Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 273

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0280/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718001360069 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол-Улсын иргэн ***,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг *** иргэн ****толгойн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг Барилгачдын *** тоотод иргэн ****толгойн тус газар шилэн аягаар цохиж толгойн оройн хуйх, духны шарх, доод эрүүний зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ****өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч ****өгсөн: ...Намайг унтаж байхад юугаар цохисон талаар харж чадаагүйТэгээд байж байсан чинь миний эцэг, эх ирээд **** гэрээс намайг аваад явсан. Тэгээд би **** гэрээс шууд эмнэлэг яваад толгойгоо эмнэлэгт үзүүлэхэд миний толгой 3 хэсэг газарт ярагдсан байдалтай байна гэсэн. Толгойндоо 17 ширхэг оёдол тавиулсан. Намайг сэрэхэд ****аяга барьчихсан миний хажууд зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ****намайг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч О.****н өгсөн: ...**** ах бид хоёр манайд пиво хувааж уусан. Гэтэл манай гэрийн ойролцоо байдаг **** гэж дууддаг залуу манай гэрт 1 шил архи, 1 том пиво бариад ороод ирсэн. Тэгээд бид гурав хэсэг юм яриж сууж байгаад **** унтлаа гээд орон дээр унтаад өгсөн. Гэтэл гаднаас **** ахын аав хүүгээ дуудсан. Би гэрээсээ гараад **** ахын аавыг тосч аваад гэртээ ороод ирсэн чинь **** ахын толгойноос цус гарчихсан, **** гартаа стакан бариад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч *** өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 27-нд миний хүү **** утсаар яриад гарсан. Хэсэг хугацааны дараа би хүүгээ хайгаад гарсан. Хүүгийнхээ байгаа айлд ороход миний хүү дух хэсгээ 2 гараараа барьсан, толгойноос нь цус гарсан байдалтай орон дээр сууж байсан. Хажууд нь үл таних залуу сандал дээр бөгтийгөөд сууж байсан. Би хүүгээ аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт ирээд миний хүү толгойдоо олон тооны оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-23-24/, 
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 
****биед толгойн оройн хуйх, духны шарх, доод эрүүний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх 2017 оны 8 дугаар сарын 31-ний *** дугаартай дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн ****биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Т.****ын мөрдөн байцаалтад өгсөн ...хохирол төлөгдсөн, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч ****эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхийн BSB маркийн 32 инчийн LCD өнгөт зурагт 1 ширхэг, 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ленова i5 маркийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ****нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.**** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай. 
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч*** үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *** мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ****эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхийн BSB маркийн 32 инчийн LCD өнгөт зурагт 1 ширхэг, 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ленова i5 маркийн нөүтбүүк 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР