Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02702

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6 440 206.28 төгрөгийг хариуцагч Ц.Н нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн сар бүрийн 14-ний өдөр 1 073 367.71 төгрөгөөр төлж барагдуулах, .................. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 698 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 94 097 өгрөг, хариуцагчаас 17 117 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Р.АЛТАНТУЯА