Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2024/00099

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багт оршин суух, *******966 онд төрсөн, эрэгтэй, 58 настай, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******н *******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие *******985 онд цэрэгт яваад *******988 онд цэргээс халагдаж ирээд *******988 оноос хойш Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багт эцгийн хамт мал маллаж байсан. Би тухайн үед ******* сумын Энхтайван нэгдэлд нэгдэл тартал ажилласан бөгөөд одоог хүртэл маллаж байгаа. Би шүүхэд *******988 оны 08 дугаар сараас *******990 оныг дуустал Өвөрхангай аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь *******988 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *******988 оны *******2 дугаар сарын *******2-ны өдөр, *******99******* оны *******2 дугаар сарын 05-ны өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтэр, №*******050856 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 20*******4 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн №*******0*******700*******303 дугаартай баталгаажилтын хуудас, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагч *******гийн  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар ******* овгийн *******н *******г *******988 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3, **************9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш *******4 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН