Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/123

 

Д.Э*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогч Х.Ш,

шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Э*******т холбогдох 2106 00000 2315 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19*******ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д*******ы Э, 1989 оны ... дугаар сарын ...*******ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” дахь авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 26*******ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” төвийн зочид буудалд иргэн Х.Ш*******ын өмчлөлийн “Самсунг А*******51” загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Д.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Д*******ы Э*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э*******аас 4.694.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ш*******д олгохоор, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 27*******ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн найз Х.Ш*******д хохирол учруулан чирэгдүүлсэнд маш их харамсаж байгаа юм. Д.Э нь Х.Ш*******ын мөнгийг хурдан төлж барагдуулах гэсэн боловч мөнгө олдохгүй байсан. Харин одоо Х.Ш*******д төлөх ёстой 4.694.000 төгрөгийг төлж барагдуулсан, Х.Ш*******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймд Д.Э*******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Д.Э*******тай олон жил найзууд явсан. Өнөөдөр хохирлоо төлсөн. 4.694.000 төгрөгийг хүлээж авсан. Шүүгдэгч Д.Э*******ын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Надад гомдол, санал байхгүй...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн шинж байдал, анхан шатны шүүх хуралдаан хүртэл хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч гомдол, саналгүй болсон байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Д.Э*******ыг “2021 оны 9 дүгээр сарын 26*******ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” төвийн зочид буудалд иргэн Х.Ш*******ын өмчлөлийн Самсунг А*******51 загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Д.Э нь хохирогч Х.Ш*******ын өмчлөлийн Самсунг А51 загварын гар утас, 4.370.000 төгрөгийг хулгайлж 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж алдаатай дүгнэлт хийсэн байна.

Учир нь, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн:

хохирогч Х.Ш*******ын : “...2021 оны 9 дүгээр сарын 26*******ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй буудалд архи уусан. 13 цаг өнгөрөөд Д.Э*******ыг ирэхэд нь би Б*******тай архи уугаад тасарчихсан байсан. Орой 18 цагийн үед сэрээд гар утсаа хайгаад олоогүй. Маргааш нь өөрийн интернет банкаар орж дансаа шалгатал дансанд байсан мөнгө байхгүй болсон байсан. 4.370.000 төгрөг данснаас гарсан байсан. ...” /хх 16/,

шүүгдэгч Д.Э*******ын: “...Х.Ш надад “Би интернет банкаа блоклосон байна. Чи нууц үгийг нь гаргаад таксины мөнгө шилжүүлчих” гэсэн. Тухайн үед Х.Ш*******ын гар утас болон гар утасны гадна талын гэрэнд байсан Хаан банкны картыг нь аваад архи олж ирэхээр гарч явсан. Тэгээд би Баянгол дүүргийн Өргөөгийн ард байрлах интернет тоглоомын газарт очиж интернет покер тоглож, Х.Ш*******ын Хаан банкны дансанд байсан 4.300.000 төгрөгийг өөрийн “eхххххххх” гэх цахим хаягаар нэвтэрч, интернет покер тоглож алдсан. ...” /хх 38*******39/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Х.Ш*******ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 30/, хохирогч Х.Ш*******ын эзэмшлийн Самсунг А51 загварын гар утасны үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон Тэнцвэр эстимэйт ХХК*******ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18*******20/ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 26*******ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” зочид буудалд хохирогч Х.Ш*******ын эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар уг гар утас дээрх “Хаан” банкны цахим системийг ашиглан хохирогчийн данснаас 4.370.000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Э нь хохирогч Х.Ш*******ын эзэмшлийн “Самсунг А*******51” загварын гар утас болон уг гар утас дээрх Хаан банкны цахим системийг ашиглан хохирогчийн данснаас 4.370.000 төгрөгийг шилжүүлж, хулгайлан авч хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь “...Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлснийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Д.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Х.Ш нь Д.Э*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.694.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар давж заалдах шатны шүүхэд тайлбар болгон хэлснээс гадна бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иймд, шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан Д.Э*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 2022/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж,

            3 дахь заалтыг хүчингүй болгож, “Шүүгдэгч Д.Э*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй”,

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Э*******т мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  1. Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын  27*******ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн хүртэл 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ