| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00215/И |
| Дугаар | 138/ШШ2022/00253 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00253
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 9 203 028.75 төгрөг гаргуулах тухай” “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, “******* *******”-ны төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 0******* дүгээр сарын 12-ны өдөр ******* *******тай ЗГ*******705107069 дугаарт зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* *******тай ЗГ*******705107069 дугаарт зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сар, 2018 оны 0******* дүгээр сарын 12-ны өдөр ******* *******тай ЗГ*******705107069 дугаарт зээлийн гэрээ байгуулж 5 200 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 36 сар, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* *******тай ЗГ*******705115159 дугаарт зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 36 сар, 2020 оны 0******* дүгээр сарын 15-ны өдөр ******* *******тай ЗГ*******705115159 дугаарт зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ*******705107069, ЗГ*******705115159 дугаарт зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт ...нийт 9 203 028.75 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* *******тай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээл дээрээ сүүлд нэмж зээл авч, хэвийн төлж байгаад гэнэт ажилгүй болсон тул зээлийн хэтрэлт гаргасан. Нэгэнт гэрээ байгуулж зээл авсан учир үүргээ биелүүлж, ******* *******наас нэхэмжилж буй 9 203 028.75 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 9 203 028.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 198 төгрөгийн 50 хувь болох 81 099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 81 099 төгрөгийг төсвийн орлогоос, 81 099 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 9 203 028.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 198 төгрөгийн 50 хувь болох 81 099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 81 099 /наян нэгэн мянга ерэн ес/ төгрөгийг төсвийн орлогоос, 81 099 /наян нэгэн мянга ерэн ес/ төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА