| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02141/И |
| Дугаар | 102/ШШ2024/02690 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02690
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Чинбатын Анхбаяр, Н-ийн Э нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин А.М л, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн охин А.И , 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А.О нарыг эх Н.Э ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.И , А.Одхийморь нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны дооод түвшингийн 50 хувиар, А.М л, А.И , А.О нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ч.А тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******аас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулж Н.Э д олгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-аас 327 200 төгрөг гаргуулж Н.Э д олгосугай.
4.Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА