Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 281

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0271/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 1718000000004 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 
-****шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар  1 жил хорих ялаар, 
-**** тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар, 
-*****ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаа, ***
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ****нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд 23 цагийн орчим ***** дугаар байрны гадаа иргэн ****зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/, 
ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ****нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд 23 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ***  дугаар байрны гадаа ****зодож  биед нь тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 15-ны орой Дархан сумын Хуучин хорооллын 22 дугаар байрны гадаа хохирогч Д****нь *** бид хоёрт архи авч өгсөн. Би архийг нь задлах гэж байгаад газар унагаж хагалсан. Харин Д****намайг архи хагаллаа гээд уурласан учраас бид хоёр маргалдсан. Тэгээд **** намайг хамт үйлчилгээний төв рүү явъя гэж хэлсэн. Би явах гэсэн боловч Д****намайг түлхэж би газар унасан. Газар унахад миний гарт шил баригдсан. Уг шилээр Д****цохьсон. ****нүүрнээс цус гарч бид хоёр эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод удаагүй байхад цагдаа нар ирсэн. Эмчилгээний зардалд 17,500 төгрөг төлсөн. Миний буруу, би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн: ...****тай хамт явсан ах авсан архийг гараараа хагалаад дахиад архины мөнгө нэхэхээр нь би одоо мөнгө байхгүй байна гэсэн.. Тэгтэл ****тай хамт явж байсан миний танихгүй хүн хажуу талд байсан жижиг чулууг аваад миний толгойны баруун хэсэг рүү чамархай орчим цохиход би газар унасан. ...**** гэдэг ахтай хамт явж байсан ах намайг ганцаараа зодож хэл амаар доромжилж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч Ц.****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Даагий тэр архийг задлах гэж байгаад амсрыг нь хагалчихсан. Тэгэхээр нь үлдсэн архийг нь тойруулаад уусан. Нилээд согтсон байсан тул тэд нар дахиад нэг шил архи яриад байхаар нь та нар өөрсдөө явцгаа миний хөл өвдөөд байна гээд 22 дугаар байрны 5 дугаар орцны урд би үлдсэн. Тэд үйлчилгээний төвийн зүг явсан. Би араас нь хартал зам дээр Даагий Тэмүүжинтэй зодолдож байх шиг байхаар нь би салгаад удаагүй байхад цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн:
- ****биед тархи доргилт, нүүрний шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
-    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
-    Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
-    ****биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх 2017 онь 7 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
 Иймд шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д****нь 17200 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүдэгч ****нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ****нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ****нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар  1 жил хорих ялаар, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар *** тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум *** **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ****оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч ****нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****480 цаг /дөрвөн зуун наян цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ****оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****оногдуулсан 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР