Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02018

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 578 500 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, Баянгол дүүргийн .................... тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Б-ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 126 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63 205 төгрөг, хариуцагчаас 63 205 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА