Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2023/0006

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор Г.Хаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай А.Ат холбогдох шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2022 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн пын газрын хяналтын прокурор Г.Х би, тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “...А.А нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн...” гэх . дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад тухайн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч  А.Аийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

            Материалд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” А.А нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” талаар тэмдэглэл үйлдсэн байна.

            Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал “зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

            Хариуцагч Д.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд” А.А нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд шийтгэлийн хуудас бичих явцдаа алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Иргэний үнэмлэх үрэгдүүлсэн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал хайхрамжгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулсан бөгөөд тухайн зөрчилд хэн нэгэн этгээдийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй нь бусад нотломжоор харагдах бөгөөд уг үйлдэл нь улсын байцаагчийн бичиглэлийн алдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл юм. Иймд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокурор Г.Хаас Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал “зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт[1] шүүхэд  ирүүлжээ.

2.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчаас  иргэн А.Аийг иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр 1-д зааснаар 30 нэгж буюу 30000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[2] оногдуулсан байна.

3.Хариуцагч прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй буюу зөвхөн хуулийн зүйл заалтыг зөвтгөж өөрчлөхөөр байх  тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.

Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Пын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн .. дугаартай А.Ат холбогдох шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ хэсгийн 1-р заалтын “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн “15.24.1” гэснийг  “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн  15.24 дүгээр зүйлийн 4” гэж  өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгч,  хариуцагч  нарыг  улсын  тэмдэгтийн  хураамжитөлөөгүйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-2 хуудас

[2] Хэргийн 7 хуудас

[3] Хэргийн 19 хуудас

[4] Хэргийн 20 хуудас