| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02171/ |
| Дугаар | 102/ШШ2024/02071 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/02071
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч банк ХК-ийн нэхэмжилсэн 13 656 825.31 төгрөгийг хариуцагч Д.Э нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг , 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2 656 825.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113 117.5 өгрөг, хариуцагчаас 113 117.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА