| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03456/И |
| Дугаар | 184/ШШ2024/03202 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/03202
2024 6 6 184/ШШ2024/03202
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч:****
Хариуцагч: *****
Зээлийн гэрээний үүрэгт 1,504,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ**** ХХК нь 2021 оны 2-р сарын 4-ний өпөр 21020110 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,089,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр “Сайн интернэшнл” ХХК-иас компьютер худалдан авсан. Зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Иймд 2024 оны 4-р сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 859,274 төгрөг, хүү 547,076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,053 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,504,904 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,504,904 төгрөгийг 2024 оны 6-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 26-ны өдөр 254,904 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,504,904 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,504,904 төгрөгийг 2024 оны 6-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 26-ны өдөр 254,904 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “****лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,504,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,504,904 төгрөгийг 2024 оны 6-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 26-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 26-ны өдөр 254,904 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,029 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19,514.5 төгрөгийг хариуцагчаас, 19,514.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ