Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/01828

 

202******* оны 0******* сары 08 өдөр 18*******/ШШ202*******/01828

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, Хилчин *******-******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:ИУ**************050211/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлд 202******* оны 0*******-р сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ... Ж.******* миний бие 1992 оноос 2000 онуудад Завхан аймгийн суманд мал маллаж амьдарч байсан. Архиваас А дансны хуулга авахад оны материал олдохгүй байна. Сумын Засаг даргын тамгын газраас лавлахад онд архив шатсан нь үнэн гэх тодорхойлолт өгсөн. Иймд намайг оны 01-р сарын 01-ний өдрөөс оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн суманд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би өөрийн малаа маллаж байсан. Улсын мал маллаж байгаагүй гэжээ.

 

2.Гэрч Б.******* шүүхэд мэдүүлэхдээ: ... Ж.*******тэй Завхан аймгийн сумын багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан ба бид саахалт айл байсан. Би Баян-Уул баг байсан бай багийн хөрш баг байгаа гэжээ.

 

3.Гэрч Б.******* шүүхэд мэдүүлэхдээ: ... Ж.*******тэй Завхан аймгийн сумын багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан ба бид саахалт айл байсан. Би Баян-Уул баг байсан бай багийн хөрш баг байгаа гэжээ.

*******.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Ж.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-*******/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-5/ Үндэсний төв архивын газрын тодорхойлолт, /хх-*******/ Завхан аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт, /хх-7/ гэрэл зураг, /хх-8/ Завхан аймгийн Архивын газрын лавлагаа, /хх-9-10/ Гэрч Б.*******, Б.******* нарын тодорхойлолт, /хх-15-1*******/ Завхан аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг материалуудыг өгсөн.

-шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: /хх-18-19/ Гэрч Б.*******, Б.******* нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...Ж.******* миний бие 1992 оноос 2000 онуудад Завхан аймгийн суманд мал маллаж амьдарч байсан ... Иймд намайг оны 01-р сарын 01-ний өдрөөс оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн суманд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би өөрийн малаа маллаж байсан. Улсын мал маллаж байгаагүй гэжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Ж.******* нь Сонгинохайрхан дүүрэг *******-р хороонд оршин суудаг, 19************** оны 05-р сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 58 настай,

3.2.Нийслэлийн Архивын газрын 202******* оны 03-р сарын 1*******-ний өдрийн №*******80 дугаартай тодорхойлолтоор Үндэсний төв архивын сан хөмрөгт Завхан аймгийн сумын Чандмань багийн малын тооллого байгууллагын оны баримт шилжиж ирээгүй тул холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй,

3.3.Завхан аймгийн сумын Засаг даргын 202******* оны 03-р сарын 19-ний өдрийн 1/*******2 дугаартай албан бичгээр Завхан аймгийн сумын архив нь онд шатсаны улмаас тус оны мал тооллогын бүртгэлийн материал олдох боломжгүй,

3.*******.Завхан аймгийн Архивын тасгийн 202******* оны 02-р сарын 1*******-ний өдрийн А/328 тоот архивын лавлагаагаар ... сумын Чандмань, багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Ж.******* 1992-199*******, 1999-2000 оны мал тооллогын бүртгэлтэй, , 1998 оны малын А данс архивт шилжих ирээгүй,

3.5.Гэрч Б.*******, Б.******* нар ... Ж.*******тэй Завхан аймгийн суманд онд мал маллаж, амьдарч байсан,

3.*******.Гэрч Б.*******, Б.******* нарын ... Ж.*******тэй Завхан аймгийн сумын багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан ба бид саахалт айл байсан. Би Баян-Уул баг байсан бай багийн хөрш баг байгаа гэх мэдүүлгээр тус тус Ж.******* нь Завхан аймгийн сумын багт оны 01-р сарын 01-ний өдрөөс оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл өөрийн хувийн мал маллаж байсан нь тогтоогдож байх байна.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

-135.2.*******-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан.

5.Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно, 23.1.*******-д оноос өмнө ажилласан хугацааг холбогдох хуулийн дагуу нөхөн тооцож баталгаажуулсан хугацаа гэж тус тус заасан тул оноос хойш буюу онд ажиллаж байсан байдлыг шүүх тогтоохгүй, мөн өөрийн хувийн мал маллаж байсан байдлыг төр болон улсад ажиллаж байсан байдлаар тогтоохгүй бөгөөд оноос хойших ажилласан байдал нь Нийгмийн даатгалын багц хууль батлагдсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тогтоогдоно.

оноос Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн бөгөөд оны 01-р сарын 01-ний өдрөөс хойших байдлыг шүүх ажилласнаар тогтоохгүй. Харин ажиллаж байсан нэгдэл татан буугдсан, нэгдэлд мал маллаж байсан бол 199******* оныг дуустал ажилласан байдлыг шүүх тогтооно.

Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнийн шүүхэд гаргаж өгсөн ажилласан байдлаа тогтоолгохоор бүрдүүлэн өгсөн баримтанд ... архив шатсны улмаас тус оны мал тооллогын бүртгэлийн материал олдохгүй гэж байх ба гэрч нар нэхэмжлэгч Ж.*******тэй улс, аймаг, сум, нэгдэлд хамт ажиллаж байсан байдлаа нотлосн баримтыг гаргаж өгөөгүй, эх сурвалжаа зааж өгөөгүй, нотлоогүй, түүнчлэн нэхэмжлэгч болон гэрч нары өөрийн хувийн мал маллаж байсан талаараа мэдүүлж, тайлбарлаж байх тул Ж.Бат-Эрдэнийн онд улсад ажиллаж байгаагүй, хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар тогтоох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тайлбартаа ... Хөдөлмөрийн дэвтэргүй, бичилтгүй, ажилд орсон гарсан үйл явдал болоогүй, ажил олгогч гэж байгаагүй, өөрийн хувийн малыг маллаж байсан гэж байх тул цаашид онцгой ажиллагааны журмаар бусад баримтыг ажил хөдөлмөр эрхэлж байснаар бүрдүүлэх, цуглуулах шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Ж.******* нь онд малын А дансаар хувиараа малчин эрхэлж байжээ. Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого-ын бүртгэл буюу малын А данс юм. Малчдын малын А данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол гардаг бөгөөд энэхүү шалтгааны улмаас 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөл-ийг сум бүрд байгуулсан. Энэ зөвлөл нь малын А данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан оноос хойших хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын А дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандах, сум, дүүргийн нийгмийн байгууллагаас зөвлөгөө авч, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулна.

Шүүхээр Ажиллаж байсан байдлыг тогтоох гэдэг нь улсад ажиллаж байсан хугацааг тогтоох бол малын А дансаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулах талаар зохицуулсан, өөр өөрийн зорилт бүхий асуудал юм.

Иймд ******* овогт *******гийн ******* /РД:ИУ**************050211/-ийг оны 01-р сарын 01-ний өдрөөс оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн сумын багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн ******* /РД:ИУ**************050211/-ийг оны 01-р сарын 01-ний өдрөөс оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн сумын багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН