| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02496/ |
| Дугаар | 102/ШШ2024/02218 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/02218
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжилсэн 3 442 972.29 төгрөгийг хариуцагч Д.Э нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 1 942 972 төгрөгийг тус тус төлөх замаар бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17 117 өгрөг, хариуцагчаас 17 117 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА