Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/02748

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 610 051 төгрөгийг 2024 оны 07 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Тийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 18 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9 476 төгрөг, хариуцагчаас 9 476 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА