол Улсын иргэний хуулиар зохицуулна гээд 343.1-ийг бариад төлбөрөө шаардсан. Миний сүүлд өгсөн нэмэлт тайлбар дээр үнийн дүнгүүд байгаа. Тэгэхлээр нэмж тооцох юм бол манай компани 2019 оноос хойш ажил гүйцэтгээд тодорхой хэмжээний ашиг олоод явах ёстой байтал ашиг биш нийт гаргасан зардал энэ хэмжээнд байна. Тэрнээс биш энэ компанийн хувьд бол маш их хохирол, зардал гарчихсан явж байгаа. Тэрийг юу ч гэсэн энэ хүрээнд шаардъя, тэрнээс биш бүхэлдээ явах юм бол асуудал үүсэх учраас бид нар 1,3 тэрбум төгрөг дээр гаргасан зардлуудаа шүүхэд баримтаар өгчихсөн явж байгаа. Тэд нарыг нь нийлээд тооцоод үзэхэд энэ гэрээний үнийн дүнгээс нь илүү гараад явчхаж байгаа учраас саяын тодорхойлсон илүү гаргасан зардал буюу гэрээний төлбөр шаардаж байгаа агуулгаар явсан. гэв.

 

2.Хариуцагч нхорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Т.О нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл, энэ төсөл арга хэмжээ 2012 оноос 2022 онд хэрэгжиж дууссан маш том бүтээн байгуулалтын цогц арга хэмжээ хөрөнгө оруулалт байсан. Энэ төсөл арга хэмжээ үндсэндээ Монгол Улсын Хөгжлийн банк улсын төсөв, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдээд 2022 онд бүрэн хэрэгжээд дуусаад улсын комисс ажиллаад ашиглалтад оруулсан байдаг.

Хариуцагч нхорын хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн гэрээг захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлээд тухайн ажил дээр захиалагчийн техник хэрэгжүүлж ажилласан. Ажиллахдаа тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг холбогдох журмынх нь дагуу батлаад НЗДТГхүргүүлдэг, эсвэл батлаад Сангийн яаманд хүргүүлдэг, Монгол Улсын Хөгжлийн банканд хүргүүлж энэ ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр оролцсон байдаг. Нийт 2012 оноос 2022 оны хугацаанд төсөл арга хэмжээнд 30,937,388,730 төгрөгөөр олгосон. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс яриад байгаа 2019 болон 2020 оны нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр нийт 4 тэрбум төгрөгийг олгосон байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч байгууллагаас яриад байгаа 4 тэрбум төгрөг өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийн дагуу өгөөгүй зөвхөн эвлэрлийн гэрээний дагуу өгсөн гэж яриад байна. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт шүүхээс 2019 онд эвлэрлийн гэрээ гараад 4 тэрбум төгрөгөөр эвлэрээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон Засаг даргын зөвлөлийн хурлын чиг үүргийг хэрэгжүүлээд эвлэрлийн гэрээ байгуулагдаад төсөвт суугдаад энэ мөнгө бол олгогдсон байдаг. Энэ олгогдсон жагсаалт хавтаст хэргийн 19 дүгээр хуудсан дээр бол тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа маш олон өнцгөөр тайлбарлаж байгаад сүүлд ярьж байна 4 тэрбум төгрөг нь эвлэрлийн гэрээнээс бид хэд авч чадаагүй. Үлдсэн 4 тэрбум төгрөг 1,3 тэрбум төгрөг бол нэмэлтээр гарсан ажлын төлбөр гэж яриад байгаа. Нөгөө талаас 2016 онд бид нэхэмжлэл өгөх үед бид нарын хийсэн ажил 93%-ийн гүйцэтгэлтэй байсан гэж яриад байгаа нь тэр 93 хувь буюу нийт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд бид санхүүжилтээ олгоод дууссан юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбартай байна.

4 тэрбум төгрөг 30 тэрбум төгрөгтөө багтаж байгаа. 2017 онд нэхэмжлэгч байгууллагаас тухайн үед нэхэмжлэл гаргаж байсан нэхэмжлэлийн үнийн дүн 9,7 тэрбум төгрөг байж байгаад 4 тэрбум дээр эвлэрсэн байдаг юм. Энэ эвлэрэл 2019 оны 7 сарын 19-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 сарын 5-ны өдрийн 25 дугаар тэмдэглэлд тодорхой заагаад өгчихсөн. Шүүхийн маргааныг дуусгаач 4 тэрбум дээр эвлэрээд, эвлэрлийн гэрээнд бүх ажил багтаад дуусах юм бүх ажил орох юм гээд. Энэний дагуу бүх ажил багтаад дуусаад санхүүжилтийг авч өгсөн байсан.

Шүүхийн маргааныг дуусаад энэ 4 тэрбум төгрөгөөр бүх ажлаа багтаагаад дуусгана гэсэн эвлэрлийн гэрээ байсан.

Энэ эвлэрлийн гэрээн дээр нэхэмжлэх талаас дурдаад байгаа шугамын траст богиноссон газар шорооны ажил өөрчлөгдсөн, станцын байршил шилжсэнтэй холбоотой газар шорооны ажил нэмэгдсэн гээд нэмэлт ажил буюу валютын ханшийн зөрүү гарсан учраас манайх 9.7 тэрбум төгрөгөө нэхэмжилсэн. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт захиалагч байгууллагаас нэмэгдсэн ажлын тоо хэмжээний зөрүү газар шорооны ажлын зөрүүгээр нь нэхэмжлээд байгаа эвлэрлийн гэрээний дагуу 4 тэрбум төгрөгөөр ажлын объёмыг тогтоосон. Тогтоосон объёмынх нь дагуу магадлалаар орсон дүнгээр нь манайх дэд станцын ажил дээр нь 4 удаагийн гүйцэтгэлээр, шугамын угсралтын ажил дээр 4 удаагийн гүйцэтгэлээр нийтдээ 4 тэрбумын санхүүжилтийг бол олгочихсон байгаа. Эвлэрсэн 4 тэрбум төгрөг ажлын тоо хэмжээний зөрүү бас бусад нэхэмжлэгч талаас шаардаад байгаа эрсдэлүүдийг нь тооцоолоод хүлээн зөвшөөрөөд 4 тэрбум төгрөгөөр олгосон. Үүнийг эвлэрлийн гэрээгээр аль аль талаасаа хүлээн зөвшөөрсөн гэв.

 

3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 сарын шүүгчийн захирамж нь өөрөө эвлэрлийн гэрээг батлахдаа 4 тэрбум төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгээд дуусах хүртэл нийт зардлыг гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Нэмэлт зардал гэдэг бол үүн дээр тусгагдаагүй. Тийм болохоор нэмэлт 1,308,000,000 төгрөгийг нэмэлт ажил хийсэн нь тухайн 4 тэрбумдаа багтаад явах ёстой байсан. Тийм болохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 4 тэрбум гэдэг нь ажлыг хийж гүйцэтгэх нийт зардал. Тэгэхээр 1 тэрбум 308 сая төгрөгийг нэмэлт зардлын мөнгө гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж бодоод байна. Эвлэрлийн гэрээг нэгэнт баталчхаад дээрээс нь дахиж нэмэлт зардал манайхаас гарсан. Энэ нь 1 тэрбум 300 сая төгрөг болохоор байна гэж нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэх нь өөрөө үндэслэлгүй гэж бодож байгаа. Валютын зөрүү болон газар шорооны ажил илүү ажил хийчихлээ. Хугацаа нь өнгөрснөөс болоод валютын зөрүүнээс болоод ийм хохирол үүсээд байна. Тийм болохоор бид нар төлөх ёстой гээд байгаа юм. Энэ эвлэрэл дээр бид нар энэ ажлыг дуусгах нийт өртөг 4 тэрбум төгрөг гэж хийсэн. Хийгдчихсэн ажил 93%-тай. Тийм болохоор ажлын гүйцэтгэлээр нь 4 тэрбумыг олгоно гэсэн юм яригдсан, нэхэмжлэгч талаас юу яриад байгаа нь ойлгомжгүй л байна гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.12.07-ны өдрийн 1/117 дугаартай итгэмжлэл, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/02-3 дугаартай гэрээ, нхорын 2012.06.08-ны өдрийн 2/879 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125 дугаар захирамжаар батлагдсан үнэлгээний хорооны зөвлөмж, гэрээний тусгай нөхцөл, ажил гүйцэтгэх хугацааны график, дэд станцын техникийн нөхцөл, 2012.10.03-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Ажлын гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмж, нхорын 2012.09.25-ны өдрийн 2/1949 тоот албан бичиг, гэрээний тусгай нөхцөл, ажил гүйцэтгэх хугацааны график, 2013.03.28-ны өдрийн 220/110/35КВ-ын Сонгино дэд станцын техникийн нөхцөл, 2012.10.18-ны өдрийн 2660а тоот албан бичиг, 2013.12.26-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа, 2012.07.04-ний өдрийн гүйцэтгэлийн баталгаа, 2013.12.04-ний өдрийн ИТЗТБУ-2012/01-01 дугаартай ажлын сунгалын гэрээ, 2013.09.12-ны өдрийн ИТЗТБУ-2012/02-3-1 дугаартай сунгалтын гэрээ, 2013.10.31-ний өдрийн нхорын техникийн зөвлөлийн хурал, 2013.11.19-ний өдрийн 79/2013 тоот, 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот сунгалтын гэрээ, 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот сунгалтын гэрээ, 2015.09.01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот Сунгалтын гэрээ, 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот сунгалтын гэрээ, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, Санхүүжилтийн хүсэлт, Монгол Улсын Засгийн газрын 2019.06.05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2019.08.28-ны өдрийн 03/13 дугаартай эвлэрлийн гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн /182ШШ2019/01479 дугаарт захирамж, 2019.09.11-ний өдрийн ИТЗТБУ-2012/01-02 дугаар сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ, 2019.09.11-ний өдрийн ИТЗТБУ-2012/01-3-2 дугаар сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ, 2021.12.30-ны өдрийн 20/2021 дугаартай Улсын комиссын акт, 2020.12.21-ний өдрийн 20/16 дугаартай Техникийн комиссын дүгнэлт, 2021.12.31-ний өдрийн 20/2021 дугаартай Улсын комиссын акт, 2022.09.23-ны өдрийн 01/083 тоот албан бичиг, зардлын тооцоо, 2022.10.05-ны өдрийн 1/4104 тоот албан бичиг, 1/4101 албан бичгийн хариу, 2020.05.29-ний өдрийн АГГ-003/2019 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2020.09.09-ний өдрийн Бараа материал нийлүүлж угсарч суурилуулах гэрээ, гэрээний хавсралт, 2020.10.01-ний өдрийн 20/26 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2020.11.30-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2020.11.10-ны өдрийн 2020/19г дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2020.05.12-ны өдрийн ЭХБУТ/2020/05101 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.05.13-ны өдрийн 20/01 дугаар гэрээ, 2020.07.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020.05.13-ны өдрийн 2020/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, зардлын тооцоонууд, үнийн санал, гадаад шилжүүлгийн даалгаврууд, Валютын арилжааны гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, дотоод шилжүүлгийн маягт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Нийслэлийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн А/141 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, 2015.07.20-ны өдрийн 16/2015 дугаартай ажил гүйцэтгэх гүйцэтгэх гэрээ, төлбөрийн даалгаврууд, ажлын хөлсний тооцоо, Сонгино 220/110/35 станцын ажил хүлээн авсан акт, 2020.08.11-ний өдрийн төлбөрийн даалгавар, 2020 оны 08 сарын гарт олгох хүснэгт, 2020.07.30-ны өдрийн өргөдөл, 2020.05.22-ны өдрийн төлбөрийн даалгавар, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, 2020.09.16-ны өдрийн төлбөрийн даалгавар, татвар төлсөн баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэх, мөнгө шилжүүлгийн баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралт, гадаад шилжүүлгийн даалгавар, 2021.08.31-ний өдрийн 2021/088 дугаартай албан бичиг, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02409 дугаартай шийдвэр, 2019.05.06-ны өдрийн 5/2588 дугаартай албан бичиг, 2022.05.19-ний өдрийн 6/4989 дугаартай албан бичиг, 2022.05.19-ний өдрийн 6/4988 дугаартай албан бичиг, 410DBG/12/2825 дугаартай баталгаа, 494DBG/13/4892 дугаартай баталгаа, 2020.05.21-ний өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээ, төлбөрийн даалгаврууд, 2020.09.15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээ, шилжүүлгийн баримт, төлбөрийн баримтууд, ачаа тээвэрлэлтийн гэрээнүүд, төлбөрийн даалгаврууд, 2023.06.26-ны өдрийн 1/58 дугаартай итгэмжлэл, 2019.09.15-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1479 дугаар хуралдааны тэмдэглэл, 2018.03.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Зардлын нэгтгэл, 2020.04.01-ний өдрийн НХОГ2020/-А/270-2 дугаартай Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн гэрээнүүд, 2020.04.01-ний өдрийн НХОГ2020/-А/270-2 дугаартай гэрээний ажлын хуваарь, 2020.04.01-ний өдрийн НХОГ2020/-А/270-2 дугаартай гэрээний хавсралт, 2020.11.25-ны өдрийн 02,03 дугаартай тайлан, гэрээ дүгнэсэн протокол, 2020.04.01-ний өдрийн НХОГ2020-А-270-1 Барилга угсралтын ажлын гэрээ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч тэргүүлэгчдийн 2015.01.26-ны өдрийн 24 дугаартай тогтоол, хавсралт, 2024.03.18-ны өдрийн нэмэлт тайлбарыг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагч НХ ОНӨААТҮГ-с 2023.04.12-ны өдрийн 2/1233 дугаартай итгэмжлэл, 2023.10.18-ны өдрийн 2/3891 дугаартай итгэмжлэл, 2023.10.27-ны өдрийн 2/4040 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.01.26-ны өдрийн 24 дугаартай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, НХ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, нхорын даргын 2023.07.03-ны өдрийн А/56 дугаартай тушаал, А/56 тушаалын хавсралт, Санхүүжилтийн мэдээ, төлбөрийн хүсэлтүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Барилга байгууламжийн үе шатны ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн хөрөнгийн жагсаалт, гэрээгээр гүйцэтгэх барилга угсралт их засварын ажлын мэдээ, Сонгино 220/110/35 кВ-ын 2х125мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын БУАжлын гүйцэтгэлийн өргийн товчоо, барилгын материал, хийц эдэлхүүний үнийн нэг бүрчилсэн төсөв, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, барилга угсралтын ажлын үнийн нэгдсэн товчоо, үндсэн цалингийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, механизмын зардлын гүйцэтгэлийн тооцоо, тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, шууд зардлын тооцоо, үндсэн цалингийн гүйцэтгэлийн тооцоо, материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, механизмын зардлын гүйцэтгэлийн тооцоо, тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, 220/110/35 кВ-ын 1Х125 Мва дэд станцын барилга угсралтын ажлын үнийн нэгдсэн товчоо, 220/110/35 кВ-ын дэд станцын газардуулгын ажил, 220/110/35 кВ-ын дэд станцын газардуулгын ажлын материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын үндсэн цалингийн гүйцэтгэлийн товчоо, 220/110/35 кВ-ын механизмын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын үндсэн цалингийн гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын механизмын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын гүний худгийн ажлын материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын гүний худгийн ажлын тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын дэд станцын өндөржилтийн зөрүү ажлын үндсэн цалингийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, 2013.09.06-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн гэрээ, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын барилга угсралтын үнийн нэгдсэн товчоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын үндсэн цалингийн гүйцэтгэлийн товчоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын механизмын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын материалын зардлын гүйцэтгэлийн тооцоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын тээврийн зардлын гүйцэтгэлийн тооцоо, 2013.10.02-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга, угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн гэрээ, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын барилга угсралтын хуваарь, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын гүйцэтгэлийн өргийн товчоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын үнийн төсөв, 2013.10.28-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн гэрээ, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын угсралтын ажлын хуваарь, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын гүйцэтгэлийн өргийн товчоо, 220/110/35 кВ-ын 1х125 мВА дэд станцын үнийн төсөв, 2013.11.27-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, их засварын ажлын гэрээ, 2013.11.27-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, их засварын ажлын гэрээний хавсралт, 2014.07.01-ний өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2014.07.01-ний өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, 2014.09.10-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2014.09.10-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, 2014.10.15-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2014.09.10-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, 2014.12.03-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2014.12.03-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, 2015.05.21-ний өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2014.09.10-ны өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, 2015.12.21-ний өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээ, 2015.12.28-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2015.12.21-ний өдрийн ИТЗТБУ-2012/01 дугаартай Барилга угсралт, ажлын гэрээний хавсралт, зардлын задаргаанууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00487 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1119 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01835 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 104 дугаартай магадлал зэрэг баримтыг өгсөн байна.

 

6. Хариуцагч НЗДТГ2023.08.29-ний өдрийн 03/5341 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2023.09.15-ны өдрийн 01/5779 дугаартай итгэмжлэл, 2023.10.11-ний өдрийн 03/6437 дугаартай итгэмжлэл, НЗДТГ2023.11.30-ны өдрийн 03/7624 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг өгсөн байна.

 

7.Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар нхорын 2020.03.02-ны өдрийн А/270 тоот, нхорын 2020.03.02-ны өдрийн А/270 тоотын хавсралт, нхорын 2020.03.03-ны өдрийн А/24 тоот, нхорын 2020.03.03-ны өдрийн А/24 тоотын хавсралт, нхорын 2020.03.06-ны өдрийн А/24 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 01 тоот хурлын тэмдэглэл, 2020.03.13-ны өдрийн нхорын даргын 2020.03.03-ны өдрийн А/24 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 01 дугаартай зөвлөмж, 2020.03.13-ны өдрийн нхорын даргын 2020.03.03-ны өдрийн А/24 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 02 дугаартай зөвлөмж, нхорын 2020.03.12-ны өдрийн 2/784-1 тоот албан бичиг, нхорын 2020.03.12-ны өдрийн 2/784-2 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01479 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2020/01740 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ГХ2020/00137 дугаартай гүйцэтгэх хуудас, ЭХБУТ ХХК-ийн 2020.02.14-ний өдрийн 1/031 тоот албан бичиг, 2020.02.14-ний 1/030 дугаартай Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зардал гаргуулах гэрээ, 2020.02.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.03.04-ний өдрийн 2/6934 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2020.04.10-ны өдрийн 07/1724 дугаартай албан бичиг, Эрчим хүч барилга угсралтын трест ХХК-ийн 2020.09.11-ний 01/105 дугаартай албан бичиг, 2020.09.15-ны өдрийн 1/109 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нхорын 2020.09.18-ны өдрийн 6/3618 дугаартай албан бичиг, мөнгө шилжүүлэх баримт, 2020.09.15-ны өдрийн 20/9-792 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ЭХБУТ ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалт газарт холбогдуулан 5,308,998,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч нхораас гэрээт ажлын хөлс 5,308,998,372 төгрөгийг гаргуулах гэж анх нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж

5,3 тэрбум төгрөг шаардсанаас 4 тэрбум төгрөг нь 2019 оны 2 гэрээтэй холбоотой, 1,3 тэрбум төгрөг нь 2020 оны 4 сарын 1-ний 2 гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа.

манайхаас 1,3 тэрбум төгрөгийн илүү зардал гарчихсан, гэтэл тооцоо үндсэндээ нийлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл танай мөнгийг 4 тэрбум төгрөгөөр өгчихсөн гэж асуудлыг шийдвэрлэхгүй байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа 5,3 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгийн хууль зүйн үндэслэл 2019 оны 9 сарын 11-ний өдрийн энэ гэрээнүүдийн дагуу бид нар үлдэгдэл энэ мөнгөө авъя гэж нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ...Шүүгчийн захирамж нь өөрөө эвлэрлийн гэрээг батлахдаа 4 тэрбум төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгээд дуусах хүртэл нийт зардлыг гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Нэмэлт зардал гэдэг бол үүн дээр тусгагдаагүй. Иймд нэмэлт 1,308,000,000 төгрөгийг нэмэлт ажил хийсэн нь тухайн 4 тэрбумдаа багтаад явах ёстой байсан.

4 тэрбум гэдэг нь ажлыг хийж гүйцэтгэх нийт зардал. Тэгэхээр 1 тэрбум 308 сая төгрөгийг нэмэлт зардлын мөнгө гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж бодоод байна.

Валютын зөрүү болон газар шорооны ажил илүү ажил хийчихлээ. Хугацаа нь өнгөрснөөс болоод валютын зөрүүнээс болоод ийм хохирол үүсээд байна. Тийм болохоор бид нар төлөх ёстой гээд байгаа юм. Энэ эвлэрэл дээр бид нар энэ ажлыг дуусгах нийт өртөг 4 тэрбум төгрөг гэж хийсэн. Хийгдчихсэн ажил 93%-тай. Ийм болохоор ажлын гүйцэтгэлээр нь 4 тэрбумыг олгоно гэсэн юм яригдсан, нэхэмжлэгч талаас юу яриад байгаа нь ойлгомжгүй ... гэж маргажээ.

 

Хариуцагч НХ нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан. Үүнд: нхорын хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тухайн гэрээг захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлээд тухайн ажил дээр захиалагчийн техник хэрэгжүүлж ажилласан.

Ажиллахдаа тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг холбогдох журмынх нь дагуу батлаад НЗДТГхүргүүлдэг, эсвэл батлаад Сангийн яаманд хүргүүлдэг, Монгол Улсын Хөгжлийн банканд хүргүүлж энэ ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр оролцсон байдаг.

Нийт 2012 оноос 2022 оны хугацаанд төсөл арга хэмжээнд 30,937,388,730 төгрөгөөр олгосон. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс яриад байгаа 2019 болон 2020 оны нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр нийт 4 тэрбум төгрөгийг олгосон.

Шүүхээс 2019 онд эвлэрлийн гэрээ гараад 4 тэрбум төгрөгөөр эвлэрээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон Засаг даргын зөвлөлийн хурлын чиг үүргийг хэрэгжүүлээд эвлэрлийн гэрээ байгуулагдаад төсөвт суугдаад энэ мөнгө бол олгогдсон байдаг.

4 тэрбум төгрөг 30 тэрбум төгрөгтөө багтаж байгаа. 2017 онд нэхэмжлэгч байгууллагаас тухайн үед нэхэмжлэл гаргаж байсан нэхэмжлэлийн үнийн дүн 9,7 тэрбум төгрөг байж байгаад 4 тэрбум дээр эвлэрсэн байдаг юм.

Шүүхийн маргааныг дуусгаач 4 тэрбум дээр эвлэрээд, эвлэрлийн гэрээнд бүх ажил багтаад дуусах юм бүх ажил орох юм гээд. Энэний дагуу бүх ажил багтаад дуусаад санхүүжилтийг авч өгсөн байсан.

Шүүхийн маргааныг дуусаад энэ 4 тэрбум төгрөгөөр бүх ажлаа багтаагаад дуусгана гэсэн эвлэрлийн гэрээ байсан.

Эвлэрсэн 4 тэрбум төгрөг ажлын тоо хэмжээний зөрүү бас бусад нэхэмжлэгч талаас шаардаад байгаа эрсдэлүүдийг нь тооцоолоод хүлээн зөвшөөрөөд 4 тэрбум төгрөгөөр олгосон... гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЭХБУТ ХХК болон нхорын хооронд 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ИТЗТБУ-2012/02-3 дугаартай Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил гэрээ байгуулагджээ.

Уг гэрээнд зааснаар 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дээд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг ашиглалтанд оруулах, 8,739,498,905 төгрөгөөр гүйцэтгэхээр, үүнээс техник хяналтын зардал 144,668,502 төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн жилд батлагдсан гүйцэтгэлээр үе шатны санхүүжилтийг, техникийн комиссын актаар 90 хүртэл хувийн санхүүжилтийг, улсын комиссын акт баталгаажсанаар барьцаа хөрөнгийг үлдээж үлдэгдэл санхүүжилтийг олгохоор харилцан тохиролцсон байна. Гэрээний ашиглалтанд оруулах хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгажээ.

 

Мөн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭХБУТ ХХК болон нхорын хооронд Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг 18,197,889,825 төгрөгөөр гүйцэтгэхээр, үүнээс техник хяналтын зардал 299,034,648 төгрөг, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, үүнээс 2012 онд батлагдсан хөрөнгө болох 10 тэрбум төгрөгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх, гүйцэтгэгч нь уг ажлыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцжээ. Дээрх гэрээний дагуу ашиглалтанд оруулах хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

Нийслэлийн Засаг даргыг төлөөлж НХ, Хөгжлийн банк, ЭХБУТрест ХХК хооронд Их тойрог 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кв-ын 2х40 МВА дэд станц /Улаанбаатар/ төслийн хүрээнд хийгдэх /Улаанбаатар хотын 220/110/35 кв-ын 2х125 МВА чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр С-ДБ-Б 2014-165 дугаартай гэрээ байгуулагджээ.

Тухайн гэрээгээр Их тойрог 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/10 кВ-ын 2х40 мВА дэд станц, /Улаанбаатар/ төслийн хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын 220/110/35 кВ-ын 2х215 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг гүйцэтгэлийг санхүүжүүлэхээр тохиролцжээ. Гэрээндээ 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр С-ДБ-Б 2014-165-01 дугаартай гэрээгээр өөрчлөлт оруулсан.

 

Нийслэлийн Засаг даргыг төлөөлж НХ, Хөгжлийн банк, ЭХБУТрест ХХК хооронд Их тойрог 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кв-ын 2х40 МВА дэд станц /Улаанбаатар/ төслийн хүрээнд хийгдэх /Улаанбаатар хотын 220 кв-ын сонгино дэд станцаас 110 кв-ын зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр С-ДБ-Б 2014-162 дугаартай гэрээ байгуулагджээ.

Тухайн гэрээгээр Их тойрог 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/10 кВ-ын 2х40 мВА дэд станц, /Улаанбаатар/ төслийн хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг гүйцэтгэлийг санхүүжүүлэхээр тохиролцжээ.

 

ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэхээр тохиролцжээ. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 дугаартай гэрээгээр өөрчлөлт оруулсан.

 

 

ЭХБУТ ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нхорын хооронд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 03/13 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВ чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын ИТЗТБУ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/02-3 дугаартай гэрээтэй тус тус холбогдуулан гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн гэх хохиролд 9,786,001,538 төгрөг гаргуулж, гэрээг цуцлах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт талууд эвлэрэх, гэрээнд заасан ажлыг хийж дуусгах, төлбөр төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна.

Гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчид 4,000,000,000 төгрөгийн төлбөр төлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 5,786,001,538 төгрөг гаргуулах, гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзахаар, хариуцагч гэрээнд заасан төлбөрийг 2020 оны улсын төсөвт тусгуулж нэхэмжлэгчид олгох ажлыг хариуцан зохион байгуулж, Сангийн яам, Эрчим хүчний яамтай хамтран ажиллах замаар дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын гэрээ, мөн Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээг талууд сунгаж нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцжээ.

Гэрээний 2.1.1-д гэрээт ажлыг үндсэн гэрээнд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, энэхүү гэрээний 1.3-т заасны дагуу байгуулсан нэмэлт нэмэлт гэрээнд заасан хугацаанд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, гэрээт ажлыг гүйцэтгэж дуусахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг энэхүү гэрээний 1.2-т заасан төлбөрийн төлөлтөөс үл хамааран бие даан шийдвэрлэх, гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болон энэхүү гэрээний 1.2-т заасан төлбөрийг гэрээнд заасан нөхцлийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх эвлэрлийн гэрээг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1479 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

НХ болон ЭХБУТ ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №ИТЗТБУ-2012/01-02 дугаартай Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил дугаар №ИТЗТБУ-2012/01-02 18,197,889,25 төгрөгөөр гүйцэтгэхээр, 2019 оны Нийслэлийн төсөвт батлагдсан 1,182,600,000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож, 3,4 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсөвт суулгуулж батлагдсаны дараагаар санхүүжүүлж, Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулах байсан хугацааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болгож сунгасан байна.

 

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №ИТЗТБУ-2012/02-3-2 дугаартай Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын өөрчлөлтийн нэмэлт гэрээ байгуулж, уг нэмэлт гэрээгээр Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил №ИТЗТБУ-2012/02-3-2 8,739,498,905 төгрөгөөр гүйцэтгэхээр, үүнээс 2019 оны Нийслэлийн төсөвт батлагдсан 538,900,000 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож, 600,000,000 төгрөгийг 2020 оны Улсын төсөвт суулгуулж батлагдсаны дараагаар санхүүжүүлж, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулах байсан хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болгож сунгасан байна.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЭХБУТ ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №НХОГ2020-А/270-2 дугаартай Улаанбаатар хотын Сонгино 220 /110/35 кв-ын 2х125 МВА дэд станц, 220 кв-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дугаар №НХОГ2020-А/270-2 ажлыг 3,400,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс техникийн хяналтын зардал 59,038,027 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА дэд станц, 220 кВ-ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар талууд тохиролцсон байна.

 

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЭХБУТ ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №НХОГ2020-А/270-1 дугаартай Улаанбаатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 44 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг, барилга угсралтын ажлын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр Улаанбаатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 44 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг, барилга угсралтын ажлыг 600,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс техникийн хяналтын зардал 10,418,475 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, гүйцэтгэгч нь Улаанбаатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын зайсан дэд станц хүртэлх 110 кв-ын 44 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг, барилга угсралтын ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулахаар талууд тохиролцсон байна.

 

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 20/2021 дугаартай Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын зураг төсөл барилга угсралтын ажлын ТЭЦ 4-ийн 220 кВ-ын ИХБ-аас Сонгино 220/110/35 кВ-ын дэд станц хүртэлх 220 кВ-ын ЦДАШ, Сонгино дэд станц, Сонгино дэд станцаас Эрдэнэтийн 220 кВ-ын ЦДАШ-ын ажлыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ашиглагч болох ЦДҮС ТӨХК-ийн мэдэлд шилжүүлсэн байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22/2021 дугаартай актаар Сонгино 220/110/35 кВ-ын дэд станцаас 110/35/10 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 44 км хоёр хэлхээт 110 кВ-ын ЦДАШ-ын ажлыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ашиглагч болох ЦДҮС ТӨХК-ийн мэдэлд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй талаар маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан нхорын ЭХБУТ ХХК-ийн санхүүжилтийн мэдээ буюу тооцооны баримтаар 2012 оноос 2022 оны хооронд нийтдээ гэрээний дагуу 30,937,388,729.71 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ИТЗТБУ-2012/02-3 дугаартай Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил гэрээ болон түүний өөрчлөлт, нэмэлт гэрээний дагуу нийт 9,339,498,905.60 төгрөгийн санхүүжилтийг, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон түүний өөрчлөлт, нэмэлт өөрчлөлтийн дагуу 21,597,889,824.11 төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон болох нь тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 03/13 дугаартай эвлэрлийн гэрээний дагуу 4,000,000,000 төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгуулж олгох, талуудын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын сунгалтын гэрээ, мөн Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 44 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээг талууд сунгаж нэмэлт гэрээ байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №ИТЗТБУ-2012/01-02 дугаартай гэрээгээр 3,4 тэрбум төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №ИТЗТБУ-2012/02-3-2 дугаартай гэрээгээр 600,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1479 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэгч тал хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба ЭХБУТ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/109 дугаартай албан бичгээр НХтай барилга угсралтын ажлыг дуусгахаар санхүүжилтийн асуудлыг тохиролцсон үндэслэлээр албадан гүйцэтгэх ажиллагааг зогсоолгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20/9-792 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №НХОГ2020-А/270-2, №НХОГ2020-А/270-1 дугаартай гэрээнүүд байгуулагдсан ба уг гэрээнүүдээр 3,400,000,000 төгрөг, 600,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан талууд тохиролцсон ба уг гэрээнүүдийг шинээр байгуулсан, нэмэлт ажил хийгдэх гэрээ гэж шүүх үзээгүй, харин талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ буюу шүүгчийн захирамжаар баталсан шүүгчийн захирамжийн дагуу төлөгдөх 4 тэрбум төгрөгийг олгохоор байгуулагдсан гэрээ гэж шүүх үзсэн.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эвлэрлийн гэрээ болон зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, зохигчдын сүүлд байгуулагдсан гэрээ нь талуудын хооронд анх байгуулагдсан гэрээний дагуу санхүүжилтийг бүрэн олгосон гэж шүүх үзсэн.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-ийн талуудын хооронд байгуулагдсан гэрээг гүйцэтгэх нэмэлт зардал 1,308,998,372 төгрөг гарсан үндэслэлээр уг төлбөрийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа бүрэн тодорхойлоогүй байхаас гадна мөн талууд анх гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэх төсөвт өртгөө тодорхойлсон ба уг гэрээнд зааснаар нэмэлт зардал гаргаснаа баримтаар нотлоогүй, хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь нэмэлт ажил хийж гүйцэтгэсэнтэй холбоотой зардлын баримт гэж шүүх үзээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал хэлцэлд баталгаа гаргаж байгаагүй ойлгоогүй гэж тайлбарлах боловч энэ байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч НХ болон НЗДТГхолбогдох 5,308,998,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 5,308,998,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,702,941.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС