| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03068/ |
| Дугаар | 102/ШШ2024/02570 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02570
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 504 325 төгрөгийг 2024 оны 06 сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 304 325 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч М.Э-гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 15 779.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7 890 төгрөг, хариуцагчаас 7 890 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА