| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02101/И |
| Дугаар | 102/ШШ2024/01871 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/01871
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжилсэн 4 361 912 төгрөгийг хариуцагч О.Б нь 2024 оны 5 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 6 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 7 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 8 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 9 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 1 861 912 төгрөгийг тус тус төлөх замаар бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 740.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 42 370 өгрөг, хариуцагчаас 42 370 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА