Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/02279

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч Ц ХХК нэхэмжлэлийн шаардлага 1 390 660 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр 347 700 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 347 700 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 347 700 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 347 700 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.Д-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18 605 төгрөг, хариуцагчаас 18 605 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА