Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/01797

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч Ш Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 190 000 төгрөгийг 1 сарын дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Э-ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 6 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3 175 төгрөг, хариуцагчаас 3 175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА