Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01987

 

0*******     04      1*******                 184/ШШ0*******/0187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******-*******8-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 0******* оны 04-р сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн овогтой д холбогдуулан гэрээний үүрэгт 37*******,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд зааснаар хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -, -р гудамж, тоотод оршин суудаггүй нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-4/ Г.*******гийн оршин суух хаягийн лавлагаа, /хх-*******/ Ц.гийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-6-11/ цахим хаягаар харилцсан зурвас, /хх-1/ Хаан банкны дансны хуулга, /хх-13/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0******* оны 03-р сарын 18-ны өдрийн 184/ШЗ0*******/06674 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...Иргэн овогтой д холбогдуулан гэрээний үүрэгт 37*******,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд зааснаар хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ... уг хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Г.*******гийн Хаан банкны *******047*******80******* тоот данснаас Ц.гийн Хаан банкны *******7007*******383 тоот данс руу 03 оны 10-р сарын 07-ны өдөр 37*******,000 төгрөгийг байр түрээс урьдчилгаа 8001*******333 гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн,

3..Иргэн Ц. нь Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -, -р гудамж, тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0******* оны 03-р сарын 18-ны өдрийн 184/ШЗ0*******/06674 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

*******.Нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

7.Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд хариуцагч Боржигон овогт ийн /РД:НР1100/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******..1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт ийн /РД:НР1100/-г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

ргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд хариуцагч Боржигон овогт ийн /РД:НР1100/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11., 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН